Page 31 - Монгол бичиг
P. 31

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Бичих  чадварт  суурилсан  задгай  хэлбэрийн  даалгаврын  блюпринтийг  унших  чадварт  суурилсан
            даалгавраас  цөөн  тоогоор  боловсруулна.  Даалгаврыг  гүйцэтгэх  хугацаа,  багтаамж,  хэмжээ  зэргээс
            шалтгаалж  оноо  ч  мөн  эрс  ялгаатай  байж  болно.  Сурагчийг  тестээр  шалгахад  тодорхой  хүрээнд
            өмнө  нь  бэлдсэн  хариултуудын  аль  нэгийг  нь  сонгодог  хаалттай  байдаг  бол  задгай  даалгаврын
            хариулт хэдэн ч хувилбар байж болно гэдгийг урьдаас тооцож бэлдэх хэрэгтэй. Хариултын найруулга
            ямар  байхаас  үл  шалтгаалан  гол  чадвараа  ямар  түвшинд  эзэмшсэн  байна  гэдгийг  бодитоор
            үнэлэхэд шалгуурууд тус болно. Жишээ нь, задгай даалгаврын блюпринтийн хүрээнд:
            Сэргээн санах ойлгох түвшинд
                    “Hola kEmea  BO  CoiK,  YeBbEsO KiroyO  KiedO  kEmea  BO  CoiK,  frKbEsO DegegeyO”  өгүүлбэрийг  уншиж  ойлгоод,  түүхэн
            бүтээврүүдийг  ялган  тайлбарлаарай  гэх  зэргээр  “Уншсан  зохиолд  байгаа  түүхэн  ба  орчин  цагийн
            бүтээврүүдийн  хэл  зүйн  онцлогийг  тайлбарладаг”  гэсэн  шалгуураар  шалгана.  Хөтөлбөр,  шалгуураас
            давсан агуулгаар сурагчийг шалгахгүй.
                                                                                                  Хүснэгт  10

                  Үнэлгээний                              Гүйцэтгэлийн хүрэх түвшин
                шалгуур / оноо             I                    II                  III             IV
             Уншсан зохиолд       Сургаалын           Сургаалын зохиолоос    Түүхэн ба        Сургаалийн
             байгаа түүхэн        зохиолоос түүхэн    түүхэн бүтээврийн      орчин цагийн     зохиолын
             ба орчин цагийн      бүтээврийн          хэлбэрийг орчин        бүтээврүүдийн    үгийн сан, хэл
             бүтээврүүдийн хэл    хэл зүйн            цагийн хэлбэртэй       хэлбэрийг        зүйн онцлог
             зүйн онцлогийг       онцлогийг таньж     нь тохируулан          харьцуулан       шинжийг
             тайлбарладаг         тайлбарладаг        тайлбарладаг           тайлбарладаг     тайлбарладаг.
                     оноо                0.25                  0.5                 0.75              1
            Оноожуулахад  блюпринтийн  дагуу  сэргээн  санах,  ойлгох  түвшинд  1  даалгавар  1  оноотой
            байгаа  учир  1  оноогоор  үнэлнэ.  Шалгуурын  дагуу  хийж  чадсан  бол  1  оноо,  чадаагүй  бол  0  оноо.
            Гүйцэтгэлийн  4  түвшин  ч  мөн  адил  ямар  нэгэн  аргаар  хийж  чадсан  л  бол  шалгуурыг  хангасан  гэж
            үзэж  байна.  1  оноогоо  нарийн  ялгамжтай  задалж  дүгнэсэн  ч  болно.  Үүний  тулд  багш  уншуулж
            аман  хэлбэрээр  шалгаж  байх  явцад  хэрэглэх  нь  илү  тохиромжтой.  Эс  бөгөөс  дэвтэрт  гүйцэтгэж
            өгсөн  даалгавраас  үелж,  нүдэлж,  шууд  уншиж  байгаа  эсэх  нь  тодорхойгүй,  уншиж  чадсан  эсэх  нь  л
            харагдана.
            Үнэлэх, бүтээх түвшинд
            “bEIT  BikEt BikEsO Geeeca  JI fileyO  Seoeku&  BikEt BikEsO folea  I fileYO”  өгүүлбэрийг  уншиж  ойлгоод,  түүхэн  бүтээврүүдийг
            ялгаж,  утга  дүйх  орчин  цагийн  бүтээврээр  солин  найруулаарай  гэх  зэргээр  даалгавар  бэлдсэн
            бол  “Сурах  бичгийн  хүрээнд  уншсан  зохиолын  үгийн  санг  судалж  онцлогийг  нь  тайлбарладаг”,
            “Уншсан  зохиолд  байгаа  түүхэн  ба  орчин  цагийн  бүтээврүүдийн  хэл  зүйн  онцлогийг
            тайлбарладаг”  гэсэн  үнэлгээний  шалгуураар  шалгана  гэж  ойлоно.  Үнэлгээ  нь  мөн  адил  сургалтын
            нэг процесс болохоор танил бус үг өгүүлбэр сонгож даалгаврыг хүндрүүлж болохгүй.
                                                                                                  Хүснэгт  11

                Үнэлгээний                               Гүйцэтгэлийн хүрэх түвшин
              шалгуур / оноо           I                   II                   III                IV

             Сурах бичгийн     Сургаалын         Сургаалын зохиолоос  Сургаалын зохиолын  Сургаалын
             хүрээнд уншсан    зохиолоос         түүхэн, хуучирсан      үгийн санг судалж    зохиолын
             зохиолын үгийн    түүхэн, хуучирсан  үг хэллэгийн          өвөрмөц, уламжлалт  үгийн сангийн
             санг судалж       үг хэллэгийг      утгыг хам сэдвийн      бичлэгтэй            онцлогийг
             онцлогийг нь      олж, таньж        хүрээнд таамаглан      үгсийг тольчлон      тодорхойлж
             тайлбарладаг.     тайлбарладаг.     тайлбарладаг.          тайлбарладаг         тайлбарладаг.
                   оноо



                                                                                                          27
   26   27   28   29   30   31   32   33   34   35   36