Page 12 - Математик
P. 12

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Хүснэгт 3.  Суралцахуйн үр дүнгийн шалгуур

               Суралцахуйн үр дүн:                       Суралцахуйн үр дүнгийн шалгуур
                                     Шалгуур 1:
                                     Математикийн агуулга*      - Математикийн агуулга *MC* Reproduction
                                     Математик чадвар*          - Математикийн агуулга *PSR* Reproduction
                                     Сэргээн санах
             Математикийн            Шалгуур 2:
             агуулга*Математик       Математикийн агуулга*      - Математикийн агуулга *MC* Connection
             чадвар*Танин мэдэхүйн  Математик чадвар*           - Математикийн агуулга *PSR* Connection
             үйл явц                 Холбох
                                     Шалгуур 3:
                                     Математикийн агуулга*      - Математикийн агуулга *MC* Reflection
                                     Математик чадвар*          - Математикийн агуулга *PSR* Reflection
                                     Задлан шинжлэх

            Үүний  дараа  шалгуур  бүрийн  хувьд  гүйцэтгэлийн  түвшнийг  томьёолсон  ба  энд  баримталсан  гол
            зарчим  нь  тухайн  суралцахуйн  үр  дүнгийн  хүрээнд  хүндрэлээр  нь  тодорхойлсон.  Иймд  нэг  утгатай
            тодорхойлох  боломжгүй  бөгөөд  түгээмэл  ашигласан  нэг  жишээг  Хүснэгт  4-т  харуулав.  Хичээл  орох
            явцад ангид болон гэрийн даалгавар, дасгал ажил, бие даалтын ажлаар тухайн хэлбэрийн бодлогыг
            хэр зэрэг бодсоноос, мөн ном сурах бичигт тухайн хэлбэрийн жишээ, дасгал хэр их орсноос хамааран
            танил,  танил  бус  нөхцөлийг  ялгах  тул  энэ  нь  маш  субьектив  үзүүлэлт  гэдгийг  анхаарах  хэрэгтэй.
            Гүйцэтгэлийн түвшнийг тодорхойлсноор сурагчдын амжилтыг нэгтгэн дүгнэх боломжтой болдог.

            Хүснэгт 4.  Суралцахуйн үр дүнгийн гүйцэтгэлийн түвшин
              Гүйцэтгэлийн
                4 түвшин                                    Тайлбар, дүрслэл
                             Математикийн  үндсэн  ухагдахууны  тодорхойлолт,  зарчим,  дүрэм,  чанар,  арга,  техник,
                    I        математик нэр, томьёо, бичлэг, тэмдэглэгээг танил нөхцөлд хэрэглэн харилцдаг (унших, бичих,
                             ярих тэмдэглэх), математикийн бодлогыг хамгийн хялбар тохиолдолд дуурайн боддог.
                             Математикийн  үндсэн  ухагдахууны  тодорхойлолт,  зарчим,  дүрэм,  чанар,  арга,  техник,
                   II        математик  нэр,  томьёо,  бичлэг,  тэмдэглэгээг  заримыг  нь  (тухайн  агуулгаас  хамаарч  энэ  нь
                             тодорхойлогдоно)  мэддэг,    тэдгээрийг  хэрэглэн  харилцдаг  (унших,  бичих,  ярих  тэмдэглэх),
                             математикийн бодлогыг танил нөхцөлд, хүндрэл багатай тохиолдолд боддог.
                             Математикийн  үндсэн  ухагдахууны  тодорхойлолт,  зарчим,  дүрэм,  чанар,  арга,  техник,
                             математик нэр, томьёо, бичлэг, тэмдэглэгээг бүрэн мэддэг, зарим тохиолдолд тайлбарладаг
                   III       (тухайн агуулгаас хамаарч энэ нь тодорхойлогдоно), тэдгээрийг хэрэглэн харилцдаг харилцдаг
                             (унших,  бичих,  ярих  тэмдэглэх),  математикийн  бодлогыг  нийлмэл  танил  болон  танил  биш
                             зарим нөхцөлд боддог .
                             Математикийн  үндсэн  ухагдахууны  тодорхойлолт,  зарчим,  дүрэм,  чанар,  арга,  техник,
                             математик нэр, томьёо, бичлэг, тэмдэглэгээг бүрэн мэддэг, тайлбарладаг, тэдгээрийг хэрэглэн
                   IV        чөлөөтэй харилцдаг (унших, бичих, ярих тэмдэглэх), шууд ашиглан математикийн бодлогыг
                             танил биш нөхцөлд, тохирох хүндрэлтэй (тухайн ангид байж болох хамгийн хүнд даалгавар
                             гэсэн утгатай, ө.х тухайн агуулга*ангиас хамаарах тодорхойлогдоно) үед боддог.

            1.2.  Үнэлгээний шалгуур/ гүйцэтгэлийн түвшнийг танин мэдэхүйн
                    оношлогооны, явцын, үр дүнгийн үнэлгээнд хэрэглэх нь

            Үнэлгээгээр  дамжуулан  боловсролын  үр  өгөөжийг  нэмэгдүүлэхийн  тулд  үнэлгээний  эдгээр
            хэлбэрүүдийг  (оношлогооны,  явцын,  үр  дүнгийн)  сургалтын  хөтөлбөр,  сургалт,  үнэлгээний  нэгдсэн
            тогтолцоонд  уялдаатай  холбоотойгоор  багтаасан  байх  ёстой  (Nichols,  1993,  1994;  NRC,  2001;
            Pellegrino et al., 1999). Иймд энэ хэсэгт, үнэлгээний шалгуур/гүйцэтгэлийн түвшнийг танин мэдэхүйн
            оношлогооны,  явцын,  үр  дүнгийн  үнэлгээнд  хэрхэн  хэрэглэх  арга  зүйн  зөвлөмжийг  өгөх  ба  үүний
            тулд эдгээр тус бүрийг товч тодорхойлж, жишээгээр тайлбарлана.

             8
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17