Page 36 - Биологи
P. 36
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
B Уураг илрүүлэх туршилтын талаар мэдлэгтэй, туршилтын ажил гүйцэтгэж 1
байсан.
C Шим бодис илрүүлэх туршилт хийж байгаагүй, мэдлэггүй.
D Шим бодис илрүүлэх туршилт хийж байгаагүй, мэдлэггүй.
4. Аэроб амьсгалын үгэн тэгшитгэлийн сонгоно уу. [1 оноо]
А. Глюкоз +хүчилтөрөгч = нүүрсхүчлийн хий + сүүний хүчил
В. Глюкоз = нүүрсхүчлийн хий + ус
С. Глюкоз +хүчилтөрөгч = нүүрсхүчлийн хий + ус
D. Глюкоз = нүүрсхүчлийн хий + этанол
Суралцахуйн үр дүнгийн шалгуур: Б.Амьсгалын үйл явцыг ойлгож, түүний ач холбогдлыг
тайлбарладаг.
Сурагчийн хүрсэн түвшин III-IV: Аэроб амьсгалыг үгэн тэгшитгэлээр илэрхийлдэг.
Зөв хариултын тайлбар
Хариулт Хариултын тайлбар Оноо
A Аэроб амьсгалын талаар мэдлэггүй
B Дутуу бичигдсэн тэгшитгэлийг анхааралтай хараагүй
C Аэроб амьсгалын тэгшитгэл бичиж чаддаг 1
D Анаэроб амьсгалтай андуурсан
5. Суралцагч үр соёолох үед ялгарах дулааныг илрүүлэх зорилгоор туршилт явуулжээ. Хоёр шилэн
савны нэгэнд нь соёолж буй үр, нөгөөд нь буцалгаж ариутгасан үрийг хийж ялгарах дулааныг
термометрээр хэмжсэн байна.
Ямар процессын дүнд В савны дулаан нэмэгдсэн болохыг тогтооно уу. [1 оноо]
А. Шаталт
В. Амьсгал
С. Ялгаруулах
D. Ууршилт
Суралцахуйн үр дүнгийн шалгуур: В. Аэроб амьсгалын үр дүнд энерги ялгардаг болохыг үр соёолох
туршилтаар илрүүлэн, үр дүнг тайлбарлана.
Сурагчийн хүрсэн түвшин VII-VIII: Үр соёолуулах туршилтын үр дүнд энерги ялгарч байгаа нь аэроб
амьсгалын үр дүн болохыг баталдаг.
Зөв хариултын тайлбар
Хариулт Хариултын тайлбар Оноо
A Амьсгал болон шаталтын ялгааг мэддэггүй
B Амьд эсүүд амьсгалсны дүнд энерги ялгарсан болохыг мэддэг 1
C Аэроб амьсгалын талаар болон үр соёолох туршилтын талаар мэдлэггүй
D Тааж хариулсан
6. Зээрэнцэг хэлбэртэй, хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг цусны эсийг тодорхойлно уу. [1 оноо]
32