Page 24 - Mat_baga -1217
P. 24

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Багш  ажлын  хуудас  болон  даалгавар  гүйцэтгэлийг  хичээл  сургалтын  явцад  үнэлж,  дүн  шинжилгээ
            (анализ)  хийснээр  сурагчийн  ахиц,  сургалтын  чанарт  дэмжлэг  болох  ба  багшлахуйг  төлөвлөх,
            сурагчдын ялгаатай байдлыг тооцон хөгжүүлэх тулгуур үндэслэл болно.
            Явцын  үнэлгээ  нь  энгийнээр  сурагчийн  хэрхэн  суралцаж  буйтай  холбоотой  мэдээлэл  цуглуулах,
            түүнд  үндэслэн  багш  арга  зүйгээ  тохируулах  үйл  явц.  Энэ  нь  сурагчийн  дүнд  тооцогддог  байх  ёсгүй
            (“Pedagogical  tools  for  supporting  educational  quality  outcomes:  exploring  authentic  pedagogies  for
            monitoring & developing educational quality”., Bill Boyle., 2017., University of Manchester).
            Явцын  үнэлгээний  арга  хэрэгслийг  сургалтын  үйл  ажиллагаанд  тогтмол  хэрэглэхээр  журамд  зааж,
            түүнийг  рубрик,  ажиглалтын  хуудас,  өөрийн  болон  хамтран  сурагчийн  үнэлгээ  зэрэг  хэлбэрүүдийг
            ашиглахаар санал болгосон болно.
            Сурагчийн  эзэмшсэн  мэдлэг,  чадварыг  үнэлэхдээ  явцын  болон  өөрийн  үнэлгээний  арга,  техник,
            хэрэгслүүдийг  өргөн  хэрэглэнэ.  Жишээлбэл:  Нэгжийн  үнэлгээг  хийхдээ  дараах  явцын  үнэлгээний
            картыг сурагч нэг бүрээр хэрэглэж болно .
                                                   3
            Хүснэгт 11. Үнэлгээний картын нэгэн жишээ
             Сурагчийн овог нэр .........................                          Үнэлгээний нэгж: Энгийн бутархай
                        Суралцахуйн үр дүнгийн шалгуур                        Гүйцэтгэлийн түвшин
                                                                        I         II        III        IV

               Танин      Мэдлэг ойлголт                                                               +
             мэдэхүйн     Мэдлэг ойлголтоо (холбон) хэрэглэх                                 +
              түвшин      Задлан шинжлэх, дүгнэх                                  +          +
            Даалгаврыг гүйцэтгэсэн байдал нь тухайн сурагчийн мэдлэг чадварын түвшнийг үнэлж, хоцрогдсон
            агуулгыг арилгах, ялгаатай даалгавраар үнэлэхэд гол нотолгоо үндэслэл болно. Жишээлбэл: Нэгжийн
            3.3 суралцахуйн үр дүнгийн шалгуурын III түвшний даалгавраар тухайн сурагчийн эзэмшсэн мэдлэг
            чадварыг оношлох жишээг авч үзье.
                – Сурагч  3.3  шалгуурын  III  түвшний  бодлогыг  хангалттай  сайн  гүйцэтгэж  чадсан  бол  IV  түвшний
               бодлого даалгавар бодуулан эсвэл хичээл, сургалтын явцад нэмэлт тайлбар, асуулт даалгавруудыг
               ажиллуулан,  амжилттай  гүйцэтгэж  байвал  тухайн  3.3  суралцахуйн  үр  дүнгийн  шалгуурын  дээд
               түвшнийг (IV түвшинг) бүрэн хангасанд тооцно.

                – Хэрэв  сурагч  3.3  үнэлгээний  шалгуурын  III  түвшний  бодлогыг  хэсэгчлэн  гүйцэтгэсэн  бол  тухайн

               шалгуурынхаа II түвшнийг хангаж байна гэж үзэх боломжтой.

                – Харин III түвшний бодлогыг огт бодож чадаагүй бол багш I буюу II түвшний  бодлого, даалгавраар
                                                                     Нийт сурагчдын нэгжийн  шалгуурыг

                                  Шалгуурт бүрэн  хүрсэн.
                                                                           хангасан байдал

                           4
               оношилж, хичээлийн явцад  хялбар асуулт асууж дэмжлэг үзүүлэх зэргээр сурагчийн гүйцэтгэлийн
                                  Шалгуурт тун дөхсөн байна.


                           3
               түвшнийг тогтоон оношилно, Зураг а)
                                  Шалгуурын төлөө ажиллаж байна.
                – Мөн алхам, алхам загвараар суагчийг ямар түвшний даалгаврыг гүйцэтгэж чадаж байгааг оношилж

                           2


               болно.  Энэ  нь  тухайн  сурагчийг  эхэлж  II  эсвэл  I  түвшний  даалгавраар  үнэлж,  даалгаврыг  бүрэн
                                  Шалгуурын  хялбар түвшинд байна.

                           1
               гүйцэтгэж  чадаж  байвал  алхамчилсан  байдлаар  III  ба  IV  түвшний  (нэмэлт)  даалгавраар  үнэлж,
                                  Шалгуураар үнэлэгдээгүй байгаа
                           0

               шалгуурын  ямар  түвшинд  байгааг  оношилж    тогтооно.  Зураг  б)  Энэ  арга  зүйгээр  хоцрогдсон

               сурагчийг  оношилж,  тухайн  сурагчийг  онцгойлон  ажиллах  үйл  ажиллагааны  төлөвлөлтийг  хийх

               боломжтой.

                    a)
                             IV түвшний            III түвшний            II, I түвшний
                            даалгавар    чадсан     даалгавар   чадаагүй    даалгавар


                             IV түвшний             III түвшний            II, I түвшний
                             даалгавар   чадсан     даалгавар    чадсан    даалгавар
                     б)

             20
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29