Page 35 - Биологи
P. 35

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

               Зөв хариултын тайлбар

                 Хариулт                              Хариултын тайлбар                               Оноо
                    A       Улаан хоолой хоол тэжээлийн бодисыг дамжуулдаг эрхтэн тул буруу хариулт.
                            Химийн задралын талаар мэдэхгүй сурагч энэ хариултыг сонгоно
                    B       Химийн  задралын  талаар  болон  нойр  булчирхайн  эсээс  энзим  ялгардаг
                            болохыг  мэддэг.  Гэхдээ  асуултыг  анхааралтай  уншаагүй.  Химийн  задрал
                            явуулдаг эрхтэнд ходоод орох боловч нойр булчирхай орохгүй
                    C       Бүдүүн гэдсэнд задрал явагдахгүй. Бүдүүн гэдэсний үүргийг мэдэхгүй
                    D       Хоол боловсруулах эрхтний үүргийн талаар сайн мэддэг, эрхтэн тус бүрийг     1
                            зургаас таньдаг

            2.  Дэлхийн  хүн  амын  хүнс  тэжээлийн  хүрэлцээ  хангамжийн  нэмэгдүүлэхийн  тулд  авч  хэрэгжүүлсэн
               орчин үеийн газар тариалангийн дэвшлийн жишээг сонгоно уу.                                [1 оноо]
                    А. Бордоо болон пестицид ашиглах болсон.
                    В. Нэг төрлийн тариалан тариалах болсон.
                    С. Ойг устган талбайн хэмжээг нэмэгдүүлсэн.
                    D. Эрчимжүүлсэн мал ахуй эрхлэх болсон.
               Суралцахуйн  үр  дүнгийн  шалгуур:  Б.  Хүнс  тэжээлийн  хүрэлцээ  хангамж,  хомсдолын  шалтгааныг
               илрүүлэн хэлэлцэнэ.
               Сурагчийн  хүрсэн  түвшин  I-II:  Хүнс  тэжээлийн  хүрэлцээ  хангамжид  нөлөөлөх  хүчин  зүйлсийг
               тодорхойлдог.
               Зөв хариултын тайлбар

                 Хариулт                              Хариултын тайлбар                              Оноо
                    A       Орчин үеийн газар тариалангийн дэвшлийн талаар мэдлэгтэй                   1
                    B       Хүнс  тэжээлийн  хангамжийг  нэмэгдүүлэхийн  тулд  авч  хэрэгжүүлсэн  арга
                            хэмжээ боловч дэвшлийн жишээ биш
                    C       Газар  тариалан  эрхлэх  талбайн  хэмжээ  нэмэгдсэн  ч  экологийн  буурлыг
                            дагуулж, биологийн олон янз байдлыг алдагдуулдаг
                    D       Газар  тариалангийн  талаар  асуултыг  анхаарч  уншаагүй,  эрчимжүүлсэн
                            гэдэг үгэнд илүү анхаарсан
            3.  Сурагч хуруу шилтэй үл мэдэгдэх уусмалыг тодорхойлохын тулд иодын уусмал, Биуретийн урвалжийг
               ашиглажээ. Хуруу шилэнд байсан бодисыг тодорхойлно уу.                                    [1 оноо]

                            Нэмсэн урвалж               Илэрсэн өнгө            Агуулагдах бодис
                    A       Иодын уусмал                Бор шаргал              Цардуул
                    B       Биуретийн уусмал            Нил ягаан               Уураг
                    C       Иодын уусмал                Бор шаргал              Өөх тос
                    D       Этилийн спирт               Цэнхэр                  Глюкоз

               Суралцахуйн үр дүнгийн шалгуур:  В.Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах шим бодисыг туршилтаар
               илрүүлдэг.
               Сурагчийн  хүрсэн  түвшин  V-VI:  Туршилтын  үр  дүн  болох  өнгөний  өөрчлөлтийг  нарийвчлан
               тэмдэглэдэг, туршилтын үр дүнгээ хүснэгт, зургаар илэрхийлдэг.
               Зөв хариултын тайлбар

                 Хариулт                              Хариултын тайлбар                              Оноо
                    A       Цардуул  агуулагдаж  байсан  бол  өнгө  хөх  болж  өөрчлөгдөнө.  Цардуул
                            илрүүлэх туршилт хийж байгаагүй сурагч таамгаар сонгосон.



                                                                                                          31
   30   31   32   33   34   35   36   37   38   39   40