Page 29 - Монгол бичиг
P. 29
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
• Сурах бичгийн хүрээнд уншсан зохиолын үгийн санг судалж онцлогийг нь тайлбарладаг.
• Уншсан зохиолд байгаа түүхэн ба орчин цагийн бүтээврүүдийн хэл зүйн онцлогийг тайлбарладаг
• Сургаалын зохиолын үгсийг бүлэглэх, ангилах, төрөлжүүлэх аргаар судалж, түүхэн болон хуучирсан
үг хэллэгээр тайлбар толь хөтөлдөг
• Кириллээс үндэсний бичигт хөрвүүлж хичээнгүй тигээр цэвэр нямбай бичдэг.
• Сурах бичгийн хүрээний идэвхтэй хэрэглээ бүхий үгийн үндэс залгаврыг холбох эгшгийн дүрмээр
зөв бичдэг гэсэн шалгууруудыг барьж үнэлэхдээ мөн танин мэдэхүйн түвшнээ баримтална.
Тест буюу сонгох даалгавар нь
Тест даалгавар нь заавар, асуулт даалгавар, зөв хариулт гэсэн гурван бүрэлдэхүүн хэсгээс
бүрдэнэ. Заавар нь шалгуулагч юу хийх, хэрхэн гүйцэтгэх, хаана ямар бичиглэл, тэмдэглэгээ хийх,
ямар хугацаанд гүйцэтгэх зэргийг, асуулт даалгавар нь сургалтын агуулгыг, зөв хариулт нь нэг
утгатай зөв хариултыг багтаан үзнэ.
I. Сэргээн санах, ойлгох түвшинд
Аль нь орчин цагийн монгол хэлний “-на4” залгавар бүтээвэртэй утга ижил вэ?
c
d
b
а - - -
-
Ra
IT
moI
eeoI
гэх зэргээр сурагч мэдэж байх шаардлагатай суурь ойлголтуудыг шалгана. Төдийлөн хэрэглэж
дадаагүй байж болно. Танин мэдэхүйн доод түвшний даалгавар учир бүх сурагч жигд хийж гүйцэтгэл
сайн гарах магдлалтай учир өндөр оноогоор үнэлэхгүй.
II. Хэрэглэх түвшинд
Бусдаасаа ялгаатай залгавар бүтээврийг олоорй.
a - - -
c
b
D
-
lda
lja
ldO
lca
гэх зэргээр сурагч уншиж ойлгоод, үйлээс нэр үг үүсгэх –лт дагаврыг үйл үгийн –лд, -лц, -лз
зэргээс ялгаж чадаж байгаа эсэхийг харах боломжтой. Үүний тулд сурагч нүдлэн тогтоосон байх
албагүй ч үгэнд залгаж уншиж бичиж үзээд олох юм. Хэрэглэж чадаж байгаа эсэхийг шалгах
учир оноожуулалт мэдлэг, ойлголтын даалгавраас багахан өндөр байж болох боловч мөн л танин
мэдэхүйн доод түвшний даалгавар учир хэт өндөр оноогоор үнэлэхгүй.
III. Задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх түвшинд
Аль хэсэгт “ – eedoa, - kdoa ” илүү тохиромжтой вэ?
a b c d
SoiK
NoidO
ForgO
Morila
bEje)T
feljiIT
BlkuA
Jogoeela
гэх зэргээр сурагч уншиж ойлгоод тохирох, үл тохирохыг олохын тулд бүх үгэнд залгаж үзэн морил-,
зоогло- гэсэн үгэнд залгахад илүү тохиромжтой гэж сонгоно. Бүгд үйл үгс учир бүгдээр тохирч
болох шиг санагдана Гэвч нүд-, сөх- гэсэн үгсэд тохирох боловч хүндэтгэлийн утга нь саарна.
25