Page 12 - hun ba niigem baga -1217
P. 12

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Багш СҮД-ийн шалгуурын болон уг шалгуурын гүйцэтгэлийн түвшний үзүүлэлт хоорондын холбоо, танин
            мэдэхүйн  түвшинг  анхаарах  хэрэгтэй.  Тухайлбал,  СҮД-ийн  шалгуур  нь  “Гэр  бүлдээ  үүрэг,  хариуцлага
            хүлээж, хувь нэмэр оруулдаг болохоо танилцуулдаг.” гэсэн бол гүйцэтгэлийн бүх түвшинд “танилцуулга
            хийх” үзүүлэлт байх ёстой гэсэн үг. Харин СҮД-ээр сурагч гэр бүлдээ үүрэг, хариуцлага хүлээж, хувь
            нэмрээ оруулах, оролцоо зэргийг “танилцуулдаг” болсон байх учиртай байтал гүйцэтгэлийн үзүүлэлтийг
            “нэрлэдэг,  ангилдаг”  гэсэн  бол  энэ  нь  СҮД-ийн  шалгуурын  болон  гүйцэтгэлийн  үзүүлэлтийн  түвшин
            зөрчилдсөн болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, СҮД нь танин мэдэхүйн аль түвшинд тодорхойлогдсон байна,
            гүйцэтгэлийн үзүүлэлт нь тухайн түвшиндөө гарсан байхаар боловсруулсныг сайтар ойлгох нь чухал юм.
            СҮД-ийн  шалгуурын  болон  гүйцэтгэлийн  үзүүлэлтийн  холбоог  энэхүү  зөвлөмжийн  дараагийн  хэсэгт
            орсон жишиг даалгавруудаар харуулахыг хичээсэн болно.
            Даалгавар  боловсруулах,  сурагчдын  гүйцэтгэлийг  үнэлэхдээ  СҮД-ийн  шалгуур  болон  гүйцэтгэлийн
            түвшин үзүүлэлттэй холбоотой нэр томьёог нэгэн утгаар хэрэглэх нь чухал. Тухайлбал, хүн ба нийгэм
            хичээлээр сурагчдын хүрсэн байх гол үр дүн бол би, гэр бүл, сургууль, орон нутгийнхаа үйл ажиллагаанд
            хувь нэмэр оруулах, орон нутгийнхаа үйлдвэр, үйлчилгээний байгууллагын онцлогийг тайлбарладаг,
            танилцуулдаг (explanation; explain) болсон байх юм. Тайлбарлах (explanation; explain) нь ойлголт, учир
            шалтгааны талаарх мэдлэгээ хэрэглэж, жишээгээр мэдээллэх явдал бөгөөд сурагчдын сэргээн санах,
            ойлгох  заримдаа  хэрэглэх  түвшний  мэдлэг  чадварыг  эзэмшсэнийг  илэрхийлдэг.  Шалгуур  болон
            гүйцэтгэлийн түвшин, үзүүлэлтийг нэгэн утгаар ойлгосноор даалгавар боловсруулах, сурагчдыг бодитой,
            шударга үнэлэх боломжтой болно. Мөн даалгаврын гүйцэтгэлд шинжилгээ хийж, сурагчдад дэмжлэг
            үзүүлэх, хичээл төлөвлөлт, хэрэглэгдэхүүн зэргийг сайжруулахад тустай юм. Нэр томьёоны тайлбарыг
            хийхдээ сургалтын хөтөлбөр болон монгол хэлний тайлбар толь бичиг зарим улс орны түүх, нийгмийн
            ухааны сургалтын үнэлгээнд хэрэглэдэг гүйцэтгэлийн үзүүлэлт  зэрэг эх сурвалжийг ашиглалаа.
            Хүснэгт 2. Үнэлгээнд хэрэглэх зарим нэр томьёоны тайлбар

                   Нэр томьёо                                        Тайлбар
             Оновчтой, бүрэн        Нарийвчилсан, тодорхой, стандарт, дүрэм, журам болон бусад баримтын дагуу, бүх
                                    талаар зөв байх
             Шинжилгээ (анализ)     Утга  учир,  уялдаа  холбоог  олж  тогтоох,  зүй  тогтол,  адил  болон  ялгаатай  талыг
             хийх                   илрүүлэхийн тулд бүх талыг нарийвчлан харгалзаж үзэх
             Хүчин зүйлс            Тухайн түүхэн болон нийгмийн үйл явдалд гол нөлөө үзүүлсэн, улс орны дотоод болон
                                    гадаад улс, дэлхий дахинд болсон, өрнөсөн үйл явдал
             Учир шалтгаан, үр      Түүхчид  цаг  хугацааны  туршид,  богино  болон  урт  хугацааны  үйл  явдлын  хэлхээ,
             дагавар                гинжин өрнөлийг тогтооход хэрэглэдэг.
             Өөрчлөлт болон үл      Түүхийн өөрчлөлт болон үргэлжилсэн байдал нь цаг хугацааны явцад шинэчлэгдэж,
             тасрах/үргэлжилсэн     өөрчлөгдсөн  болон  уламжлагдан  ирсэн  зан  заншил,  зан  үйл,  үзэл  санаа  зэрэг
             байдал                 байдаг. Тухайлбал, уламжлал, зан заншил нь өнгөрсөн үед, тодорхой хүчин зүйлсийн
                                    нөлөөгөөр  бий  болсон  боловч  тодорхой  цаг  хугацааны  туршид  хэвээр  хадгалагдан
                                    үлдсэн байдаг.
             Өөрчлөлт               Өнгөрсөн  үед  бий  болсон,  бүрэлдэн  тогтсон  боловч  түүхийн  цаг  хугацааны  явцад
                                    сайжирсан, хувьсан болон хувирган өөрчилсөн байдал
             Цаг тоолол (түүхэн цаг   Цаг хугацааг судлах: Түүхийн үүднээс, цаг тоолол нь үйл явдал, өрнөлийг цаг хугацааны
             хугацаа)               дэс дарааллаар нь харах, ойлгох явдал юм.
             Харьцуулалт            Аливаа  зүйлс  хоорондоо  адил  төстэй,  эсвэл  ялгаатай  байгааг  багцаалах,  хэмжих,
                                    тэмдэглэх
             Тодорхойлох;           Үйл явдал, тэдгээрийн шинж чанарыг дүрслэх, илэрхийлэх
             тайлбарлах
             Боловсруулах           Дэлгэрүүлж, өргөжүүлж, нарийвчлах үйл явц.








             8
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17