Page 62 - Англи хэл
P. 62

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


             Хэлзүй, зөв                                                                  Өгүүлбэрийн тоо
             бичих дүрэм    Өгүүлбэрийн тоо     Өгүүлбэрийн тоо      Өгүүлбэрийн тоо      гүйцэд боловч
             баримтлан      дутуу. Зөв бичгийн   дутуу, олон зөв     гүйцэд боловч хэд    цөөн тооны зөв
             бичсэн         дүрмийн алдаа       бичгийн дүрмийн      хэдэн зөв бичгийн    бичгийн дүрмийн
             байдал         олныг гаргадаг.     алдаа гаргадаг.      дүрмийн алдаа        алдаа гаргадаг ч
                                                                     гаргадаг.
                                                                                          уншиж ойлгоход
             (0-4 оноо)                                                                   саадгүй.


            3. Суралцагчдын бие даалтын ажлын гүйцэтгэлд шинжилгээ хийх аргачлал

            XII  ангийн  суралцагчдын  бичих  ба  ярих  чадварыг  үнэлэхэд  бие  даалтын  ажлын  нэг  хэлбэр  болох
            танилцуулга  presentation)  –  ыг  ашиглаж  болно.  Танилцуулгыг  суралцагч  ганцаараа  болон  бусадтай
            баг болон гүйцэтгэж болно. Бие даалтын ажил нь суралцагчдын судалсан мэдлэг, чадварыг бататгах,
            сурах  идэвхи  оролдлогыг  өрнүүлэх,  суралцагчдын  танин  мэдэх  үйл  ажиллагааг  эрчимжүүлэх,
            сурагчдын суралцах чадварыг хөгжүүлэх юм.

            Суралцагчдын  “TEENS  TODAY”  сэдвээр  гүйцэтгэсэн  аман  сэтгүүлийг  дараах  шалгуураар  үнэлж,  үр
            дүнгийн үнэлгээнд тооцож болно. Танилцуулга хийх ажлыг багш удирдан чиглүүлж, тэмдэглэл хөтөлнө.
            Танилцуулгыг  дараах  шалгуураар  үнэлэхдээ  гүйцэтгэлийн  түвшин  хоорондын  ялгааг  тодорхойлж,
            харгалзах оноог тодорхой болгоно.

            Хүснэгт 33.
                                                                           ГҮЙЦЭТГЭЛИЙН ХҮРЭХ ТҮВШИН
                                 Үнэлгээний шалгуур
                                                                          I-II    III-IV    V-VI    VII-VIII
             Танилцуулга зохиох ажлын явц:  бэлтгэл ажил (сэдэв сонголт,
             ажлын  төлөвлөлт),  мэдээ  баримт  цуглуулсан,  багшаас
             зөвлөгөө авсан байдал, багаар ажилласан бол  дотоод зохион
             байгуулалт, ажил хуваарилалт г.м.
             Танилцуулгын  бүтэц,  агуулга,  сэдвийн  холбоо,  зорилго,
             зорилтоо тодорхойлсон, дүгнэлт гаргасан байдал
             Найруулга, үгийн сан (хэлц үг, зүйр цэцэн үг, шүлэг, дуу г.м),
             хэлзүйн мэдлэгээ ашигласан байдал
             Танилцуулгын харагдах байдал (бичиглэл, зураг, хүснэгт, өнгө
             дүрс, г.м.)
             Бие даалтын ажилд хандсан хандлага
            Энэхүү  үр  дүнгийн  нэгтгэлийн  хүснэгтийг  Excel    програм  дээр  файл  үүсгэн  оруулах  бөгөөд  сурагч
            нэг  бүрийн  гүйцэтгэлийн  оноог  шивэхэд  үр  дүн  нь  шууд  нэгтгэгдэж  байхаар  томьёо  оруулах
            хэрэгтэй.  Сурагчдын  гүйцэтгэлийг  бүрэн,  хагас,  чадаагүй  гэсэн  ангилалаар  шууд  бодогдохоор
            шийдэх  хэрэгтэй.  Ингэснээр  тухайн  ангийн  сурагчдын  хэлний  мэдлэг  чадвар  ямар  түвшинд  байгааг
            харуулах төдийгүй цаашид багш сурагч юун дээр анхаарах, сайжруулалт хийх үндэс болно.
            Энэхүү  жишиг  даалгавар  нь  хэлний  бүх  бүрэлдхүүн  хэсгийг  агуулсан  (integrative)  цогц  үнэлгээ
            бөгөөд багш нэгж (unit), бүлэг (module) сэдвийн дараа үнэлгээ хийхдээ (integrative) цогц хэлбэрээр
            үнэлэх  хэрэгтэй.  Хөтөлбөрийн  хүрээнд  тусгагдсан  эзэмшвэл  зохих  мэдлэг,  чадварыг  үнэлэхдээ
            ангид  нэгэнт  судалсан  агуулгыг  тэр  чигээр  нь  дахин  даалгаварт  оруулж  болохгүйг  анхаарна.  Харин
            коммуникатив арга зүйн суурь болсон бодит амьдралд нийцсэн даалгавруудыг боловсруулна гэсэн үг.
            Энэхүү цогц жишиг даалгаврыг дараах байдлаар ашиглаж болох юм.
            Хэрвээ  энэ  шалгалтын  агуулгыг  жилийн  үнэлгээ  гэж  үзвэл  хэрхэн  суралцахуйн  үр  дүнгийн
            шалгууртай холбон үзэх вэ гэсэн асуулт гарч болох юм. Даалгавар тус бүрийн зорилт, шалгуур хэсэгт
            суралцахуйн  үр  дүнгийн  шалгуурыг  холбон  тусгасан.  Жишээ  нь  8-р  ангийн  сонсох  болон  унших


             58
   57   58   59   60   61   62   63   64   65   66   67