Page 30 - Монгол бичиг
P. 30
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Алжаа-, базаа- гэсэн үгс мөн утга саарч хүнийг алжааж ядар гэсэн утгаар хэрэглэж үл болно.
Булги-, урга- үгсийн тухайд хүний үгийг сонсож ёсчлон дагахгүй адгуус, ургамалд хэрэглэх үгс учир
нийлэмжийн хувьд хамгийн муу гэдгийг сурагч эргэцүүлж бодох хүндэвтэр даалгавар болно.
Зөв хариултыг олохын тулд сурагч багагүй ажиллах танин мэдэхүйн дээд түвшний даалгавар учир өндөр
оноогоор үнэлж болно. Гэвч шалгалтын эцсийн дүнд мэдэгдэхүйц өндөр оноогоор үнэлж бас болохгүй.
IV. Үнэлэх, бүтээх түвшинд
Залгавруудыг жишээтэй нь зөв харгалзуулна уу?
а b c d
1 Эх хэлээ сур
2 Ах дүүтэйгээ уулз
-
-
-
-
-
-
-
3 Авъя гэвэл өг
ra
lokEt
Eeo&T
YokEa
K&T
4 Эхрийг сурахаар бэрхийг сур
Lo)T
Yogea
гэх зэргээр сурагч даалгаврыг гүйцэтгэхдээ залгавруудыг уншиж, жишээтэй харгалзуулахдаа
бүтээврүүд ямар утгаар хэрэглэгдэж байгааг шинжин мэдэх, тохируулах түвшний даалгавар учир
сурагч сайн гүйцэтгэх нь тухайн ойлголтыг сайн эзэмшсэн байгааг илтгэнэ. Мөн будлиж алдаа гарах
магадлал ч маш өндөр. Энэ мэтчилэн блюпринтиийн дагуу 20 тестээ агуулга, танин мэдэхүйн түвшинд
тохируулан зохиож үр дүнг нь тооцно.
Задгай даалгавар нь
Энэ хэлбэрийн даалгаварт сурагч чөлөөтэй, дэлгэрэнгүй хариулдаг тул танин мэдэхүйн
дээд түвшний чадварыг үнэлэхэд тохиромжтой. Сурагч хичээлээр олж авсан мэдлэг, чадвараа
ашиглан асуудал шийдвэрлэх, мэдээллийг шүүх, үнэлгээ өгөх, задлан шинжлэх, нэгтгэн
дүгнэх, өөрийн санааг бусдад ойлгуулах, тайлбарлах зэрэг чадвар шалгаж байхаар даалгавар
боловсруулна. Задгай даалгаврын хариултын хувилбар, үнэлгээний шалгуураар суралцагчийн
ялгаатай байдалд дүн шинжилгээ хийх боломжийг олгодог. Тухайн асуултад нэгээс илүү хүлээн
зөвшөөрөгдсөн хариулттай байх бөгөөд нэгээс олон аргаар бодолт хийх боломж өгдөг. Энэ нь
багшийн хувьд сурагчаа таних, цаашид хөгжүүлэх боломжийг харах ач холбогдолтой.
Задгай даалгаврууд ерөнхий мэдээлэл өгөх байдлаар эхэлж болох ч хэт их, нуршсан байх нь
сурагч залхаж тухайн даалгаврыг гүйцэтгэх сонирхолгүй болгох талтай байдгийг анхаарах нь зөв.
Даалгавруудаа алхамчилсан бүтэцтэй буюу хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн, бүрэн дунд боловсролын
хэмжээнд 5-10 алхамтай, алхам бүр өөр өөр мэдлэг чадвар шалгахаар боловсруулна.
Нэгж хичээл Сонгодог бичгийн зохиол 2
Шалгалтын төрөл Нэгж хичээлийн үнэлгээ
Анги Х анги
Хугацаа 40 минут
Огноо
Шалгалтын хэлбэр задгай
........................
Задлан
Сэргээн
Үнэлэх,
шинжлэх,
Таксономи санах, ойлгох Хэрэглэх II нэгтгэн дүгнэх бүтээх IV Нийт
/Блум/ I III
д.тоо оноо д.тоо оноо д.тоо оноо д.тоо оноо д.тоо оноо
Тоо тоолол, олон 1 1 2 1 1 3 1 4 5 10
тооны дагавар
Түвшний эзлэх хувь 20% 40% 20% 20% 100% 10
26