Page 41 - Биологи
P. 41

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

                   i.  А эсийг нэрлэнэ үү                                                                          [1]
                   ii.  В эс олон тооны бичил хөхлөгүүдтэй байгаа шалтгааныг тайлбарлана уу.                       [2]
                   iii.  Хөхлөгийн  доторх  тунгалгийн  судас  руу  шимэгддэг  бодисыг  нэрлэж,  шалтгааныг
                      тайлбарлана уу.
                      Шимэгддэг бодис:
                      Шалтгаан:                                                                                    [4]
               Суралцахуйн үр дүнгийн шалгуур:  А. Хоол боловсруулах тогтолцооны хэсгүүд тус бүрийн дотоод
               бүтцийг гүйцэтгэх үүрэгтэй нь холбон тайлбарлана.
               Сурагчийн хүрсэн түвшин I-VIII:
                    Амны  хөндийд  явагддаг  механик  задралд  шүдний  оролцоо,  химийн  задралд  оролцох
                     шүлсний оролцоо, гүрвэлзэх хөдөлгөөнийг булчингийн бүтэцтэй холбон тайлбарладаг
                    Ходоодны  булчинлаг  хана,  салст  бүрхүүлийн  үүрэг,  ходоодны  хүчлийн  үүрэг  болон  нарийн
                     гэдэсний хөхлөгийн үүргийг тайлбарладаг.
                    Элэг, нойр булчирхайн үүрэг, бүдүүн гэдсэнд ус шимэгддэг талаар тайлбарладаг.
                    Залгих,  боловсруулах,  шингээх,  нийлэгжүүлэх,  гадагшлуулах  үйл  явц  хоол  боловсруулах
                     замын аль хэсэгт явагддаг болон эдгээр процесст эрхтнүүдийн үүргийг тодорхойлдог
               Зөв хариултыг ©, зөв гэж тооцож болох хариултыг Ο гэж тэмдэглэнэ

                         Зөв
                       хариулт                          Хариултын төрөл                          Оноо
                      1   a     ©    1.  Элэг - G,                                                5
                                     2.  Нарийн гэдэс – Е
                                     3.  Ходоод – С
                                     4.  Нойр булчирхай - D
                                     5.  Бүдүүн гэдэс - F
                          b   i  ©     А – хундган эс                                            1
                                О      А – салс ялгаруулах эс

                             ii  ©   В – шимэгдэлт явуулах гадаргуугийн талбайг ихэсгэнэ.         1
                                О    Задарсан энгийн нэгдлийг шимэгдэх хурдыг нэмэгдүүлнэ.
                             iii ©   Глицерин, тосны хүчил хоёуланг нь бичнэ                      2
                                О    Аль нэгийг бичвэл нэг оноо өгнө                              1
                                ©    Шалтгаан: ханасан тосны хүчил судасны хананд өөхөн           2
                                     давхраа үүсгэдэг тул хялгасан судасны том люментэй
                                     тунгалгийн судсаар зөөгдөнө.



            2.  Зурагт хүний зүрхний гадаад бүтцийг харуулжээ.












                   a)  А цусны судсыг нэрлэнэ үү.                                                         [1]
                   b)  Титэм  судасны  бөглөрөл  өвчнийг  үүсгэхэд  хүргэдэг  хүний  амьдралын  буруу  хэвшлээс  2-ыг
                     нэрлэнэ үү.                                                                          [2]
                   c)  Хүн амын дундах титэм судасны өвчлөлийн талаарх статистикийг хүснэгтэд үзүүлжээ.


                                                                                                          37
   36   37   38   39   40   41   42   43   44   45   46