Page 25 - Mat_baga -1217
P. 25
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Оношлох үнэлгээний үр дүнг багш анги, бүлгээр, сургууль анги, судлагдахуун, боловсролын түвшин
бүрээр нэгтгэн тодорхой хугацааны дараа ажлын үр дүн, суралцагчийн сурлагын амжилт, ахиц,
өөрчлөлтийг тооцоход хэрэглэж болно. Иймээс оношлох үнэлгээний үр дүнг багшийн журналд
тэмдэглэхгүй, үр дүнгийн үнэлгээнд ашиглахгүй байхыг анхаараарай.
Сургалтын явцад сургалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, сурагчдад дэмжлэг туслалцаа үзүүлэх,
эцэг эх, асран хамгаалагч нарт сурлагын амжилтын талаарх тодорхой хэсгийг мэдээлэх хэрэгцээ
шаардлага үүсдэг. Үүний тулд сурагчийг хэн нэгэн сурагчтай бус үнэлгээний шалгууртай харьцуулан
үнэлнэ. Тухайлбал, Сурагч “В” авсан гэдэг нь чухал биш ямар түвшинд юу сурснаа мэдэх, өөрөөр
хэлбэл юу мэдэх, чадах ёстой гэдгээ ойлгож, ухаарах нь чухал юм.
Явцын үнэлгээнд рубрик боловсруулан үнэлэх боломжтой бөгөөд рубрик нь шалгуурт суурилсан
үнэлгээний нэг хэлбэр бөгөөд тухайн даалгавар эсвэл суралцахуйн үйл ажиллагааны гүйцэтгэлийг
хэмжигдэхүйц байдлаар түвшинчилж илэрхийлсэн шалгууруудын багц юм.
Хүснэгт 12. Бодлого бодох арга барилыг үнэлэх рубрикийн нэгэн жишээ
Бодлого бодох алхам 4 оноо 3 оноо 2 оноо 1 оноо
(Поиа 1957)
Бодлогын өгсөн ба Бодлогын өгсөн ба Бодлогын өгсөн Бодлогын өгсөн Бодлогыг
олох зүйлийг ялган, олох зүйлийг ялган, зүйлсийг хавтан, зүйлсийг хавтан, зургаар
задлан шинжилж, тэдгээрийн уялдаа хэрчим, зургаар хэрчим, зургаар загварчлахыг
тэдгээрийн уялдаа холбоог нарийн загварчилсан. хэсэгчлэн оролдсон.
холбоог тогтоож, дүрс, дүрсэлж, хавтан загварчилсан.
зургаар загварчилсан. буюу хэрчмээр
загварчилсан.
Бодлого бодох аргаа Бодлого бодох Бодлого Бодлого бодох Бодлого
сонгож, төлөвлөгөө нэгээс илүү арга бодох аргаа аргаа сонгож бодох аргаа
гарган, алхамын дагуу сонгож, бодох сонгосон ч бодох бодсон ч бодох сонгосон.
төлөвлөсөн. төлөвлөгөөг бүрэн төлөвлөгөөг төлөвлөгөөг
гаргасан. бүрэн бус бодолтын эцэст
гаргасан. гаргасан.
Нийлмэл бодлогын 3 алхамт бодлогыг 2 алхамт 2 алхамт Зөвхөн
өгсөн алхам төлөвлөгөөний бодлогыг бодлогыг нэг алхамт
бүрийг зөв бодож дагуу бүрэн бодож төлөвлөгөөний төлөвлөгөөний бодлого бодож
гүйцэтгэсэн. гүйцэтгэсэн. дагуу бүрэн дагуу бодсон гүйцэтгэсэн.
бодож боловч 1 алхамыг
гүйцэтгэсэн. гүйцэтгэсэн.
Бодлогын хариуг Бодлогын хариуг хариуг хялбар бодлогоо бодож бодлогын
хялбар аргаар шалгаж, хялбар арга арга сонгон хариуг шалгадаг. хариуг бусдын
тайлбарласан. сонгон шалгаж, шалгадаг. шаардлагаар
тайлбарладаг. шалгадаг.
Үнэлгээний рубрик боловсруулах арга зүй болон үнэлгээний баримт нотолгоо цуглуулах талаар
Нэнси П.Галлаван “Гүйцэтгэлд суурилсан үнэлгээ боловсруулах нь” (2009) номоос дэлгэрүүлэн судлах
боломжтой.
Багш үнэлгээ хийхдээ тухайн ээлжит эсвэл нэгж хичээлийн хувьд чухал гэж тогтоосон шалгууртай
холбоотой сурагч бүрийн ололт амжилт, ахицыг тэмдэглэнэ. Урьдчилсан болон явцын үнэлгээний
явцад цуглуулсан мэдээлэл, баримт нотолгоо нь суралцахуй багшлахуйн эхлэх цэгийг илтгэнэ.
Багш баримт нотолгоогүйгээр сурагчид хаанаас эхлэхийг мэдэхгүй, сурагчдын ахиц, гүйцэтгэлийн
түвшнийг тодорхойлох боломжгүй харанхуй байдалд хүрнэ. Мөн чухал үнэлгээний нэг хэлбэр
бол шалгуурт суурилсан өөрийн үнэлгээ юм. Сурагчид ажлаа өөр хоорондоо сольж, сурагч бүр
хянагчийн үүрэг гүйцэтгэнэ. Тэд өөрийн болон найзын гаргасан алдааг тэмдэглэж, тэдгээрийн
шалтгаан, засах аргыг тайлбарлан, тухайн төрөлтэй төсөөтэй бодлого, даалгаврыг гүйцэтгэхэд
сэрэмжүүлэх зэргээр өөрийн ажлын гүйцэтгэлийг үнэлдэг. Энэ мэтчилэн сурагчдыг хялбар шалгуурын
дагуу үнэлгээнд татан оролцуулж, тэдний өөрийн үнэлгээ хийх чадвар дээшилж, математикийн
даалгаврын гүйцэтгэлд сайнаар нөлөөлдөг нь судалгаанаас харагдаж байна. Гантуул. А., дис (2019)
21