Page 23 - Hun ba baigali orchin BAGA-1217
P. 23

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ














                                                       Гурав. Нотолгоонд
                                                       суурилсан шинжилгээ хийх

                                                       аргачлал








                                              Нотолгоонд  суурилсан  шинжилгээ  хийх  аргачлалтай  танилцахын
                                              өмнө  нотолгоо  гэж  юу  вэ,  бид  үнэлгээ  хийхдээ  нотолгоог
                                              хангалттай    цуглуулж   чаддаг   уу,   нотолгоонд   суурилсан
                                              шинжилгээг оновчтой хийдэг эсэх зэрэг асуулт урган гарч байна.
                                              Нэг  талаас  үнэлгээ  өөрөө  нотлох  баримтын  цуглуулга  юм.
                                              Тодруулбал  бид  сурагчдыг  үнэлэхдээ  хувь  хүн,  багшийн
                                              үнэлэмж  болон  бусад  зүйлээр  үнэлэх  нь  хангалтгүй.  Сурагчийн
                                              тодорхой  хугацааны  дараа  эзэмшсэн  шинжлэх  ухааны  баримт
                                              нотолгоонд үндэслэн бодит үнэлгээг хийх нь чухал.
                                              Нотлох  баримт  бол  холбогдох  цогц  чадамж,  түүний  нэгжий
                                              үнэлэхэд  чиглэсэн  мэдээлэл  бөгөөд  тэдгээр  нь  янз  бүрийн
                                              хэлбэрээр  байж  болохоос  гадна  олон  эх  сурвалжаас  цуглуулж
                                              болдог.
                                              Дээрх ойлголтыг ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн
                                              болон  сургалтын  чанарын  үнэлгээний  журамд  ийнхүү  тусгасан
                                              байдаг.
                                              Үр  дүнгийн  үнэлгээг  сурлагын  амжилтын  үр  дүнг  хэмжих
                                              зорилгоор  бүлэг  сэдвийн  төгсгөл  болон  хагас  жил  /II  улирлын
                                              төгсгөл/, хичээлийн жилийн эцэс /IV улирлын төгсгөл/-т хийнэ. Үр
                                              дүнгийн  үнэлгээг  аман  болон  бичгийн  шалгалт,  сорил,  туршилт,
                                              судалгааны  ажил,  тайлан,  төсөлт  ажил,  илтгэл,  эсээ,  бүтээл,
                                              биечлэн хийж гүйцэтгэх зэрэг хэлбэрээр хийнэ .
                                                                                          2
                                              Сурагчийн  сурлагын  амжилт,  хүрсэн  үр  дүнг  илрүүлэхийн  тулд
                                              нотлох  баримтыг  олон  аргаар  цуглуулдаг.  Нотлох  баримтад
                                              шинжилгээ  хийх  ач  холбогдол  нь  юу  вэ?,  үр  дүнг  багш  хэрхэн
                                              ашиглах  вэ?  гэсэн  асуултууд  ч  чухлаар  тавигдана.  Үүний  гол  үр
                                              дүн нь бид нотлох баримтад тулгуурлан эргэх холбоог бий болгох
                                              хэрэгтэй.  Тодруулбал  сурагчийн  мэдлэг,  чадварын  өсөлтийг
                                              харуулахын  тулд  багш  анги  нийтэд  төвлөрсөн  хандлага  (бичгийн
                                              шалгалтын  тоо,  дүнгийн  дундаж  гэх  мэт)-аас  татгалзаж,  сурч
                                              байгаа  зүйлийн  хүрээний  өсөлт,  сурлагын  ахицын  баримтуудад

                                              2   Боловсрол,  соёл,  шинжлэх  ухаан,  спортын  сайдын  2018  оны  6  дугаар  сарын
                                                 29-ний өдрийн А/425 дугаар тушаалын хавсралт, 3.8,9


                                                                                                          19
   18   19   20   21   22   23   24   25   26   27   28