Page 13 - hun ba niigem baga -1217
P. 13

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


                   Нэр томьёо                                        Тайлбар
             Хөгжил                 Хүмүүсийн  сайн  сайхны  тулд  эдийн  засаг,  нийгэм,  улс  төрийн  хүрээнд  дэвшилтэт
                                    өөрчлөлт хийх, гарах (өөрчлөлтийг харна уу)
             Ялган таних            Бүх талыг нь харгалзсан сонголт хийхийн тулд сайтар тунгаан бодсон байх

             Зураглах               Бүдүүвчлэх, дүрслэх, бичих зэрэг арга хэлбэрээр тухайн үйл явдлыг найруулах, бүтээх
             Баримт нотолгоо        Түүхэн үйл явдлыг сэргээн бүтээх үүднээс түүхэн эх сурвалжаас илрүүлж  болох зүйлс
                                    (эх сурвалж, анхдагч болон хоёрдогч эх сурвалжийг харна уу).
             Тайлбарлах
             (explanation;          Ойлголт, учир шалтгааны талаарх мэдлэгээ хэрэглэж, баримт жишээтэйгээр мэдээлэх
             explain)
             Хэсэгчилсэн, хагас, дутуу Уялдаа холбоотой бус, бүрэн бус, нөхцөл байдалд тааруулж хэрэглээгүй.
             Шинжлэн судлах (түүхэн)  Өнгөрсөн  үед  болсон  үйл  явдлыг  ойлгох  зорилгоор  хийж  буй  судлах  үйл  явц.
                                    Энэ  нь  асуулт  асуухаас  эхлэн  эх  сурвалжийг  олж  илрүүлэн,  анализ  хийх,  баримт
                                    нотолгоо,  мэдээлэлд  суурилан  өнгөрсөн  үеийн  талаар  тайлбар  боловсруулах
                                    хүртэлх цогц үйл ажиллагаа.
             Тогтоох, олж тогтоох   Хэн, юу, хэзээ гэдгийг олж тогтоох
             Мэдээлэлтэй байх       Тухайн сэдвийн талаар мэдлэгтэй, тухайн сэдвийг мэддэг байх
             Сайжруулах             Чанарыг сайжруулах, эсвэл илүү тодорхой болгох үүднээс өөрчлөлт хийх, хувиргах,
                                    зохилдуулах
             Байр суурь             Түүхийн  үүднээс  авч  үзвэл  байр  суурь  гэдэг  нь  үйлдэл,  үйлд  баримтлах  итгэл
                                    үнэмшил,  санаа  бодлын  цогц,  эсхүл  ертөнцийг  үзэх  үзэл  юм.  Байр  суурь  нь  хүн,
                                    эсхүл  хэсэг  бүлгийн  нас,  хүйс,  туршлага,  шашин  соёл,  угсаа  гарал,  итгэл  үнэмшил
                                    болон  оюуны  чадавх  зэргээс  шалтгаалах  бөгөөд  тэдний  ертөнцийг  үзэх  үзэл,  үзэл
                                    бодол, үнэ цэн, үйлдлийг тодорхойлж байдаг. Байр суурийн хоёр хэлбэр байна. Үүнд:
                                        -   Хүмүүсийн үзэл бодол, байр суурь
                                        -   Өнгөрсөн болон одоо үеийн үйл явдал, үзэгдлийг харах байр суурь
             Илтгэх                 Тодорхой  сэдвээр  мэдээлэх,  тодорхой  сэдвийг  хөндөх,  ялангуяа  дүрс,  зураг,  цахим
                                    өгөгдөл, үзүүлэн гэх мэтээр баяжуулсан байх
             Анхдагч эх сурвалж     Түүхийн  үүднээс  анхдагч  эх  сурвалж  гэдэг  нь  тухайн  судалж  буй  цаг  хугацаанд
                                    бүтээгдсэн,  бичигдсэн  эд  зүйл,  баримт  бичиг  юм.  Жишээлбэл,  тодорхой  үйл  явдал
                                    болж  байх  үед,  эсвэл  дөнгөж  дараахан  бүтээгдсэн,  бичигдсэн.  Үүнд:  хууль,  гэрээ,
                                    хэлцэл  гэх  мэт  албан  ёсны  бичиг  баримтууд,  өдрийн  тэмдэглэл,  захидал,  гэрэл
                                    зураг,  видео  бичлэг,  хувь  хүний  бичиг  баримт,  эд  өлгийн  зүйлс,  амаар  ярьсан  түүх
                                    зэрэг  орно.  Өнгөрсөн  цаг  үетэй  холбогдолтой  асуултад  хариулахын  (асуудлыг
                                    шийдэх)  тулд  эдгээр  анхдагч  эх  сурвалжуудад  шинжилгээ  хийдэг  (эх  сурвалж,
                                    хоёрдогч эх сурвалжийг харна уу).
             Үйл явц                Тодорхой арга аргачлалын дагуу бэлтгэх, сайжруулах, хоорондоо харилцан уялдаатай,
                                    эхэлснээс дуусах хүртэлх алхмаар харуулах
             Холбогдолтой, нийцтэй  Логик уялдаа холбоо хамааралтай.
             Дараалалд оруулах      Тодорхой дараалалд оруулах. Түүхийн үүднээс дараалалд оруулах гэдэгт он цагийн
                                    дараалалд оруулах багтана.
             Ач холбогдол           Том  зургаар  харвал,  нийгэм,  эсвэл  хүмүүсийн  хувьд  чухал  үр  дагавар  авчирсан,
                                    тодорхой хугацаанд үргэлжилсэн, одоо үетэй холбоотой өнгөрсөн үеийн үйл явдал,
                                    түүхэн үеийн талаарх байр суурь болон үзэл санаа
             Эх/текст               Эхийн  тогтсон  хэлбэр,  хүлээн  зөвшөөрөгдсөн  байдал  нь  бидэнд  янз  бүрийн
                                    зорилгоор,  янз  бүрийн  харилцагчидтай  үр  өгөөжтэйгөөр  холбоо  харилцаа  тогтоож,
                                    бусадтай  харилцахад  тусалдаг.  Эх  нь  амаар,  бичгээр,  хосолсон,  хэвлэмэл  эсвэл
                                    цахим  хэлбэрээр  байж  болно.  Хосолсон  эх  нь  хэлийг  харилцаа  холбооны  бусад
                                    системтэй  (хэвлэмэл,  харагдах  дүрс,  дуу  эгшиг,  хэлсэн  үг,  хальс  эсвэл  компьютер
                                    дээр буулгасан медиа) холбосон байдлыг хэлнэ.





                                                                                                           9
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18