Page 15 - hun ba niigem baga -1217
P. 15

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            оруулсан өгүүлбэр зохиох, бүдүүвч, газрын зураг дээр алдаатай боловч хийхийг оролдсон байх ёстой.
            Энэ нь тухайн сурагчийн идэвх зүтгэлийг харуулахын зэрэгцээ багш тухайн сурагчийг цаашид хэрхэн
            дэмжиж ажиллах талаарх мэдээллийг авна.
            Даалгавар 1.
            Үнэлгээний нэгж           Манай нутгийн онцлог
            Суралцахуйн үр дүн        Орон  нутгийнхаа  аж  ахуй,  үйлдвэрлэл,  үйлчилгээний  газруудаас  сонгон
                                      тэдний үйл ажиллагааны талаар мэдээлэл цуглуулж нэгтгэнэ.
            Суралцахуйн үр            Орон  нутгийнхаа  (сум,  дүүрэг,  аймаг)  аж  ахуй,  үйлдвэрлэл,  үйлчилгээний
            дүнгийн шалгуур           газруудыг нэрлэж, ангилдаг.

            Дээрх  суралцахуйн  үр  дүнгийн  шалгуурын  хүрээнд  боловсруулсан  даалгавар  нь  сонгох,  зурган
            мэдээлэлтэй  ажиллах,  бүдүүвчийг  нөхөх,  тайлбар  бичих  5  ажил  бүхий  даалгаврыг  гүйцэтгэнэ.
            Эдгээр  даалгаврууд  хоорондоо  холбоотой  ба  даалгаврыг  гүйцэтгэсний  үр  дүнд  орон  нутгийнхаа
            үйлдвэр,  үйлчилгээний  газруудын  явуулж  буй  үйл  ажиллагаа,  үйлдвэрлэдэг  бараа,  бүтээгдэхүүн,
            ямар мэргэжлийн хүмүүс ажиллаж буйг нэрлэж, ангилж чадаж байгааг илрүүлэх юм.
            Хүснэгт 3. Гүйцэтгэлийн түвшин: Хүн ба нийгэм хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур

                       I                      II                       III                      IV
             Орон нутгийнхаа аж     Орон нутгийнхаа аж      Орон нутгийнхаа аж        Орон нутгийнхаа аж
             ахуй, үйлдвэрлэл,      ахуй, үйлдвэрлэл,       ахуй, үйлдвэрлэл,         ахуй, үйлдвэрлэл,
             үйлчилгээний           үйлчилгээний            үйлчилгээний газруудыг    үйлчилгээний
             газруудыг дараах       газруудыг дараах        дараах хүрээнд ерөнхийд  газруудыг дараах
             хүрээнд нэрлэж,        хүрээнд нэрлэж,         нь нэрлэж, ангилдаг.      хүрээнд бүрэн нэрлэж,
             ангилдаг. Үүнд:        ангилдаг. Үүнд:         Үүнд:                     ангилдаг. Үүнд:
             − Үйлдвэрлэдэг бараа,  −  Явуулж буй үйл       −  Явуулж буй үйл         −  Явуулж буй үйл
               үйлчилгээ              ажиллагаа               ажиллагаа                 ажиллагаа
             − Ажиллаж буй хүмүүс   −  Үйлдвэрлэдэг бараа,  −  Үйлдвэрлэдэг бараа,    −  Үйлдвэрлэдэг бараа,
                                      үйлчилгээ               үйлчилгээ                 үйлчилгээ
                                    −  Ажиллаж буй хүмүүс   −  Ажиллаж буй хүмүүс     −  Ажиллаж буй хүмүүс

            Зургийг ажиглан, дараах асуултад хариулна уу.


















                  1. Зурагт ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг харуулсан бэ?
                         А. Хоол, хүнс         B. Хувцас             C. Хичээлийн хэрэгсэл            D. Гутал
                  2. Үйлдвэрт ямар мэргэжлийн хүмүүс ажиллаж байна вэ?
                  3. Бараа, бүтээгдэхүүнийг хаана үйлдвэрлэснийг юунаас мэдэж болох вэ?
                  4. Танай нутагт ямар ямар үйлдвэр, үйлчилгээний газрууд байдгийг нэрлэнэ үү.
                  5. Өгөгдсөн бүтээгдэхүүнийг ангилж, бүдүүвчийг нөхнө үү.







                                                                                                          11
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20