Page 39 - Биологи
P. 39

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


                 Хариулт                              Хариултын тайлбар                              Оноо
                    A      Гомеостазын гэдэг ухагдахууныг мэддэг                                       1
                    B      Гомеостаз болон имплантацийн талаар мэддэггүй, таасан.
                    C      Хоол тэжээлийн молекулд энерги агуулагддаг болохыг мэддэг ч асуултад
                           тохирохгүй хариултыг сонгосон
                    D      Амьсгалаар энерги үүсдэг болохыг мэддэг ч үүссэн энергиэ гомеостазын
                           механизмаар зохицуулдаг болохыг мэддэггүй
            12. Цусан  дахь  глюкозын  түвшний  зохицуулгыг  бүдүүвчээр  үзүүлжээ.  Гликоген  задарч  глюкоз  үүсэж
                буй хэсгийг сонгоно уу.                                                                            [1 оноо]
















               Суралцахуйн  үр  дүнгийн  шалгуур:  Б.  Хүний  биеийн  дулааны  болон  глюкозын  зохицуулгыг
               тайлбарлана.
               Сурагчийн хүрсэн түвшин III-IV: Хүний биеийн зохицуулгад оролцдог эрхтнүүдийн үйл ажиллагааны
               уялдаа холбоог энгийн бүдүүвчээр дүрсэлдэг.
               Зөв хариултын тайлбар

                 Хариулт                              Хариултын тайлбар                               Оноо
                    A      Нүүрс ус ихтэй хоол идсэн үед цусан дахь глюкозын түвшин нэмэгддэг
                           болохыг мэддэггүй, бүдүүвчийг ойлгоогүй
                    B      Идэвхтэй хөдөлгөөн хийсэн үед цусан дахь глюкозын түвшин буурдаг
                           болохыг мэддэггүй, бүдүүвчийг ойлгоогүй
                    C      Инсулин даавар ялгарч цусны глюкозын хэмжээг тогтворжуулна гэдгийг
                           мэддэггүй эсвэл гликагоны үйлчлэлтэй андуурсан
                    D      Глюкозын зохицуулгын талаар мэдлэгтэй, бүдүүвчийг уншиж ойлгосон          1


            13. Нүүрс  ус  ихтэй  хоол  идсэний  дараа  хүний  цусан  дахь  глюкозын  түвшин  нэмэгдсэн.  Глюкозыг
                хэвийн түвшинд хүргэх гомеостазын зохицуулгыг зөв дарааллаар илэрхийлнэ үү.


                                                         1.  нойр булчирхайн β эс идэвхэжнэ.
                                                         2.  нойр булчирхайн α эс идэвхэжнэ.
                                                         3.  Инсулин дааврын ялгаралт нэмэгдэнэ.
                                                         4.  Гликоген дааврын ялгаралт нэмэгдэнэ.
                                                         5.  Илүүдэл глюкозыг элгэнд гликоген болгон хадгална.
                                                         6.  Элгэнд нөөцөлсөн гликогенийг задалж глюкоз
                                                            үүсгэнэ.
                                                         7.  Цусан дахь глюкозын түвшин буурна.
                                                         8.  Цусан дахь гликозын түвшин нэмэгдэнэ.


                    А. 1 – 2 – 3 – 4                     В. 1 – 3 – 5 – 7                     С. 2 – 4 – 6 – 8                     D. 4 – 5 – 6 – 8




                                                                                                          35
   34   35   36   37   38   39   40   41   42   43   44