Page 33 - Монгол бичиг
P. 33
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Дөрөв. Нотолгоонд
суурилсан шинжилгээ
хийх аргачлал
Хичээлийн жилийн эхэнд (1) сурагчид төгссөн ангийнхаа
агуулгыг хэр зэрэг мэдэж байгааг, (2)тухайн ангийн агуулгын
хүрээнд ямар ойлголт, мэдлэг олж авсан, (3)унших бичих, ярих,
сонсох, задлан шинжлэх гм сурах арга барил хэр зэрэг эзэмшсэн
гэх зэргийг урьдчилан оношилдог. Гэтэл ихэнх тохиолдолд
сурагчдын хэдэн хувь А, хэдэн хувь В, хэдэн хувь С, хэдэн
хувь D, хэдэн хувь F үнэлгээтэй шалгагдсаныг л гаргаад дээрх
оношлох зорилготой гол асуудлаа орхигдуулдаг. Мөн шалгалтын
үр дүнд шинжилгээ хийж, даалгаврыг яаж гүйцэтгэж байгаа,
амьдралаас олж авсан ойлголт нь хэр бодитой, зөв байгаа,
ямар сурах арга барилыг түлхүү эзэмшсэн байгаа гэх зэргээр
суралцахуйд зайлшгүй шаардлагатай чухал асуудлаа олж
илрүүлэх нь чухал юм. Ямар агуулгыг сурагчид бүрэн дүүрэн
эзэмшсэн, ямар агуулгыг дутуу хагас, ямрыг нь буруу зөрүү
ойлгосон юуг огт мэдэхгүй байгаа гэх зэргээр нарийн
оношилж илрүүлэх нь суралцахуйг бодитой дэмжих арга замаа
тодорхойлоход чухал байх юм.
Харин үр дүнгийн үнэлгээний дүн мэдээлэлд үндэслэн
сурагчдын мэдлэг, чадварын түвшний ялгаатай байдлыг
зөв гаргаж түүндээ үндэслэн тус бүрээр ялгаатай даалгавар
өгч ажиллуулах замаар хүүхэд бүрийн түвшнийг нь ахиулах
боломжтой. Ингэж ажиллахын тулд л суралцахуйн үр дүн,
үнэлгээний шалгуураа маш сайн ойлгосны үндсэн дээр шалгалтын
агуулгаа зөв боловсруулах, үнэлгээг зөв хийх юм.
Хичээлийн төгсгөлд үнэлгээ хийж үр дүнг нь тооцохдоо нэг
хүрэх цэгт бүрмөсөн хүрчихлээ гэж тооцож ерөөс болохгүй.
Ойрын зорилгоо хангаж, цааш явах вэ гэдгээ ямагт тооцоолно.
Цаашдаа ч мөн Х ангид эзэмшсэн байх дараах суралцахуйн үр
дүнгүүдийг хангахаар ажиллана. Бидний сонгож авсан нэгжид
тохирч байх шалгуурууд нь мөн үр дүнг хангахаар чиглэж
байгаа.
Сурагч сурах бичигт байгаа ялгаатай тигээр бичсэн зохиол
бүтээлийг уншиж, ойлгодог болно.
29