Page 14 - Математик
P. 14

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            10  дугаар  ангийн  Үнэлгээний  нэгж  2-ын  суралцахуйн  үр  дүн  1  дэх  Шалгуур  1.1-ийн  хүрээнд
            тухайн  хичээлийг  заах  үед  хийж  болох  конвергент  болон  дивергент  явцын  үнэлгээний  жишээг
            Хүснэгт 5-д харууллаа. Багш тухайн нөхцөл байдалд аль тохиромжтойг хэрэглэнэ.
            Хүснэгт 5. Жишээ 1 (Явцын үнэлгээ хийх)

                Конвергент явцын                            Дивергент явцын үнэлгээ
                     үнэлгээ
             Багш:  Ямар  харгалзааг  Багш: Функц болдог харгалзааны жишээ дөрвийг гарга.
             функц гэх вэ?           Сурагч: …
             Сурагч: …               Багш: Тус бүр нь яагаад функц болж буйг тайлбарлаарай.
             Багш: Сайн байна.       Сурагч: …
                                     Багш: Дээрх жишээ болон тайлбар бүгд зөв үү? Буруу бол яагаад буруу вэ?
                                     Сурагчид: …
                                     Багш: Функц болдоггүй харгалзааны жишээ дөрвийг гарга.
                                     Сурагч: …
                                     Багш: Тус бүр нь яагаад функц болохгүй байгааг тайлбарлаарай.
                                     Сурагч: …
                                     Багш: Дээрх жишээ болон тайлбар бүгд зөв үү? Буруу бол яагаад буруу вэ?
                                     Сурагчид: …


            Хичээл  заах  явцад  конвергент  болон  дивергент  явцын  үнэлгээг  хослуулан  ашиглах  боломжтой
            бөгөөд  үүнийг  10  дугаар  анги,  Үнэлгээний  нэгж  2-ын  суралцахуйн  үр  дүн  2  дахь  шалгуур  2.1-ийн
            хүрээнд жишээгээр харууллаа.

            Хүснэгт 6. Жишээ 2 (Явцын үнэлгээ хийх)
               Конвергент явцын                             Дивергент явцын үнэлгээ
                     үнэлгээ
                                     Багш: x < 0 үед  x - ийн утга өсөж байх үед  y - ийн утга хэрхэн өөрчлөгдөх
             Багш:  Функцийн  утгын  вэ?  x > 0 үед  x - ийн утга өсөж байх үед  y - ийн утга хэрхэн өөрчлөгдөх вэ?
             муж,    тодорхойлогдох  Яагаад?
             муж,  дүр  нь  тус  тус  Сурагч 1: … Сурагч 2: … Сурагч 3: …      гэх мэт
             ямар олонлог байх вэ?   Багш: Аль хариулт зөв бэ? Аль тайлбар хамгийн зөв бэ?
             Сурагч 1: … Сурагч 2: …   Сурагч 1: … Сурагч 2: … Сурагч 3: …
             Сурагч 3: … Сурагч 4: …        Багш:  y  =  x   функцийн  графикийн  баруун  салаан  дахь  цэг  бүртэй
                                                  2
             Багш:  Сурагч  бүрийн   Oy тэнхлэгийн хувьд тэгш хэмтэй цэг нөгөө салаан дээр олдох уу? Яагаад?
             зөв,  буруу  хариултыг
             ялган  тохирох  хариу   Сурагч 1: … Сурагч 2: … Сурагч 3: …      гэх мэт
             үйлдэл үзүүлнэ.         Багш: Аль хариулт зөв бэ? Аль тайлбар хамгийн зөв бэ?
                                     Сурагч 1: … Сурагч 2: … Сурагч 3: …      гэх мэт

            12  дугаар  анги,  Үнэлгээний  нэгж  6-ийн  суралцахуйн  үр  дүн  1  дэх  Шалгуур  1.1-ийн  хүрээнд
            хичээлийг  заах  үед  хийж  болох  конвергент  болон  дивергент  явцын  үнэлгээний  жишээг  Хүснэгт  7-д
            харууллаа. Дивергент явцын үнэлгээ хийхэд цаг их зарах мэт санагдаж болох ч нэг талаас сурагчдын
            танин  мэдэх  үйл  ажиллагааг  удирдах  чухал  арга  зам  болдог,  нөгөө  талаас  сурагчид  өөрийн
            идэвхтэй  үйл  ажиллагаагаар  дамжуулан  турших,  харьцуулах,  задлан  шинжлэх,  эргэцүүлэх,  өөрийн
            алдааг  олж  харах,  шинэ  мэдлэг  бүтээх,  хамтран  суралцагчдаасаа  суралцах  гэх  мэт  олон  талын  үр
            ашигтай.









             10
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19