Page 25 - Hun ba baigali orchin BAGA-1217
P. 25
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Нэгжийн төлөвлөлтийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх арга зүй, шийдвэр гаргах
Сурагчдын гүйцэтгэлийн түвшинд үндэслэн хичээлийн аль хэсгийг (алхмыг сайжруулах шаардлагатай
вэ?) сайжруулах вэ? Ээлжит хичээлээр сурагчдын ялгаатай байдлыг хэрхэн илрүүлж ямар аргаар
дэмжлэг үзүүлэх (явцын үнэлгээ) вэ?
Энэ асуудлын хүрээнд өсөлт хөдөлгөөн сэдвийн хичээлийг заах аргын санааг сурагчийн ажлын хуудас
болон самбар төлөвлөлтөөр санал болгож байна. Багш та энэхүү санааг улам хөгжүүлэн өөрийн
ажилдаа ашиглаарай.
Ажлын хуудас:
Он ........ сар .... өдөр .... Сурагчийн нэр: ................................
Хичээлийн сэдэв: .........................................................................................
Асуулт: Сурагч мод руу авирахад юу гол үүрэг гүйцэтгэж байна вэ? .............
Бидний гар хурууны яс ямар юм болоо?
Асуулт: Хүн үзгээ бариад бичихэд ямар ямар хуруу оролцдог вэ?
............................ /.............................
Дасгал-1: Дараах 2 хурууны аргачлалаар МИНИЙ ХУРУУ гэсэн үгийг
бичээрэй. Бичихэд хуруу хэрхэн ажиллаж байгааг сайн ажиглая.
Эрхий хуруу/ долоовор хуруу: .................................................................................
Эрхий хуруу/ дунд хуруу: ................................................................................
Эрхий хуруу/ ядам хуруу: .................................................................................
Эрхий хуруу/ чигчий хуруу: .................................................................................
Чамд юу ажиглагдсан бэ?
Бичихэд хуруу ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
Дасгал-2а. Хаана ямар яс байгааг ТӨСӨӨЛЖ дараах зурагт зурцгаая.
21