Page 22 - hugjim -1217
P. 22

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Төлөвлөлт

                                                                                Үнэлгээний
               Суралцахуйн        Ээлжит хичээлийн       Цаг   Хэрэглэгдэхүүн     зорилт       Үнэлгээний
                  зорилт               зорилго                                                  шалгуур
                                                                                 I   II  III
                                                              К. Сенсанс “
             5.3.а. Эгшиг                                     Амьтдын марш”                  Хөгжмийн
                                                                                             зохиолыг
             зохирлыг          Хөгжмийн зохиолын              зохиолын “Заан”                сонсоод
             /консонанс,       эгшиглэгээний онцлогийг    2   И. Чайковский                  эгшиглэгээний
             диссонанс/        сонсож таних, харьцуулах       “Цөмөөхэй”                     онцлогийг
             сонсож таних                                     бүжгэн жүжгийн                 тайлбарладаг.
                                                              “Хятад бүжиг”
                               1. Ноот бичлэгийг                                             Канон, имитаци
             5.3.б. Ноот       харж канон, имитаци                                           хэлбэрт гоцлол,
             бичлэгийг харж    хэлбэрээр дуулах                                              цөөхүүлээр
             канон, имитаци    2. Дууны ноот бичлэгийг                                       дуулдаг
             хэлбэрийг         ажиглаад канон, имитаци    3   “E ram sam sam”
             тайлбарлан        хэлбэрээр хөгжимдөх                                           Гоцлол,
             дуулж,            3. Өгөгдсөн размерт                                           цөөхүүлээр янз
             хөгжимдөх                                                                       бүрийн хэлбэрт
                               канон хэлбэрээр зохион                                        хөгжимддөг.
                               найруулах
                                                                                             Хөгжмийн
             5.3.в. Хөгжмийн                                  “Ёохор” тойрон                 бүтээлийн утга
             зохиолын          Аялгууны хэмнэлд               бүжиг                          санаа, дүрийг
             агуулга дүрийг    тохируулан утга санааг     2                                  илэрхийлэн
             хөдөлгөөнөөр      илэрхийлж бүжиглэх             “Полька” тойрон                бүжиглэж
             илэрхийлэх                                       бүжиг
                                                                                             чаддаг болно.
             5.3.г. Өгөгдсөн   Өгөгдсөн аялгуу болон          4 2 4 3 4 4                    Өгөгдсөн
             аялгууг           хэмнэлийг зохиомжлох,      1   размер тараах                  хэмд аялгууг
             хөгжүүлэх,        хувилбарлах, хөгжүүлэх.        материал                       хөгжүүлэн
             хувилбарлах                                                                     зохиомжилдог.

            Нэгж хичээлийн төлөвлөлтөд агуулгын залгамж холбоог гаргаж ашиглаж байх хэрэгтэй. Энэ нь нэгж
            хичээлийн  төлөвлөгөө  боловсруулахад  “Энэ  нэгж  хичээл  хүртэл  юу  сурав?”,  “Энэ  нэгж  хичээлийн
            дараа юу сурах вэ?” гэдгийг шууд мэдэх боломжтой байдаг.

            Мөн  бусад  судлагдахууны  агуулгын  залгамж  холбоог  ашигласнаар  судлагдахуун  хоорондын  хөндлөн
            холбоог харж хийгдэх үйл ажиллагааны талаар хэлэлцэхэд хялбар болно.

            “Хэлбэр” нэгжийн үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөө (Блюпринт)
            Блюпринт гэдэг нь тухайн шалгалтын даалгаврын талаарх бүх мэдээллийг багтаасан нэгтгэл юм.




















             18
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27