Page 10 - hun ba niigem baga -1217
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Үнэлгээний  шалгуурыг  боловсруулахын  тулд  “Бага  боловсролын  сургалтын  хөтөлбөр”-ийн
            Хүн  ба  нийгмийн  суралцахуйн  зорилтуудыг  үнэлгээний  нэгжид  багцлаад,  багцалсан  нэгжийн
            хүрээнд  тухайн  анги  бүрийн  суралцахуйн  зорилтыг  хэрэгжүүлснээр  сурагчийн  эзэмшсэн  байх
            үр  дүнг  (Суралцахуйн  үр  дүн)  тодорхойлсон.  Үүний  үндсэн  дээр  суралцахуйн  үр  дүн  (СҮД)  тус
            бүрийг  эзэмшсэн  эсэхийг  илрүүлэх  шалгуур  боловсруулаад  тухайн  шалгуур  бүрийн  гүйцэтгэлийн
            түвшний рубрукээр харуулсан болно.

            Хүснэгт 1. Үнэлгээний шалгуур (тоогоор)
                                                                                 Анги
                                                                      IY                        Y
             Үнэлгээний нэгж                                           3                        6
             Суралцахуйн үр дүн                                        4                        8
             Суралцахуйн үр дүнгийн шалгуур                           10                        15

            Сургалтын  хөтөлбөрийн  суралцахуйн  зорилтуудыг  үнэлгээний  нэгжид  багцалсан.  Ингэхдээ  дараах
            арга замыг ашиглалаа. Үүнд:
                – Нийгмийн бүлгийн хамрах хүрээгээр багцлах;
                – Түүхэн цаг хугацааны дагуу түүхийн үйл явдлаар багцлах;
                – Агуулгын  хувьд  бүгдийг  бус  цөм  (чухал)  суралцахуйн  зорилтын  хэрэгжилтийг  илрүүлэхүйц  байх
               зэрэг болно.

            Үнэлгээний  нэгж  нь  СҮД-г  илрүүлэх  шалгуур  боловсруулахад  зориулсан  нэгж  бөгөөд  зарим
            үнэлгээний  нэгж  нь  нэгж  хичээлийн  сэдэвтэй  давхцаж  болохыг  анхаарах  хэрэгтэй.  Тухайлбал,
            сургалтын  хөтөлбөрийн  IV  ангийн  Би,  гэр  бүл,  сургуулийн  амьдрал,  үйл  ажиллагаанд  оролцохтой
            холбогдох  хэд  хэдэн  суралцахуйн  зорилт  (4.1а,  4.1б,  4.2г,  4.3а)-ыг  үнэлгээний  1  нэгж  болгосон.
            Үүнд:
                – “Бидний оролцоо, хувь нэмэр” гэсэн нэгжийн хүрээнд сурагч “Гэр бүл, сургууль, орон нутгийнхаа
               үйл  ажиллагаанд    санаа,  хүсэлтээ  илэрхийлэх,  удирдан  зохион  байгуулах    зэргээр  хувь  нэмрээ
               оруулна” гэж СҮД-г тодорхойлж, уг СҮД-г илрүүлэх шалгуурыг тогтоосон.
               Үнэлгээний нэгж  тус бүрийн хүрээнд СҮД-г тодорхойлж, уг СҮД-г илрүүлэх шалгуурыг:
                – Өөрийн харьяалагдаж буй гэр бүл, анги хамт олныхоо өмнө хүлээж буй үүрэг хариуцлагаа танилцуулах;
                – Түүхэнд болон орон нутагтаа гавьяа байгуулсан хүмүүсийн намтрыг бичих, танилцуулах гэх мэтээр
               тогтоосон.

                                                   Зураг 2. Үнэлгээний нэгж болон СҮД, түүний шалгуурын жишээ



















                                                 Эх сурвалж: “Түүхийн хичээл сургалтын үр дүнг үнэлэх шалгуур”.







             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15