Page 38 - Биологи
P. 38

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            9.  Зургийг ашиглан хүний цусны найрлагын хамгийн их хувийг эзэлдэг хэсгийг сонгоно уу.             [1 оноо]



                                                                А. Улаан эс
                                                                В. Цагаан эс
                                                                С. Ялтас
                                                                D. Сийвэн





               Суралцахуйн үр дүнгийн шалгуур: Б. Цусны найрлагыг тодорхойлж,  зөөвөрлөх үүргийг тайлбарлана.
               Сурагчийн хүрсэн түвшин I-II: Цусны найрлагыг дугуй диаграммаар илэрхийлдэг.
               Зөв хариултын тайлбар

                 Хариулт                             Хариултын тайлбар                               Оноо
                    A      Цусны улаан эсийг мэддэг, сийвэн болон эзлэх хувийг мэддэггүй
                    B      Цусны найрлагыг мэддэггүй
                    C      Зургийг ажиглаж, дүгнэлт гаргах чадваргүй,
                    D      Цусны найрлагыг мэддэг, зургийг ажиглаж, дүгнэлт гаргах чадвартай           1


            10.Нэгэн сурагч зүрхний цохилтын хурдад дасгал хөдөлгөөн хэрхэн нөлөөлөхийг судлахаар 200м зайд
               хурдтай гүйжээ. Гүйхээс өмнө түүний зүрх 1 минутад 60 удаа  цохилж байсан. Гүйж ирсний дараа
               түүний  зүрхний  цохилт  1  минутад  144  болж  нэмэгджээ.  Сурагчийн  зүрхний  цохилт  хэдэн  хувиар
               нэмэгдсэнийг тооцно уу.                                                                           [2 оноо]
                           А. 140%                          B. 84%                          C. 42%                          D. 58%
               Суралцахуйн  үр  дүнгийн  шалгуур:  В.  Цусны  эргэлтийн  хурдад  дасгал  хөдөлгөөний  нөлөөллийг
               туршилтаар илрүүлнэ
               Сурагчийн хүрсэн түвшин V-VI: Цусны эргэлтийн хурдад дасгал хөдөлгөөний нөлөөллийг илрүүлэх
               туршилтын үр дүнгээ төрөл бүрийн аргаар илэрхийлж, бусдад ойлгомжтой хэлбэрээр танилцуулдаг.
               Зөв хариултын тайлбар

                 Хариулт                             Хариултын тайлбар                               Оноо
                    A       (144-60)/60*100 асуултыг анхааралтай уншиж, хувиар нэмэгдсэн хэмжээг       1
                            тооцоолсон
                    B       144- 60 = 84 хэдэн хувиар нэмэгдсэнийг тооцоогүй. Зөрүүг олсон.
                            Анхааралтай уншаагүй
                    C       60/144 =42 зөвхөн байгаа тоог хооронд нь хуваасан. Тааж хариулсан
                    D       (144-60)/144*100=58  зөрүүг тооцож олсон боловч хувийг олохдоо буруу
                            хуваасан

            11. Хүний биеийн дулаан тогтмол байдаг нь ямар ойлголтоор тайлбарлагдах вэ?                 [1 оноо]
                                  А. Гомеостаз
                                  В. Имплантац
                                  С. Хооллолт
                                  D. Амьсгал

               Суралцахуйн үр дүнгийн шалгуур: А. Хүний гомеостазын  механизмыг илэрхийлнэ.
               Сурагчийн хүрсэн түвшин I-II: Гомеостаз гэсэн ухагдахууныг тодорхойлдог.
               Зөв хариултын тайлбар



             34
   33   34   35   36   37   38   39   40   41   42   43