Page 27 - Hun ba baigali orchin BAGA-1217
P. 27

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ



               Дасгал-3. Өөрийнхөө биеийн гаднаас тэмтэрч, барьж үзэн араг ясны үзүүлэнтэй харьцуулцгаая.

                                                  1)  Сурах бичгийн 6-р хуудасны туршилт даалгаврын зургийг
                                                     ажиглаж өөрийн биетэй харьцуулъя.
                                                  2)  Өөрийн бие дэх ясны нэрийг дугаараар бичье.

                                                     .....................................................................................................
                                                  3)  Толгой болон, цээжний хэсэгтээ дарж үзээрэй.
                                                  4)  Сурах бичгийн 7-р хуудасны мэдээллийг уншицгаая.
                                                  5)  Араг ясны хэсгүүдийн дугаарыг хүснэгтэд бичиж үүргийг
                                                     ярилцаарай.

                                                     Толгойн яс     Мөчдийн яс     Цээжний хэнхэрцэг яс






            Ээлжит хичээлийн самбар

































            Багшийн  зүгээс  даалгавар  бүрт  сурагчдын  ялгаатай  гүйцэтгэлийг  илрүүлж  самбарт  байрлуулна.
            Самбарыг  ажиглаарай.  Сурагчдад  үзүүлэх  гол  дэмжлэг  (явцын  үнэлгээ)  бол  самбар  дахь  ялгаатай
            гүйцэтгэлийг харьцуулан хэлэлцэх явдал юм. Тодруулбал:
            Харьцуулалт 1. Сурагчдын ТӨСӨӨЛЛИЙГ харьцуулан хэлэлцэх. Гар, хурууны ясыг тэд хэрхэн төсөөлж
            зурсан бэ? Энэхүү хэлэлцүүлгээр сурагчид өөрийн төсөөллийг улам баттай ойлгох юм. Төсөөлөл хэдий
            чинээ сайн байна туршилтын төдий чинээ сайн гүйцэтгэж төсөөллөө нотлохыг хичээнэ.

            Харьцуулалт  2.  Туршилтын  ҮР  ДҮНГ  илэрхийлсэн  зургийг  (ялгаатай  үр  дүнг)  харьцуулан  хэлэлцэнэ.
            Туршилтын  үр  дүнг  харьцуулан  хэлэлцэх  явц  нь  сурагчдад  давхар  өөрийн  үнэлгээ  хийх  боломж
            олгож  болно.  Аль  үр  дүнг  илүү  бодитой  гэж  үзэж  байна  вэ?  Яагаад?  гэсэн  асуултын  хүрээнд
            сурагчдын бодлыг сонсох. Шаардлагатай бол туршилтыг дахин гүйцэтгэх.



                                                                                                          23
   22   23   24   25   26   27   28   29   30   31   32