Page 26 - Hun ba baigali orchin BAGA-1217
P. 26
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Дасгал-2б. Гар, хурууны бүтцийг судалъя.
Өөрийнхөө гар хурууг ТЭМТЭРЧ хаана нь яс байгааг зурцгаая.
Бэлтгэх зүйл: Том цаас Балын болон өнгийн харандаа Наалт
1) Өөрийн гар, хурууны хэлбэрийг том цаасан дээр зурах
2) Өөрийнхөө гар хурууг тэмтэрч хаана нь яс байгааг судлах. Гар хуруу хаагуураа нугарч байна вэ?
3) Гар, хурууны нугарч байгаа хэсгүүдэд наалт наах
4) Судалсан үр дүнгээ том цаасан дээрээ зурж тэмдэглэцгээе.
Ажиглалтын үр дүнгээ нэгтгэе.
• Яс хаана байна вэ?
• Нугарах хэсэг нь хаана, хаана байна вэ?
• Ажиглалтын үр дүн, анхны төсөөлөл хоёр ялгаатай байна уу?
...................................................................................................................................................
Дүгнэлтээ бичье.
Бүхэл биеийн яс гартай ижил үү?
Хэрэв хүн ясгүй байсан бол ямар харагдах бол?
22