Page 29 - Физик
P. 29
СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
2.1.2 ЗАДГАЙ ДААЛГАВРЫН ЖИШЭЭ
“Биеийн ерөнхий шинж” нэгжийн хүрээнд алхамтай задгай даалгавар боловсруулан оноо өгөх
зөвлөмжийг гарган гүйцэтгэлийн түвшинг хэрхэн тодорхойлох талаар тусгалаа.
Даалгавар 1.
Багш хичээл дээр дараах судалгааны баримт мэдээллийг сурагчдад танилцууллаа.
Сурагчдын 98.4 хувь нь сургуулийн орчинд хоол хүнс тогтмол худалдаж авдаг гэсэн судалгаа гарсан
байна. Тэгвэл эдгээр сурагчид юу худалдаж авдгийг дараах графикаар харуулжээ.
70 66%
60 55.1% 48.4%
50 39.1%
40
30 22.8%
20
10 5.1%
0
Ундаа Пирошки Зайрмаг Чихэр Жигнэмэг Шоколад
Эх сурвалж: Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд борлуулагдаж буй хоол хүнсний чанар, аюулгүй
байдлын судалгаа – 2015 он Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
Сурагчдын хамгийн их худалдаж аваад байгаа ундааны талаар судалцгаая. Үүний тулд дараах зургийг
ажиглан асуултад хариулаарай. /Тухайн бүтээгдэхүүн дэх сахарын хэмжээг дөрвөлжин ёотонгоор
төлөөлүүлэн үзүүлсэн байна./
а. Зурагт өгөгдсөн ёотонгийн 1 ширхэгийг хэмжихэд 2 см*2 см*2 см байсан бол энэхүү харьцаа нь
ямар ямар хэмжигдэхүүнүүдийг илэрхийлж байна вэ? Доорх хүснэгтийн нүдэнд нөхөж бичнэ үү.
(СҮДШ Ф7.1.2а, ГТ-I) [2]
Хэмжигдэхүүн ................... ................... .................
Хэмжилт 2 см 2 см 2 см
б. 1 ширхэг ёотонгийн эзлэхүүнийг тооцоолж олоорой. (СҮДШ Ф7.1.2а, ГТ-II) [1]
V=…… см 3
в. Мөстэй цайнд агуулагдах нийт ёотонгийн эзлэхүүнийг тооцоолон гаргана уу. (СҮДШ Ф7.1.2а, ГТ-II)
[2]
V=……
25