Page 63 - Англи хэл
P. 63

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            даалгаврын  1-р  хэсэгт  байгаа  эхийн  агуулга  нь  8-р  ангийн  хөтөлбөрийн  Unit  7.  Landmarks  and
            museums  сэдвийн  агуулгатай  нийцэж  байна.  Уншихын  2-р  хэсэгт  байгаа  эх  нь  баримтат  бус  буюу
            уран зохиолын энгийн эх бөгөөд энэ сэдвийг суралцахуйн зорилтын “8.R1. Ерөнхий сэдвийн хүрээнд
            эхийн  үгийг  тодорхой  дэмжлэгтэйгээр  зөв  дуудах,  ялгах,  таних,  8.R3.  Баримтын  ба  баримтын  бус
            богино  эхийг  танил  ба  танил  бус  сэдвийн  хүрээнд  тодорхой  дэмжлэгтэй  сонирхон  унших”  хүрээнд
            хамааруулан  үзэж  болно.Энэ  мэтчилэн  суралцахуйн  зорилтоос  улбаалан  суралцахуйн  үр  дүн,  үүнээс
            судалсан  агуулгын  хүрээнд  суралцахуйн  үр  дүнгийн  үнэлгээний  шалгуурыг  тус  тус  томьёолсон
            юм.  Түүнчлэн  сонсох  (8-р  ангид)  болон  ярих,  бичих  даалгаврын  хүрээнд  рубрик  үнэлгээ  оруулсан.
            Рубрикийн  илэрхийлж  байгаа  зохих  түвшингийн  тодорхойлолтоор  сурагчдын  гүйцэтгэлийг  илүү
            нарийн  тодорхой  үнэлж  байна  гэж  ойлгоно.  Зөвхөн  дүнгээс  гадна  ахиц  амжилтыг  илүү  нарийн
            тодорхойлж байгаа тул сурагчдад эргэх дүгнэлт (feedback) өгөхөд илүү амар хялбар байх юм. Сонсох
            даалгаврыг  өгөхдөө  багш  өөрөө  унших,  дуу  хоолой  бичүүлэн  хадгалаад  сонсгох  арга  хэрэглэж
            болно.  Ярих  чадварын  үнэлгээг  хийхэд  цаг  их  шаарддаг  тул  хичээлийн  цагаас  өөр  цаг  товлож  хийх
            хэрэгтэй.

            Нэгжийн(Unit) эсвэл бүлэг сэдвийн(Module) үнэлгээг үнэлгээний нэгж буюу сонсох, ярих, унших, бичих,
            хэлний хэрэглээ тус бүрт дараах байдлаар схемчлэн хийж болох юм.


            Анги: 11
            Бүлэг сэдэв: HUMAN VOICES
            Суралцахуйн үр дүн: Ярих

            Сурагч нь « Welcome to learning», «People and their jobs», «Life stories» нэгжийн хүрээнд бусдаас асуулт
            тодруулан асуудаг, урьдаас төлөвлөөгүй өгүүлбэр, ярианд төвөггүй тодорхой хариулдаг ба бусдын яриаг
            ерөнхий сэдвийн хүрээнд нэгтгэн дүгнэж чаддаг болно.
            Хүснэгт 34.

              ҮР ДҮНГИЙН                   ТУХАЙН ШАЛГУУР ДАХЬ СУРАГЧИЙН ХҮРСЭН ТҮВШИН
                ШАЛГУУР               I-II                 III-IV              V-VI             VII-VIII
             Судалж буй      Суралцахуй болон      Суралцахуй            Суралцахуй        Суралцахуй болон
             сэдвийн         ажил мэргэжлийн       болон ажил            болон ажил        ажил мэргэжлийн
             хүрээнд         тухай сэдвийн         мэргэжлийн тухай      мэргэжлийн        тухай сэдвийн
             өгүүлбэр,       хүрээнд санаа бодлоо  сэдвийн хүрээнд       тухай сэдвийн     хүрээнд санаа
             харилцан        илэрхийлэхдээ         санаа бодлоо          хүрээнд           бодлоо энгийн
             яриа, эхийн     богино, энгийн        илэрхийлэхдээ         санаа бодлоо      болон нийлмэл
             түвшинд албан   өгүүлбэр, үг          богино, энгийн        илэрхийлэхдээ     өгүүлбэрээр
             ба албан бус
             найруулгын үг   хэллэгийг ашигладаг,   өгүүлбэрээр ярьдаг,   ихэнхдээ         илэрхийлдэг,
             хэллэг ашиглан   энгийн асуулт        энгийн асуулт         чөлөөтэй ярьдаг,  чөлөөтэй ярьдаг,
             өөрийн          асуудаг, энгийн үг    асуудаг, энгийн үг    асуулт асуудаг,   бусдаас оновчтой
             үзэл бодлыг     хэллэг, салангид      хэллэг, салангид      асуултанд         асуулт асуудаг,
             илэрхийлдэг     өгүүлбэрээр           өгүүлбэрээр           хариулдаг         асуултанд бүрэн
             байна.          хариулдаг             хариулдаг             Судалсан          хариулдаг

                             Судалсан агуулгатай   Судалсан агуулгатай   агуулгатай        Судалсан
                             холбоотой үг хэллэг   холбоотой үг хэллэг   холбоотой үг      агуулгатай
                             болон өгүүлбэрийн     болон өгүүлбэрийн     хэллэг болон      холбоотой үг
                             бүтцийг  цөөн         бүтцийг  зарим        өгүүлбэрийн       хэллэг болон
                             тохиолдолд ашиглан    тохиолдолд зөв        бүтцийг           өгүүлбэрийн
                             ярьдаг                ашиглан ярьдаг        ихэнхдээ зөв      бүтцийг зөв
                                                                         ашиглан ярьдаг    ашиглан ярьдаг






                                                                                                          59
   58   59   60   61   62   63   64   65   66   67   68