Page 15 - Математик
P. 15

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Хүснэгт 7.  Жишээ 3 (Явцын үнэлгээ хийх)

               Конвергент явцын үнэлгээ                         Дивергент явцын үнэлгээ
             Багш:  y = 2x  функцийн эх      Багш: y = 2x  функцийн эх функцийн жишээ хэлээрэй
             функцийн жишээ хэлээрэй.        Сурагч:  y = 2x
                                                         2
             Сурагч:  y = 2x                 Багш:  Яагаад   y = 2x   нь өгсөн функцийн эх функц болно гэж
                                                                2
                          2
             Багш: Буруу байна. Өөр зөв      бодож байна вэ?
             хариулт хэлэх хүүхэд байна уу?   Сурагч: Яагаад гэвэл …. (тэр бодлоо бүрэн илэрхийлээгүй)
             Сурагчид:   y = x               Багш: Яагаад вэ? (Багш сурагчид хариулах боломж олгож байна).
                            2
                                             Сурагч: Аан, би алдсан байна
             Багш: Сайн байна. За,
             дараагийн бодлогыг бодъё.       Багш: Юун дээр алдсан байна вэ?
                                             Сурагч: Эх функцийн тодорхойлолт ёсоор y = 2x  функцийн
                                                                                         2
                                             уламжлал нь y = 2x функц байх ёстой, гэтэл миний олсон функцийн
                                             уламжлал y = 4x тул биш байна.
                                             Багш: Зөв жишээ болгоорой
                                             Сурагч: ………………………………………………………………………………......………
                                             Багш: Өөр жишээ хэлэх хүүхэд байна уу?
                                             Сурагчид: y = x  – 5; ….
                                                          2
                                             Багш: Эдгээр жишээнд буруу хариулт байна уу? Буруу бол яагаад?
                                             Сурагчид: ….
                                             Багш: Аль аль нь зөв хариулт вэ? Яагаад?
                                             Сурагчид: …………………………………………………………………………….....….……
                                             Багш: За тэгвэл, y = 2x функцийн бүх эх функцийг бичиж,
                                             тайлбарла.
                                             Сурагчид: …………………………………………………………………………………………
                                                       …   y = (ax ) = 2ax   нь   y = 2x  функцтэй адилтгал тэнцүү байхын
                                                          2 1
                                             тулд  a = 1  гарах тул   y = x байна.
                                                                     2
                                             ……………………………………..……………………………………………………………....….
                                             Багш: Аль аль үндэслэл, тайлбар хамгийн зөв бэ?
                                             Сурагчид: (Харьцуулан хэлэлцээд хамгийн зөв, чухал хариултуудыг
                                             ялгаж, эх функц нь функцүүдийн бүл байна гэдгийг ойлгоно.)
            Явцын  үнэлгээг  хичээлийн  эхэнд,  хичээлийн  туршид,  хичээлийн  дараа  буюу  сургалтын  явцад
            тасралтгүй хийх нь чухал бөгөөд багш, судлаачид олон аргыг санал болгодог. Зарим аргын онол, арга
            зүйн үндсийг товч тайлбарлаж, жишээний хамт орууллаа.
            Оюуны зураглал эсвэл ухагдахууны сүлжээ бүтээлгэх: Юуны түрүүнд оюуны зураглал (mind mapping)
            болон ухагдахууны сүлжээ (concept mapping) бүтээх гэсэн хоёр нэр томьёог ялгаж салгах нь чухал юм.
            Аль аль нь сурагчдын мэдээлэл зохион байгуулах чадварыг хөгжүүлэх, дэмжихэд чухал нөлөөтэй.
            Жозеф  Новак  ухагдахууны  сүлжээ  хэрхэн  бүтээх,  түүнийг  боловсролд  хэрхэн  ашиглах  талаар  үйл
            явцыг тайлбарласан байдаг (Новак ба Говин, 1984; Новак, 2010). Новакийн ажилтай зэрэгцэн 1987
            онд  IHMC  (The  Institute  for  Human  and  Machine  Cognition)  хүрээлэнгийн  Алберто  Каньяс,  Кеннет
            Форд  нар  ухагдахууны  сүлжээ  бүтээх  ажлыг  хөнгөвчлөх  програм  хангамж  (CmapTools)  боловсруулж
            эхэлсэн. CmapTools-ийг https://cmap.ihmc.us хаягаас үнэгүй татаж авч ашиглах боломжтой.
            Ухагдахууны  сүлжээ  нь  ерөнхийдөө  зангилаа  ба  холбох  хэллэг  бүхий  чиглэлтэй  шугамуудаас
            (холболтын  шугам  гэж  нэрлэдэг)  бүрдэх  дүрслэл  юм.  Зангилаа  нь  судлагдахуун  дахь  чухал  нэр
            томьёо/ухагдахууныг  илэрхийлэх  ба  холболтын  шугамууд  нь  хос  ухагдахуун  (зангилаа)  хоорондын
            хамаарлын  чиглэлийг  илэрхийлдэг.  Холболтын  шугам  дээрх  холбох  хэллэг  нь  зангилаан  дээрх  хоёр
            ухагдахууны  холбоо  хамаарлыг  илэрхийлнэ.  Хоёр  зангилаа  ба  холбох  хэллэг  бүхий  холболтын


                                                                                                          11
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20