Page 28 - Hun ba baigali orchin BAGA-1217
P. 28
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Харьцуулалт 3. Анхны ТӨСӨӨЛӨЛ, туршилтын ҮР ДҮН 2-г хэлэлцэх. Энэхүү хэлэлцүүлгээр “Ажиглалт,
туршилтын явц, үр дүнг зургаар илэрхийлэх” чадварын хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах
боломжтой.
Харьцуулалт 4. Туршилтын ҮР ДҮНГ багшийн бэлтгэсэн РЕНТГЕН зурагтай харьцуулах. Үр дүнг
харьцуулан хэлэлцэх явц нь сурагчдад давхар өөрийн үнэлгээ хийх боломж олгох боломжтой.
Мөн “Ажиглалт, туршилтын үр дүнг тайлбарлах, юмс, үзэгдлийг тодорхойлох” д дэмжлэг үзүүлнэ.
Магадгүй сурагч өөрийн үр дүнг дэвтэртээ сайжруулан зурвал илүү үр дүнтэй. Эцсийн дүндээ
эдгээр харьцуулалтаар бид сурагчдын мэдлэг ойголтыг батжуулахаас гадна сурах арга барилын
чадварт топорхой дэмжлэг үзүүлнэ. Энэ нь суралцахуйн үр дүн рүү чиглэсэн үйл ажиллагаа юм.
Ингэж бид ээлжит хичээлээрээ явцын үнэлгээг хийснээр үр дүнг илүү сайжруулах боломжтой
болно.
Мөн үнэлгээг 4 шатлалтай авч үзсэн нь сурагчийн мэдлэг, чадварын ахиц өөрчлөлтийг хянах,
амжилтаа ахиулах буюу түвшнээ ахиулах боломжийг олгохтой холбоотой юм. Сургалтын явцад “Би
хаана байна вэ?” гэж сурагч өөрийнхөө түвшнийг харах, хянах боломжийг энэхүү 4 түвшин тусална.
Явцын үнэлгээ нь сурагчийг хэрхэн суралцаж буйтай холбоотой мэдээлэл цуглуулах зорилготой
бөгөөд харин багш түүнд үндэслэн арга зүйгээ тохируулах боломжтой.
Үүний цаана хөтөлбөрийг хэрэгжүүлэх менежментийн асуудал ч хөндөгдөх учиртай. Сурагчаа
оношлох, оношлогооны үр дүнгээс зорилго, чиглэлээ тодорхойлох хүрэх, үр дүн болон явцын
үнэлгээгээ төлөвлөх, зорилгодоо хүрсэн эсэхээ илрүүлэх. Үр дүнг шинжилж хичээлээ сайжруулах
гэсэн үндсэн үйл ажиллагаа энд явагдах юм.
24