Page 31 - Математик
P. 31
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
холбохуйц асуултуудыг олох, багшлахуй-суралцахуйн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах
бэлтгэл, төлөвлөлтөө оновчтой болгох юм. Судалгаанаас харахад сурагчдын гүйцэтгэлийг
оноожуулж, хооронд нь харьцуулах нь сөрөг үр дагавартай, тухайлбал, математикийн хичээлийн
амжилтаа сайжруулахын тулд сурагч юу хийж чадах вэ гэсэн өөрийн үнэлгээ хийх, сурах үйл
ажиллагаагаа удирдах үйл явцыг нь сарниулах гэх мэт. Үүний оронд даалгаврыг гүйцэтгэхэд
тулгарсан бэрхшээлүүдийг цуврал асуулт болгон асуух замаар сурагчад буруу ойлголтоо залруулах
боломж олгох, шинэ хичээлийг ойлгоход нь дэмжлэг үзүүлэх, ахиц амжилт гаргахад нь тэдэнд
туслах нь зүйтэй. Жишээ 6-ийн хувьд сурагчдын гүйцэтгэлд тулгарч болох нийтлэг хүндрэл,
бэрхшээл болон түүнд тулгуурлан хичээлийн явцад асууж болох асуултыг дараах хүснэгтээр харуулж
байна.
Хүснэгт 14. Жишээ 6-ын гүйцэтгэлд гарч болох бэрхшээлүүд ба багшийн асуулт
Сурагчдад тулгарч болох бэрхшээлүүд Багшийн асуулт
Тэгш өнцөгтийн шинж чанарыг шулууны Тэгш өнцөгтийн талууд ямар чанартай вэ? Хэрэв
налалттай холбож тайлбарлаагүй: Асуулт 1-ийн шулуунууд параллел бол налалтууд нь ямар
хувьд, тэгш өнцөгтийн эсрэг талууд хос хосоороо байх бол (жишээ гарган тайлбарлах боломж
параллел, хамар талууд перпендикуляр бөгөөд олгох)? Хэрэв шулуунууд перпендикуляр бол
энэ нь талуудыг агуулж буй шулууны налалттай налалтууд нь ямар байх бол?
хэрхэн хамаарах талаар холбож тайлбарлаагүй.
Шулууны тэгшитгэлийн хэлбэр ба шулууны Шулууны налалт гэж ямар тоог хэлдэг вэ? Хэрхэн
налалтын хоорондох холбоог сайн мэддэггүй, олох вэ? Хэрэв хоёр шулууны налалт нь тэнцүү
ойлголт нь хязгаарлагдмал. бол шулуунууд ямар байршилтай байх бол?
1
1
Жишээлбэл, y = − x − шулууны налалтыг
4 2
1
k= − гэж зөв олдог боловч 4y − x − 1=0 шулууны
4
налалтыг k=−1 гэж буруу олдог. Өөрөөр хэлбэл,
y = kx + b хэлбэртэй үед олж чаддаг. Энэ нь
x-ийн коэффициентыг шулууны налалт гэж
ойлгосонтой холбоотой байж магадгүй.
Хангалттай тайлбар хийгээгүй эсвэл огт Яагаад эдгээр шулуунуудаас параллел ба
тайлбарлаагүй. Тухайлбал, параллел ба перпендикуляр шулуунуудыг хайх хэрэгтэй
перпендикуляр шулуунуудыг хайсан боловч вэ? Шулуунууд параллел эсвэл перпендикуляр
үүнийг хайх нь тэгш өнцөгтийн талыг агуулсан эсэхийг хэрхэн мэдэх вэ?
шулууныг олох бодлоготой ямар хамааралтай
талаар тайлбарлаагүй.
Шулууны тэгшитгэлүүдээс зарим шаардлагатай Шулуунууд тэгшитгэлээрээ өгсөн үед өөр ямар
мэдээллийг ялгаж, олж харж чаддаггүй. чухал мэдээллүүдийг олж харж болох вэ?
Жишээлбэл, Асуулт 2-ын хувьд, өгсөн шулууны Шулуунуудын огтлолцлын цэг нь ямар нөхцөлийг
координатын тэнхлэгүүдтэй огтлолцох цэгүүдийг хангах вэ? Өгсөн шулуун Ox, Oy тэнхлэгүүдтэй
олж чадахгүй. огтлолцох уу? Хэрхэн олох вэ?
Эцсийн үнэлгээний үр дүнд анализ хийх: Аливаа тест, шалгалтыг зөвхөн ямар нэг зүйлийг
(тухайлбал, өвчний шинж тэмдэг, сурагчдын мэдлэг чадвар., гэх мэт) хэмжих зорилгоор хийдэггүй,
шийдвэр гаргахад мөн хэрэглэдэг. Жишээлбэл, тест/шалгалтын оноо/үр дүн нь өвчтөнийг эмчлэх
эмийн жор бичих, эсвэл эмчлэх стратеги боловсруулах, ажилтан шалгаруулах, их дээд сургуульд
элсэх, анги төгсөх, дэвших гэх мэт шийдвэр гаргахад гол нотолгоо болдог. De Vries (2006) тест/
шалгалтын оноо/үр дүнгийн харьцуулалтын дөрвөн төрлийг санал болгосон бөгөөд эдгээр төрөл
тус бүр нь өөр өөр шийдвэр гаргах нөхцөлийг бий болгодог. Үүнийг доор харуулав.
27