Page 27 - Монгол бичиг
P. 27

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


                   Асуулт              Хангалтгүй           Дунд зэрэг 5 оноо        Хангалттай 10 оноо

                                                                                   В Байгалийн сонин
              1. Эхийн сэдвийг    А, Г гэж хамааралгүй    Б. Цэцэгт нуурын тухай   үзэгдлийн тухай гэсэн бол
              тодохойлох          хариулсан бол 0 оноо    гэсэн бол 1 оноо
                                                                                   2 оноо
              2. Цэцэгс хаана     А, Б гэж ерөнхий        В Нуурын эргийн гүехэн  Г. Гүехэн усны ёроолоос
              ургадгийг           хариулж байгаа бол 0    устай хэсэг гэж ойлгож   ургаж дээш гарч ирснийг
              ойлгосон эсэх       оноо                    байгаа бол 1 оноо        ойлгосон бол 2 оноо

              3. Эхэд өгүүлэгдэж                          Б Үзүүр уснаас ил        В. Өглөө нээж, орой хумих
              байгаа хугацааг     А, Г гэж буруу          гарахад нээх гэж         гэж бүрэн хаиулж байвал
              тодорхой ойлгосон  хариулсан бол 0 оноо     ерөнхий нэгийг           2 оноо
              эсэх                                        хариулсан бол 1 оноо

                                  А, В, Г гэж аль нэг
                                  буруу хувилбарыг        Сонгосон хариулт буруу  Б.3 гэж сонгоод
              4. Гадаад үгийг     сонгосон, аль нэг       ч Рэнчинлхүмбэ, км,      Рэнчинлхүмбэ, км, метр
              уншиж чадаж         үгийг зөв бичсэн, зөв   метр гэх үгсээс 2-ыг     гэх үгсийг бичсэн бол 2
              байгаа эсэх
                                  хариуг соносон ч үгийг   бичсэн бол 1 оноо       оноо
                                  бичээгүй бол 0 оноо

              5. Эхийн                                    Г. Байгаль дэлхийн       А. Том далбагар навч
              хэсгүүдийн          Б, В гэж хамааралгүй    өвөрмөц сонин            дэвсэж өнгийн цэцэг
              уялдаа холбоог      хариулсан бол 0 оноо    бүтээл гэж ерөнхий       тавьсан юм шиг харагддаг
              тодорхойлж чадаж                            дүгнэлтийг сонгосон      гэж шалтгааныг олж
              байгаа эсэх                                 бол 1 оноо               чадсан бол 2 оноо



            ХОЁР. БИЧИХ ЧАДВАР
            7  дугаар  ангийн  сургалтын  хөтөлбөрт  дармал,  бичмэл  эхийг  уншиж  сурахаас  гадна  галигаас
            үндэсний  бичигт  зөв  бичих,  урт,  хос  эгшигтэй  үгийг  зөв  бичих,  холбох  эгшгийн  дүрмийг  таньж
            үйл  үгийг  зөв  хувилган  бичиж  сурсан  байх  зорилт  байгаа.  Үсэг  үеийг  сайтар  нүдэлж  хичээнгүй
            бичиж сурах нь 6-р ангийн гол зорилт бол 7-р ангид урт, хос эгшигтэй үг, галиглан бичсэн өгүүлбэр,
            бичил  эхийг  зөв  бичих,  8-р  ангид  өгүүлбэр,  эхийг  галиг  болон  кириллээс  үндэсний  бичгээр
            бичих, 9-р ангид эхийг кириллээс үндэсний бичигт бичих чадвар эзэмших ёстой.
            Харин үндэсний бичгийн бичих чадварыг “Сурагч дармал ба бичмэл эхийг хичээнгүй бичиж чадна”,
            “Сурагч  дармал  ба  бичмэл  эхээс  урт,  хос  эгшигтэй  үг  ба  цагаар  төгсгөх  нөхцөлтэй  үйл  үгсийг  ялган
            хичээнгүй  бичиж  чадна”  гэсэн  шалгуурыг  хэр  хангаж  байгааг  мэдэхийн  тулд  үндэсний  бичгээс
            кирилл  бичигт  хөрвүүлэх,  ингэхдээ  урт  хос  эгшигтэй  үгийг  ялгах,  үйл  үгийн  төгсгөлийг  нөхөж
            бичих зэрэг даалгавар өгнө.

            Даалгаврын зорилго:  Үндэсний бичгийн дармал эхийг хичээнгүй бичих, урт, хос эгшгийн тухай мэдлэг
            бататгах.

               1.  Зүйр үгийг уншаад, хичээнгүй хуулж бичээрэй.
               2.  Урт,  хос  эгшигтэй  үгсийг  ялган  тэмдэглэж,  урт  эгшгийг  тэмдэглэх  ямар  аргууд  байна  вэ?
                  Бүлэглээрэй.










                                                                                                          23
   22   23   24   25   26   27   28   29   30   31   32