Page 9 - hun ba niigem baga -1217
P. 9

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ











                                                       Нэг. Хүн ба нийгэм

                                                       хичээлийн үнэлгээний

                                                       шалгуур










                                              Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын
                                              чанарын үнэлгээний журам д зааснаар “Суралцагчийн үнэлгээ нь
                                                                        1
                                              оношлох, явцын, үр дүнгийн гэсэн төрөлтэй байх бөгөөд үнэлгээ нь
                                              шалгуурт  суурилсан  байна.  “Шалгуурт  суурилсан  үнэлгээ”  нь
                                              сурагчийн  амжилтын  түвшний  хүрэх  үр  дүнтэй  харьцуулан
                                              үнэлэхэд  чиглэнэ.  Хичээл,  сургалтын  үр  дүнг  үнэлэх  шалгуурыг
                                              боловсролын  түвшин,  анги,  хичээл  бүрээр  боловсролын    эрдэм
                                              шинжилгээ,  арга  зүйн  байгууллага,  боловсролын  үнэлгээний
                                              байгууллага хамтран боловсруулж, батална.” гэжээ.
                                              Энэхүү  журмыг  хэрэгжүүлэх  үүднээс  “Хүн  ба  нийгэм”  хичээл,
                                              сургалтын  үнэлгээний  шалгуурыг  хэрэгжүүлэх  зөвлөмжийг
                                              хүргэж  байна.  Энэхүү  зөвлөмж  нь  хичээл,  сургалтын  үр  дүнг
                                              үнэлэх  шалгуурыг  хэрэглэхэд  багшид  арга  зүйн  дэмжлэг  үзүүлэх
                                              зорилготой. Багш та бүхэн шалгуурыг боловсруулахад баримталсан
                                              арга  зүй,  холбогдох  тулгуур  ойлголт,  нэр  томьёотой  сайтар
                                              танилцах  нь  уг  шалгуурыг  үр  дүнтэй  хэрэгжүүлэх  боломжтой
                                              болохыг анхаарна уу.



                                                             Зураг 1. Үнэлгээний шалгуур боловсруулсан үйл явц





                                                                                           Гүйцэтгэлийн
                                                     СҮД                                     түвшин
                       •Бага                                       •СҮД тус бүрд
                        боловсролын         •Үнэлгээний нэгж        2-3 шалгуур         •Шалгуур тус
                        СХ-ийн               бүрийн хувьд                                бүрийн
                        суралцахуйн          сурагчийн хүрсэн                            хүрээнд
                        зорилтууд            байх үр дүн                СҮД-ийн          гүйцэтгэлийн
                            Үнэлгээний                                  шалгуур          4 түвшин
                              нэгж





                                              1   Боловсрол,  соёл,  шинжлэх  ухаан,  спортын  сайдын  2018  оны  6  дугаар  сарын
                                                 29-ний өдрийн А/425 дугаар тушаалын хавсралт

                                                                                                           5
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14