Page 14 - hun ba niigem baga -1217
P. 14

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ









            Хоёр. Үнэлгээний

            шалгуурыг ашиглан
            нэгжийн үр дүнг илрүүлэх

            үнэлгээний даалгавар










            Багш  нар  үнэлгээний  нэгжид  харгалзах  СҮД,  түүний  шалгуур
            болон  шалгуур  тус  бүрийн  гүйцэтгэлийн  түвшний  үзүүлэлтийг
            ашиглан  хичээлийн  жилийн  сургалтын  төлөвлөгөөний  дагуу
            төлөвлөсөн нэгжийн явцын болон үр дүнгийн үнэлгээнд ашиглах
            даалгаврыг  боловсруулах  боломжтой.  Энэ  хэсэгт  нэгдүгээр
            хэсгээр  танилцуулсан  СҮД-ийн  шалгуур,  гүйцэтгэлийн  түвшний
            үзүүлэлтийн  хүрээнд  бага  боловсролын  IY  ангийг  сонгон
            боловсруулсан жишиг даалгаврыг танилцуулж байна.

            Сурагчдын  гүйцэтгэлийн  түвшний  үзүүлэлтийг  даалгавар  бүрээр
            тодорхойлсон  бөгөөд  үүнийг  СҮД,  түүний  түвшин,  мөн  нэр
            томьёоны тайлбараас тодруулан харж хэрэглэхийг зөвлөж байна.
            Тухайлбал,  IY  ангийн  4.2а,  4.2б,  4.2в,  суралцахуйн  зорилтуудыг
            “Манай  нутгийн  онцлог”  гэсэн  үнэлгээний  нэгжид  багцлан  2
            СҮД-г  тодорхойлсон.  “Орон  нутгийнхаа  аж  ахуй,  үйлдвэрлэл,
            үйлчилгээний газруудаас сонгон тэдний үйл ажиллагааны талаар
            мэдээлэл  цуглуулж  нэгтгэнэ.”  гэсэн  СҮД-ийн  шалгуурыг  “Орон
            нутгийнхаа (сум, дүүрэг, аймаг) аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний
            газруудыг   нэрлэж,   ангилдаг”    гэж   тодорхойлно.   Иймээс
            сурагч  аль  ч  түвшинд  орон  нутгийнхаа  үйлдвэр,  үйлчилгээний
            газруудыг нэрлэдэг, ангилдаг болсон.
            Сурагчид  даалгаврыг  “бүрэн,  зөв,  оновчтой”  хийсэн  байх  нь
            гүйцэтгэлийн  IY  түвшний  үндсэн  үзүүлэлтийг  хангаж  байгаа
            бөгөөд  “бүрэн,  зөв,  оновчтой”  тухайн  даалгаварт  өгсөн  түүхэн
            үйл  явдалд  холбогдох  түүхэн  хүмүүс,  газар  нутаг,  цаг  хугацаа
            зэргийг  оролцуулан  нарийвчлан  авч  үзэж,  тодорхой,  эх  сурвалж,
            баримтын  дагуу  бүх  талаар  зөв  гүйцэтгэсэн  байна.  Харин  III
            түвшний  гүйцэтгэлийн  хувьд  нарийвчлан  авч  үзээгүй,  тодорхой
            биш  боловч  ерөнхийд  нь  бүгдийг  гүйцэтгэсэн  байна.  II  түвшний
            гүйцэтгэл  нь  сурагч  тухайн  даалгаврыг  хэсэгчилсэн,  хагас,
            дутуу,  алдаатай  хийсэн  байдлаар  илэрнэ.  Өөрөөр  хэлбэл,
            сурагч  тухайн  даалгаврыг  гүйцэтгэхдээ  баримт,  эх  сурвалжийг
            ашиглаагүй  ба  уялдаа  холбоотой  бус,  бүрэн  бус,  зарим  нь
            алдаатай  байна.  I  түвшний  гүйцэтгэлтэй  сурагчийн  хувьд
            даалгавар  тус  бүрийг  өгсөн  түүхэн  нэр  томьёо,  ойлголтыг



             10
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19