Page 10 - Математик
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Хүснэгт 1. БДБ-ын математикийн хичээлийн үнэлгээний нэгж (Заавал судлах агуулга)

                    10 дугаар анги             11 дүгээр анги                    12 дугаар анги
             Үнэлгээний нэгж 1.            Үнэлгээний нэгж 1.       Үнэлгээний нэгж 1.
             Тоон ба үсэгт илэрхийлэл      Квадрат тэгшитгэл        Тэгшитгэл, тэнцэтгэл биш ба олон гишүүнт
             Үнэлгээний нэгж 2.            ба тэнцэтгэл биш,        Үнэлгээний нэгж 2.
             Координатын арга ба           тэгшитгэлийн систем      Функц ба график
             Функц, график                 Үнэлгээний нэгж 2.       Үнэлгээний нэгж 3.
             Үнэлгээний нэгж 3.            Функц ба график          Дараалал цуваа ба математик индукц
             Тэгшитгэл, тэнцэтгэл биш      Үнэлгээний нэгж 3.       Үнэлгээний нэгж 4.
             Үнэлгээний нэгж 4.            Прогресс, Координатын    Координатын арга
              Тойрог ба олон өнцөгт,       арга                     Үнэлгээний нэгж 5.
             Хэмжигдэхүүн                  Үнэлгээний нэгж 4.       Тригонометр
             Үнэлгээний нэгж 5.            Тригонометр ба огторгуй   Үнэлгээний нэгж 6.
             Тригонометр ба Хавтгай дахь   дахь вектор              Уламжлал
             вектор                        Үнэлгээний нэгж 5.       Үнэлгээний нэгж 7.
             Үнэлгээний нэгж 6.            Уламжлал                 Интеграл, Дифференциал тэгшитгэл
             Матриц ба Геометр хувиргалт   Үнэлгээний нэгж 6.
                                           Интеграл                 Үнэлгээний нэгж 8.
             Үнэлгээний нэгж 7.            Үнэлгээний нэгж 7.       Статистик, Комбинаторик ба Магадлал
             Өгөгдлийн шинжилгээ           Өгөгдлийн шинжилгээ      Үнэлгээний нэгж 9.
             Үнэлгээний нэгж 8.                                     Комплекс тоо
             Магадлал

            Үнэлгээний  хүрээ:  Математикийн  хичээлийн  (нэгж/бүлэг  сэдвийн  түвшинд)  суралцахуйн  үр  дүнг
            үнэлэх шалгуур боловсруулахын тулд “математикийн хичээлийн суралцахуйн үр дүн” нь ямар хувьсагч
            болохыг тодорхойлсон. Энэ нь дараах 3 шинж чанарыг агуулсан 3 хэмжээст хувьсагч юм:

                              математикийн агуулга*математик чадвар*танин мэдэхүйн чадвар
            Иймд математикийн хичээлийн үнэлгээний зорилго нь энэ 3 хэмжээст хувьсагчийг хэрхэн үнэлэх вэ?
            гэсэн  асуултад  хариулахад  чиглэх  ба  суралцахуйн  үр  дүнг  Хүснэгт  2-т  тайлбарлан  харууллаа.
            Энд, танин мэдэхүйн чадвар ба математикийн чадварыг дараах байдлаар тодорхойлно.

            Танин мэдэхүйн чадвар
                – Сэргээн санах (Reproduction):  Математикийн нэр, томьёо, ойлголт, хууль, дүрэм, чанар, зүй тогтол,
               харилцан  хамаарал,  үндсэн  баримт,  шинж  чанаруудыг  мэдэх,  ойлгох,  эргэн  санах,  илэрхийлэх,
               дүрслэх, шууд хэрэглэх, стандарт аргууд болон стандарт алгоритмуудыг хэрэглэх
                – Холбох (Connection): Хийсвэрлэлийн нэг хэлбэрээс нөгөө хэлбэр рүү шилжүүлэх, агуулга, ухагдахуун
               хоорондын  холбоо  хамаарлыг  олж  харах  тогтоох,  мэдээллийг  холбох,  нэгтгэх  замаар  асуудал
               шийдвэрлэх, мэдээллүүдийг ялгах, асуудал шийдвэрлэх оновчтой стратегийг сонгох
                – Ажиглах, таамаглах, задлан шинжлэх (Reflection): Бодит нөхцөл байдлыг ажиглах, таамаглах, задлан
               шинжлэх, тайлбарлах, нэгтгэн дүгнэх, батлах нотлох, ерөнхийлөх
            Математик мэдлэг чадвар
                – Математикийн  хэл  харилцааны  чадвар  (Mathematical  communication  =  MC):  Математикийн  үндсэн
               ухагдахуун,  зарчим,  нэр  томьёог  бичлэг,  тэмдэглэлийг  мэдэх,  тэдгээрийг  ашиглан  ярих,  унших,
               бичих, илэрхийлэх
                – Бодлого бодох, асуудал шийдвэрлэх чадвар (Problem solving = PS): Математикийн мэдлэг, ойлголт,
               чадвараа ашиглан математикийн бодлого бодох, асуудал шийдвэрлэх чадвар
                – Үндэслэх,  батлах  (Reasoning  =  R):  Математик  өгүүлбэр  үнэн  эсэхийг  тайлбарлах,  батлах  бодлого
               бодох, ерөнхий дүрэм, зүй тогтлыг гаргах нотлох





             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15