Page 29 - Himi - 1217
P. 29
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
6. Дараах молекулын аль нь координацийн ковалентын холбоо агуулсан бэ? (СҮДШ 11.3.1.1б, ГТ
VII-VIII)
A. N Б. NH В. NH – Г. NH +
2
2
3
4
7. Дараах молекулын аль нь туйлтай вэ? (СҮДШ 11.3.2.1а, ГТ V-VI)
A. Нүүрстөрөгчийн диоксид, CO Б. Цахиурын тетрахлорид, SiCl 4
2
В. Аммиак, NH Г. Борын трифторид, BF 3
3
8. Дараах химийн бодисын аль нь хамгийн их хайлах цэгтэй вэ? (СҮДШ 11.3.1.1б, ГТ V-VI)
A. Hg Б. K В. SiO Г. C H
2 10 22
9. Өгсөн органик нэгдлүүд нь бүгд шингэн төлөвт оршдог бөгөөд молекул хоорондын хүчний
төрлийг хүснэгтээр харуулав. (СҮДШ 11.3.4.2, ГТ VII-VIII)
Бодис CH Cl CH CH CH CH CH OH
2 2 3 2 3 3 2
Молекул хоорондын хүч Диполь-диполь Дисперс Устөрөгчийн холбоо
Эдгээр шингэний дэгдэмхий чанарыг өсөх дарааллаар эрэмбэлнэ үү.
А. CH Cl < CH CH CH < CH CH OH Б. CH Cl < CH CH OH < CH CH CH
2 2 3 2 3 3 2 2 2 3 2 3 2 3
В. CH CH < CH CH Cl < CH CH OH Г. CH CH OH < CH Cl < CH CH CH
3 2 3 2 2 3 2 3 2 2 2 3 2 3
10. Дараах туршилтын ажиглалтын аль нь үл мэдэгдэх нэгдэл ионт нэгдэл болохыг илтгэх нотолгоо
болж чадах вэ? (СҮДШ 11.3.1.2, ГТ V-VI)
A. Хатуу төлөвтөө цахилгаан дамжуулдаг.
Б. Хатуу төлөвтөө цахилгаан дамжуулахгүй боловч хайлмалдаа цахилгаан дамжуулдаг.
В. Хатуу төлөвт болон хайлмалдаа цахилгаан дамжуулдаг.
Г. Хатуу төлөвт болон усан уусмалдаа цахилгаан дамжуулдаг.
11. Металлууд цахилгаан сайн дамжуулдагийн шалтгаан юу вэ? (СҮДШ 11.3.1.1, ГТ V-VI)
A. Металлын атомууд зөв талст оронт тор үүсгэн эрэмбэлэгддэг.
Б. Металлын ионууд бие биетэйгээ маш ойрхон байрладаг.
В. Электронууд талст оронт тор дундуур чөлөөтэй хөдөлдөг.
Г. Металлын ионууд талст оронт тор дундуур чөлөөтэй хөдөлдөг.
12. Бериллийн хлорид, BeCl -ын химийн холбооны өнцөг хэд вэ? (СҮДШ 11.3.2.2, ГТ V-VI)
2
A. 90° Б. 104.5° В. 120° Г. 180°
13. Цахилгаан орны нөлөөгөөр зарим шингэний урсгалын чиглэл өөрчлөгддөг. Дараах шингэн
бодисуудын аль нь цахилгаан орны нөлөөгөөр ийм өөрчлөлтөнд орж болох вэ? (СҮДШ 11.3.2.2,
ГТ VII-VIII)
A. 1-хлоропропан Б. Пентан
В. Тетрахлорометан Г. Циклопентан
14. Дараах молекулын аль нь туйлтай холбоо агуулсан боловч туйлгүй молекул вэ? (СҮДШ 11.3.2.1а,
ГТ V-VI)
A. Хлор, Cl Б. Устөрөгчийн хлорид, HCl
2
В. Трихлорометан, CHCl Г. Тетрахлорометан, CCl 4
3
15. Үелэх хүснэгтийн 5-р бүлгийн гидрид (NH , PH , AsH )-ийн буцлах цэг хэрхэн өөрчлөгдөх вэ?
3
3
3
(СҮДШ 11.3.3.1а, ГТ V-VI)
A. Буурна Б. Эхлээд буурч, дараа нь өснө
В. Өснө Г. Эхлээд өсөж, дараа нь буурна
25