Page 27 - Англи хэл
P. 27
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
1.4. ГАДААД ХЭЛНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУРТ СУУРИЛСАН
ДААЛГАВАР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
Нэгж хичээл бүрээр дээрх боловсруулсан үнэлгээний шалгуурыг баримтлан даалгавар боловсруулж,
суралцахуйн үйл ажиллагааны гараа тогтоох, суралцахуйн явц, үр дүнг үнэлэхдээ ашиглах
боломжтой.
1.4.1. Гадаад хэлний үнэлгээний даалгавар боловсруулах зарчим, даалгаврын төрөл, хэлбэр
Гадаад хэлний үнэлгээний зорилт нь сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар, хэлний хэрэглээний
мэдлэг, сонсох, унших, ярих, бичих чадвар мөн гадаад хэл сурах хандлага (бие даан суралцах чадвар)
хандлагыг явцын, үр дүнгийн, бие даан гүйцэтгэх даалгаврыг үнэлэх болон сурагчдын өөрийн
үнэлгээ бүхий нэгдмэл тогтолцоотой байна. Үнэлгээний даалгаварыг боловсруулахдаа дараах зарчим
баримтална. Үүнд:
1. Үнэлгээний даалгавар нь хичээлийн агуулга, түвшин, сонсох, ярих, унших, бичих, хэлний
хэрэглээний суралцахуйн зорилтод нийцсэн байна.
2. Үнэлгээний даалгавар нь олон төрөл, хэлбэр бүхий сурагчийн цогц мэдлэг, чадварыг үнэлэхүйц
байна.
3. Үнэлгээний даалгавар нь сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг бодитой илрүүлэх, хэмжигдэхүйц
байна.
4. Үнэлгээний даалгавар нь цаг хугацааны хувьд бодитой байна.
5. Эцсийн үнэлгээний болон бие даан гүйцэтгэх даалгаврууд нь бодит үр дүнд суурилсан, хэд хэдэн
мэдлэг, чадварыг илрүүлэхүйцээр интеграцчилагдсан, логик холбогдол бүхий байна.
6. Гүйцэтгэлд суурилсан үнэлгээний даалгавар тус бүр нь үнэлгээний шалгуурын дагуу
боловсруулагдаж сурагчдад ил тод байна.
7. Олон төрлийн үнэлгээний арга ашиглана. Нэг төрлийн даалгавар гүйцэтгэхэд олон төрлийн
мэдлэг, чадвар, хандлагыг дайчлах ёстой бөгөөд ингэснээр даалгавараа зохих ёсоор гүйцэтгэж
байгаа эсэх, сургалтын зорилгод хүрэх эсэхийг тодорхойлохын тулд төрөл бүрийн үнэлгээний
аргууд шаардлагатай байдаг.
8. Даалгаврын онцлог болон гүйцэтгэлээс хамааран мэдлэг, чадвар, хандлага дундаас аль нэг
хэсэг нь илүү тодрох эсвэл хоорондоо нийлж нэгдэх боломжтой тул шаардлагатай тохиолдолд
эсээ, хэлэлцүүлэг, төсөл, туршилт, дадлага гэх мэт төрөл бүрийн үнэлгээний аргыг ашиглана.
Даалгаврын хэлбэр
Сонгох даалгавар (үргэлжлэх хугацаа 1-1,5 минут)
• Үнэн-худал хариулттай даалгавар
• Олон сонголттой даалгавар
• Харгалзуулах даалгавар
• Задгай хэлбэрийн даалгавар (үргэлжлэх хугацаа 3 - 5 мин)
• Товч хариулттай даалгавар
• Богино эсээ бичих даалгавар (үргэлжлэх хугацаа 10-20) минут
• Дэлгэрэнгүй эсээ бичих даалгавар (үргэлжлэх хугацаа 35-50 минут)
Даалгаврын төрөл:
• Оношлох тест
• явцын болон эцсийн ярилцлага
• Эцсийн үнэлгээний тестүүд
• Гүйцэтгэлд суурилсан үнэлгээний даалгавар:
• Мэтгэлцээн
• Эсээ болон мэдээлэл бичих
• Хэлэлцүүлэг
23