Page 64 - Англи хэл
P. 64

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Үүнийг  хичээлийн  жилийн  эхэнд  боловсруулан  нэгж  хичээл  бүрт  явцын  үнэлгээ  хийхдээ  ашиглаж
            болно. Бүлэг сэдэв дуусахад эдгээр үнэлгээний зорилгоо хэрхэн хангасан байгааг тохирох даалгавар
            боловсруулан  заах  аргын  секц,  нэгдлээрээ  хэлэлцэн  эцэслээд  үнэлгээ  хийгээд  үр  дүнг  тооцно.
            Энэхүү  үнэлгээний  шалгуурын  гүйцэтгэлийн  түвшин  бүрт  өгөгдсөн  тодорхойлолт  нь  өөрөө  рубрик
            бөгөөд  сурагчдад  үр  дүнгийн  үнэлгээнээс  (summative  assessment)  гадна  ахиц  амжилтыг  илтгэх
            эргэх  холбоо  (feedback)  давхар  болж  байгааг  анхаарах  нь  зүйтэй.  Сурагчдын  хандлагын  үнэлгээг
            мөн  сургалтын  явцад  тасралтгүй  үнэлнэ.  Мөн  анги  тус  бүрийн  үнэлгээний  нэгж  бүрт  суралцахуйн
            үр  дүнгийн  2  шалгуур  боловсруулсан.    Эхний  шалгуур  нь  үнэлгээний  нэгж  бүрийн  суралцахуйн
            зорилтод  үндэслэсэн  болно.  Харин  2-р  шалгуурыг  мэдээлэл  боловсруулах,  сурах  арга  барил,
            хандлагыг  үнэлэхэд  зориулсан.  Хүлээн  авах  чадвар  буюу  сонсох,  унших  чадварын  хувьд  сонсоод,
            уншаад хүлээн авсан мэдээллээ боловсруулах чадварт анхаарсан болно.
            Жишээ нь: 12-р ангийн унших нэгжийн 2-р шалгуурт: “Судалсан сэдвийн  өргөн хүрээнд дэлгэрэнгүй,
            баримтат  ба  баримтат  бус,  асуудал  дэвшүүлсэн,  зөрчилт  санаа  бүхий  эхийг  уншаад  ойлгосноо
            амаар  болон  бичгээр  илэрхийлдэг”  гэж  томьёологдсон  нь  дээр  дурдсан  мэдээлэл  боловсруулах
            чадварыг  илэрхийлж  байна  гэсэн  үг.  Энэ  шалгуур  нь  суралцахуйн  зорилтод  хэдий  тусгагдаагүй
            боловч  бид  эх  сонсоод  ойлгосноо  өөрийн  үгээр  илэрхийлэх,  эхийн  төгсгөлийг  өөрийн  санаагаар
            гүйцээн  бичих,  уншсан  эхийн  дагуу  асуултанд  хариулан  бичих,  эхийн  санааг  хураангуйлан  бичих
            зэргээр бүтээлч чадвар буюу ярих, бичих (speaking, writing)-тай хослуулан хэрэглэдэг. Англи хэлний
            үнэлгээнд  хэлний  нэгжүүдийг  салангид  байдлаар  үнэлэхээс  гадна  (integrative)  цогц  үнэлгээ  нь
            сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар, гүйцэтгэлийг бүрэн илрүүлэх юм.






















































             60
   59   60   61   62   63   64   65   66   67   68   69