Page 28 - Монгол бичиг
P. 28

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

                                                                          Урт  эгшигтэй  үг  16  (тийн  ялгалын
                                                                      нөхцөлтэй  үгсийг  оруулан  давхардсан
                                                                      тоогоор)
                                                                          Хос  эгшигтэй  үг  8  (давхардсан
                                                                      тоогоор)
                                                                          Богино  эгшигтэй  үг  18  (давхардсан
                                                                      тоогоор)
                                                                          Даалгавар  хэдий  бага  боловч  сурагч
                                                                      даалгаврыг  гүйцэтгэх  явцдаа  тодорхой
                                                                      хугацааг зарцуулж гурав ба түүнээс олон
                                                                      удаа  уншихаас  гадна,  мэдлэгээ  сэргээн
                                                                      санаж, давтаж байх эерэг талуудыг тооцох
                                                                      юм.
                                                                          Сурагчийн гүйцэтгэлийг суралцахуйн
                                                                      үр дүн, үнэлгээний шалгуур, гүйцэтгэлийн
                                                                      түвшнийг  баримталж  дүгнэх  нь  зөв
                                                                      шударга бөгөөд, ил тод байна.


            Х  ангийн  “Сонгодог  бичгийн  зохиол  2”  гэсэн  нэгж  хичээлийг  дараах  байдлаар  үнэлж  болох  юм.
            Гүйцэтгэлийн хүрэх түвшнийг Блумын таксномийн танин мэдэхүйн түвшин, хөтөлбөрийн үнэлгээний
            шалгуур, агуулгын багтаамж зэрэгт тулгуурлан хийсэн учраас блюпринт зохиоход дөхөм юм.
            Блюпринт хийхдээ:
            Танин  мэдэхүйн  түвшнүүдээр  даалгаврынхаа  тоог  тогтооно.  Өөрөөр  хэлбэл  үнэлэх  төсөл  зохионо.
            Ямар  хичээлийн,  хэддүгээр  ангид,  ямар  төрлийн,  юуны  шалгалтыг,  хэзээ,  ямар  хэлбэрээр,  юунд
            тулгуурлан  авсан  нь  тодорхой  байна.  Үнэлгээний  хүрэх  түвшин,  хичээлийн  агуулга,  сурах  бичгийн
            агуулга,  сурагч  бие  даан  уншсан  чадвар,  мэдлэг  ойлголт,  тайлан  тайлбарлах  чадвар  зэргээс
            шалтгаалан асуулт даалгавраа хүнд хөнгөнийг үндэслэлтэй сонгож боловсруулна.

             Нэгж хичээл                                Сонгодог бичгийн зохиол 2
             Шалгалтын                                   Нэгж хичээлийн үнэлгээ
             төрөл
             Анги                                                 Х анги
             Хугацаа                                            40 минут

             Шалгалтын                                      тест                               Огноо
             хэлбэр                                                                            ........................

                              Сэргээн санах,                  Задлан шинжлэх,       Үнэлэх,
             Таксономи           ойлгох I      Хэрэглэх II   нэгтгэн дүгнэх III    бүтээх IV       Нийт
             /Блум/
                              д.тоо   оноо    д.тоо   оноо     д.тоо     оноо    д.тоо   оноо   д.тоо  оноо
             Тоо тоолол         2       1      3       2         3         2       2      3      10     20
             Түвшний эзлэх        20%             30%               30%              20%        100%    20
             хувь
            Жишээ  нь:  Боловсруулсан  блюпринтийхээ  дагуу  40  минутад  20  онооны  10  тесттэй  үнэлгэний
            даалгавар  боловсруулна.  Ингэхдээ  Хүснэгт  3-т  тохируулсан  суралцахуйн  зорилтын  чадваруудыг
            үнэлэхэд чиглэсэн байна.
               •  Сурах бичиг дэх дармал, бичмэл, хорголжин бар, хулсан үзгийн тигээр бичсэн бичвэрийг уншиж
                 ойлгодог
               •  Зохиолоос түүхэн болон хуучирсан үг хэллэгийг олж, утгыг нь тайлбарладаг.



             24
   23   24   25   26   27   28   29   30   31   32   33