Page 66 - Англи хэл
P. 66
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Сургалтын явц болон хичээлийн жилийн эцэст багш, сурагч, эцэг эх хэлний ямар түвшинд
байгааг ойлгож мэдсэн байх хэрэгтэй. Амжилтын шалгуур нь хичээлийн үр дүнд ямар өөрчлөлт
гарсан, сурагчийн мэдлэг, ойлголт хэрхэн дээшилсэн болох хэмжигдэхүйц үзүүлэлттэй байна.
Үүнийг суралцахуй болон багшлахуйн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах, сурагч өөрийгөө таних,
хэрхэн сурч байгааг эргэн дүгнэх (feedback) байдлаар эцэг эхэд мэдээлж тайлагнасаар тэд
хүүхэддээ илүү анхаарал тавих цаашилбал англи хэлний чадвараа хэрхэн сайжруулах арга замыг
эрэлхийлэх чухал ач холбогдолтой.
Үр дүнгийн үнэлгээ нь сургалтын эцсийн үр дүн бөгөөд суралцагчийн суралцах үйл ажиллагааны
зорилго, зорилт, тэдгээрийн биелэлтийг тодорхойлох төдийгүй, явцын үнэлгээ хэр бодитой болохыг
харуулна. Мөн багшийн үйл ажиллагаа болон тухайн хичээлийн хөтөлбөр хэр үр дүнтэй болсоныг
тодорхойлоход хэрэглэнэ. Эцсийн үнэлгээний даалгавруудыг суралцахуйн зорилттой уялдуулан
боловсруулах юм. Үр дүнгийн үнэлгээг гол төлөв бүлэг сэдэв болон хагас жил, хичээлийн жилийн
төгсгөлд хийнэ. Англи хэлний хичээлийн эцсийн хүрэх дүнг сургалтын хөтөлбөрийн агуулгын
суралцахуйн зорилтын (сонсох, ярих, унших, бичих, хэлний хэрэглээний) чадварыг агуулга, анги,
түвшин бүрээр нь багцалж тодорхойлсон бөгөөд тэдгээр үр дүнг үндэслэн багш, сурагч, эцэг эх болон
үнэлгээ хийж, сурагчийн ахиц амжилтыг мэдэж болно.
Жишээ нь: Low A1 түвшин буюу 5 -р ангийн сурагчийн хүрэх үр дүнг дараах байдлаар I can үнэлгээгээр
тодорхойлсон бөгөөд багшаас гадна сурагч, эцэг эх өөрсдөө дүн шинжилгээ хийх боломжтой.
Багшийн Өөрийн Эцэг эх болон
I can
үнэлгээ үнэлгээ бусдын үнэлгээ
Харилцааны тодорхой бөгөөд энгийн төрлийн хэрэгцээг
хангахад чиглэсэн өдөр тутмын танил энгийн богино үг
хэллэг, үндсэн хэллэгийг ойлгож, ашиглаж чаддаг
Хүснэгт 35. Англи хэл (Заавал судлах)
Боловсролын Хэлний Анги Суралцахуйн хүрэх (нэгдсэн) үр дүн
түвшин түвшин I can
Харилцааны тодорхой бөгөөд энгийн хэрэгцээг хангахад
Бага Towards
боловсрол Low A1 V чиглэсэн өдөр тутмын танил энгийн богино үг хэллэг болон
үндсэн суурь үг хэллэгийг ойлгож, ашиглаж чаддаг.
Харилцааны тодорхой бөгөөд энгийн хэрэгцээг хангахад
Суурь чиглэсэн өдөр тутмын танил үг, үндсэн хэллэг ашиглан өөрийгөө
боловсрол Low A1 VI болон бусдыг танилцуулж чаддаг, энгийн богино асуулт асуух
болон хариулж чаддаг.
Харилцааны энгийн хэрэгцээг хангахад чиглэсэн өдөр тутмын
А1 танил үг хэллэг, энгийн богино өгүүлбэр ашиглан өөрийгөө
Mid A1 VII болон бусдыг танилцуулж чаддаг, амьдардаг газар, гэр бүл
найз нөхөд, өөрт байгаа зүйл зэрэг хувийн мэдээллийг асууж,
хариулж чаддаг.
Харилцааны энгийн хэрэгцээг хангахад чиглэсэн өдөр тутмын
танил үг хэллэг, энгийн болон энгийн нийлмэл өгүүлбэр
High A1 VIII ашиглан өөрийгөө болон бусдыг танилцуулж чаддаг амьдардаг
газар, гэр бүл найз нөхөд, өөрийн тухай ярих, бичих зэргээр
хувийн мэдээллийг бусдаас асууж, хариулж чаддаг.
62