Page 65 - Англи хэл
P. 65

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

















                                                       Дөрөв. Анхаарах зүйл,
                                                       санамж








                                              Бага,  дунд  боловсролын  шинэчлэлийн  хүрээнд  англи  хэлний
                                              сургалтад  Европын  холбооны  нэгдсэн  хүрээний  англи  хэлний
                                              түвшинг  баримжаалан  сурагчдын  хүрвэл  зохих  үр  дүнг
                                              тодорхойлсон. Англи хэлний сургалтын хөтөлбөрийг Low A1- Low
                                              A2  түвшинг  баримжаалан  боловсруулсан  тул  V-VII,  VIII-IX  ангид
                                              сурагчид  мэдээлэлтэй  ажиллах,  10-12-р  ангид  заавал  судлах
                                              хичээлийн  хөтөлбөрийг  Mid  A2-Low  B1  түвшинг  баримжаалан
                                              боловсруулсан.  Англи  хэлний  сургалтын  агуулгыг  гарах  үр  дүн
                                              (суралцахуйн  зорилт)  буюу  агуулгын  үндсэн  5  айн  (ярих,  сонсох,
                                              унших,  бичих,  хэлний  хэрэглээ)  хүрээнд  тодорхойлсон  бөгөөд
                                              энэ  нь  аман  болон  бичгийн  харилцааны  нөхцөлд  (тодорхой
                                              сэдвийн  хүрээнд)  интеграцчилсан  байдлаар  хэрэгжинэ  гэж
                                              тодорхойлсон.
                                              Бага  боловсролын  англи  хэлний  хөтөлбөрийн  зорилго:  Сурагч
                                              нь англи хэлээр өдөр тутмын сэдвийн хүрээнд тодорхой эх сонсож
                                              ойлгон,  санаа  бодлоо  энгийн,  богино  өгүүлбэрээр  илэрхийлж,
                                              гадаад хэл сурах хүсэл эрмэлзэлтэй болно.
                                              Суурь  боловсролын  англи  хэлний  хөтөлбөрийн  зорилго:
                                              Сурагч  нь  гадаад  хэлээр  өдөр  тутмын  амьдрал,  ахуй,  нийгэм,
                                              соёлын  харилцааны  хүрээнд  ойлгодог,  харилцан  ярилцдаг,  бусад
                                              үндэстний  хэл,  соёлыг  хүндэтгэдэг,  гадаад  хэл  эзэмших  хүсэл
                                              эрмэлзэлтэй иргэн болж төлөвшинө.
                                              Бүрэн  дунд  боловсролын  англи  хэлний  хөтөлбөрийн  зорилго:
                                              Сурагч  нь  нийгэм,  соёл,  шинжлэх  ухаан,  ахуй  амьдралын
                                              сэдвийн  хүрээнд  хэлэхүйн  үндсэн  үйл  ажиллагаанд  тулгуурлан
                                              мэдээлэлтэй    ажиллах,   цаашид    өөрийн    сонирхол,   эрэлт
                                              хэрэгцээнд  нийцүүлэн  гадаад  хэлний  мэдлэгээ  бүтээлчээр
                                              хэрэглэх, харилцах чадвар эзэмшиж, англи хэлний сонгон судлах
                                              хөтөлбөрөөр  сурагчид  заавал  судлах  агуулгыг  өргөжүүлэн
                                              судалж  хэрэглээний  бүтээлч  чадварыг  түлхүү  хөгжүүлнэ  гэсэн
                                              зорилго тавьсан.






                                                                                                          61
   60   61   62   63   64   65   66   67   68   69   70