Page 32 - Математик
P. 32
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
1. Тухайн оролцогчийн нэг ижил тест/шалгалтын оноо/үр дүнг өөр өөр цаг хугацаа, нөхцөл байдалд
харьцуулах: Өөрчлөлтийг хэмжих, ахиц дэвшлийг судлах, илрүүлэх зорилгоор энэ төрлийн
харьцуулалтыг хийдэг.
2. Тухайн оролцогчийн тест/шалгалтын оноо/үр дүнг стандарттай харьцуулах (тухайлбал, шалгуурт
суурилсан үнэлгээ): Суралцагчийн тест/шалгалтын оноо/үр дүнг тухайн судлагдахуунтай
холбоотой үзүүлэлтүүдтэй (суралцахуйн үр дүн) харьцуулах замаар багш шийдвэр (хангалттай
эсвэл хангалтгүй; сайн-дунд-муу) гаргадаг.
3. Тухайн оролцогчийн өөр өөр тест/шалгалтын оноо/үр дүнг харьцуулах: Сурагчдаас
улирлын туршид (тухайлбал, бүлэг сэдэв/нэгж бүрийн төгсгөлд) хэд хэдэн тест/шалгалт авч
эдгээрийн оноог хооронд нь харьцуулах ба энэ шалгалтын оноо/үр дүн нь стандартчилагдсан
тест/шалгалтын онооны нэг хэсэг болно.
4. Ижил тест/шалгалтын оноо/үр дүнгээр өөр өөр оролцогчдын оноог харьцуулах: Оролцогчдын
оноог эрэмбэлж, үүнд тулгуурлан шийдвэр гаргадаг (тухайлбал, их дээд сургуулийн элсэлтийн
шалгалт). Сонгон шалгаруулалтын гол тулгуур нь тухайн шалгуур үзүүлэлтийн хувьд оролцогчийн
гүйцэтгэлийг тестэд үндэслэн таамаглах явдал юм. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын
гол үндэс нь шалгуурт суурилсан гүйцэтгэлийг урьдчилан таамаглах найдвартай, тохирцтой
байдал юм.
28