Page 34 - Монгол бичиг
P. 34
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Сурагч сурах бичиг дэх түүхэн, хуучирсан үгийн утгыг тайлбарлаж чаддаг болсон байна.
Сурагч сурах бичгийн хүрээнд уншсан зохиол дахь түүхэн, хуучирсан үг хэллэгийн үгийн сан, хэл
зүйн онцлог шинжийг тайлбарлаж чаддаг болсон байна.
Сурагч үндэсний бичиг ашиглах, толь хөтлөх арга барил эзэмшсэн байна.
Сурагч сурах бичгийн хүрээний идэвхтэй хэрэглээ бүхий үгсийг алдаагүй, зөв, хичээнгүй бичиж
чаддаг болсон байна.
Харин үр дүнд хүрч чадаж байгаа эсэхээ сурагчийн хариултын мэдээллээс харна. Жишээ нь: 31
сурагчтай ангиас “Сонгодог бичгийн зохиол 2” нэгжээр задгай хэлбэрийн даалгавраар үнэлгээний
шалгалт авч хариултын мэдээлэл нь доорх Хүснэгт 9 “блюпринтийн хэрэглэх түвшинд боловсруулсан
даалгаврын гүйцэтгэл хангалтгүй” байдлаар гарсан бол цаашдын сургалтын үйл ажиллагаа,
хичээл төлөвлөлтөдөө “Сурах бичгийн хүрээнд уншсан зохиолын үгийн санг судалж онцлогийг нь
тайлбарладаг” гэсэн үнэлгээний шалгуурыг хангахад илүү анхаарч, дараагийн нэгж хичээлийн
даалгавар ажлын хуудас бүрд уншуулж бичүүлэх, нүдлэн тогтоох, сургалтын идэвхтэй үйлүүдийг
эрчимжүүлнэ. Мөн олон тооны дагаврыг зөв хэрэглэдэг болгох дасгал даалгавруудыг монгол
хэлний хичээлтэй нь холбон зааж болно.
Хүснэгт 12
Гүйцэтгэлийн хүрэх түвшин
Үнэлгээний шалгуур I түвшнийг II түвшнийг III түвшнийг IV түвшнийг Гүйцэтгэлийн
хангасан хангасан хангасан хангасан хувь
сурагч сурагч сурагч сурагч
Сэргээн санах, ойлгох 3 6 14 8 77.4%
Хэрэглэх 1 13 9 7 2 57.4%
Хэрэглэх 2 5 7 12 7 73.5%
Задлан шинжилж, нэгтгэн 8 14 3 6 64.5%
дүгнэх
Үнэлэх, бүтээх 11 15 5 76.1%
Нийт 29 47 51 28 69.8%
Хэрэглэх 1 даалгавар байрлаж байгаа хэвтээ шугамыг харахад I түвшинд байгаа сурагчдын тоо
хэт олон байгаа нь гүйцэтгэлийн хувь буурахад нөлөөлж байна. Харин босоо шугамын нэгтгэлийг
харвал II, III түвшинд байгаа сурагчид олон байгаа нь сурагчдын чадвар шалгуурыг IV түвшинд
хангахад арай дутмаг байгаа нь юунд байна вэ гэдгийг дүгнэх боломжийг олгоно. Зүй нь бол
ангийн 31 сурагчаас IV түвшнийг хангаж байгаа сурагчдын тоо их, I, II түвшний сурагчдын тоо
бага байх тусам сургалт амжилттай явж байна гэж ойлгох нь зүйтэй.
Үнэлгээний үр дүнг багшлахуйд ашиглахад:
1. Бэлтгэл хангах
(Шалгалт, судалгааны гүйцэтгэлд шинжилгээ хийх, хамгийн их, бага гүйцэтгэлтэй даалгаврыг ялгах,
тухайн даалгаврыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг чадварыг хөтөлбөр сурах бичгээс ялгах, цуглуулах)
2. Боловсруулах
(Сонгосон сэдвийн хүрээнд сурагчийн эзэмших мэдлэг, чадварыг тодорхойлох, танилцуулах, арга зүйн
хувьд анхаарах зүйлсийг тодорхойлох, явцын үнэлгээний тохиромжтой хэлбэрийг сонгох)
3. Туршин заах
4. Сайжруулах
(Хичээлийн хэлэлцүүлгийн тэмдэглэлд үндэслэн хичээлийн агуулга, арга зүйг сайжруулах)
30