Page 24 - Hun ba baigali orchin BAGA-1217
P. 24
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
тулгуурлан хувь хүн рүү (хувь сурагч) чиглэсэн өнцгөөс харна. Энэ нь нийт хүүхдийн харьцуулалтыг
харьцангуй бага болгохоос гадна суралцагч бүрийг өөрийг нь өөртэй нь харьцуулж, ахицыг
тодорхойлох боломж олгоно.
Ийнхүү үнэлгээний олон арга хэлбэрийг ашиглан гарган авсан нотолгоонд суурилсан эргэх холбоог
сурагчдад өгөх чухал юм.
Нотолгоонд суурилсан эргэх холбоо
Багшлахуй, суралцахуйн үйл явцын салшгүй нэг хэсэг болсон эргэх холбоог өгөхдөө сурагчдын
сурах хүслийг өдөөсөн, үргэлж эерэг зүйлийг онцолсон, суралцауйн үр дүнд хүрэхэд чиглэсэн,
бүтээлч, ойлгомжтой, шударгаар ашигтай байхуйцаар өгөх хэрэгтэй. Сурагчийн гаргасан алдаатай
ойлголт, ташаа ойлголтыг засаж залруулах, сайжруулах арга замыг дэвшүүлж, дараагийн шатны
суралцахуйд нь чиглүүлэх эргэх холбоог өгөх нь чухал.
Суралцахуйн үр дүнгийн шалгуур болон үйцэтгэлийн түвшнийг хүснэгтээр үзүүлснийг дахин харъя.
Суралцахуйн үр СҮД-ийн шалгуур дахь сурагчийн хүрэх ГТ
дүнгийн шалгуур I II III IV
Хүний хөдөлж Булчин, үе Булчин, үе Хүний биеийн Хүний хөдөлгөөнд
буй зарчмыг холбоос, араг холбоос, араг хөдөлгөөнд булчин, араг яс, үе
жишээгээр яс зэргийг яс хөдөлгөөнд булчин, араг холбоос оролцдог
тайлбарладаг бугалганы хос хэрхэн оролцдог яс, үе холбоос болохыг бугалганы
булчингийн болохыг оролцдог болохыг хос булчингийн
4.1.1.1 зураг, загвар бугалганы хос бугалганы хос загвар болон
болон булчингийн булчингийн загвар өөрийн бие дээр
өөрийн бие загвар дээр дээр жишээлэн жишээ татаж
дээр танин нэрлэн тайлбарладаг. тайлбарладаг.
нэрлэдэг. тайлбарладаг.
Энэхүү гүйцэтгэлийн түвшин дээр үндэслэн даалгавраа зохионо. Тодруулбал, гүйцэтгэлийн
түвшин болон шалгуурыг даалгаврын тавилд тусгах нь эргээд сурагчийг хийж гүйцэтгэсний дараа 4
түвшнээр үнэлэхэд хялбар болно.
Энэ даалгаврыг гүйцэтгэсэн сурагчдын хариултад шинжилгээ хийж үзье.
Энэхүү даалгавраас хүүхдийн 4 өөр гүйцэтгэл илэрнэ. Тухайлбал,
• 1а даалгаварт сурагч булчин, араг яс, үе холбоосыг бичиж зураг дээр таньсан бол 2 оноо өгнө. Энэ
нь шалгуурын 1-р түвшинд ойлголт нь илэрч байгаа сурагч гэж үзнэ.
• 1b даалгаварт сурагч зургийг ойлгож бугалганы өмнөх булчинг агших гэж бичсэн бол оноо
өгнө. Энэ нь сурагч тус шалгуурын 2-р түвшний ойлголттой байна гэж үзнэ. Харин агшихаас
бусад буюу ахуйн үг хэллэгээр илэрхийлсэн бол оноо өгөхгүй ба сурагч шинжлэх ухааны үг
хэллэгийг хичээлээрээ ойлгоогүй гэж үзэж болно.
• 1c даалгаварт зураг дээр бугалганы өмнөх булчинг будаж чадсан бол 1-р түвшний ойлголтыг
илэрхийлнэ.
• 1d даалгаварт сурагч Х-г сонгосон бол булчингийн агших, сулрах зарчмыг илэрхийлсэн зөв
зургийг сонгосон гэсэн үг. Тиймд 1 оноо авна. Харин яагаад энэ зургийг сонгосон шалтгааныг
тайлбарлаж буйгаас нь хүний хөдөлж буй шалтгааныг ойлгосон эсэхийг илрүүлэх юм. Агших,
сулрах гэсэн шинжлэх ухааны үг хэллэг ашиглан тайлбарласан бол 4-р түвшний хүүхэд гэж
үзнэ. Эхний 2 даалгаврыг зөв гүйцэтгэсэн сурагч С даагаварт хангалттай оноо авах боломжтой.
Эсрэгээрээ эхний 2 даалгаварт хариулж чадаагүй сурагч С даагаврыг гүйцэтгэх магадлал
бага болж магадгүй.
3 болон 4 дүгээр түвшнийг илрүүлэхдээ дан бичгийн ажлаар бус бусад арга хэлбэрээр ойлголтыг
илрүүлж болно.
20