Page 29 - Англи хэл
P. 29

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Хүснэгт 12. Гүйцэтгэлийн хүрэх түвшин:

             Жишиг даалгавар          I-II                 III-IV               V-VI             VII-VIII
                 Багшийн        Сурагч нь бичлэг      Сурагч нь бичлэг       Сурагч нь          Сурагч нь
                хэлсэн буюу      сонсоод (энгийн      сонсоод (энгийн      бичлэг сонсоод    бичлэг сонсоод
              бичлэг сонсоод   богино, зааварчилгааг)  богино, зааварчилгааг)   (энгийн богино,   (энгийн богино,
               зааварчилгааг     дохио  зангааны   багшийн дуу хоолойны    зааварчилгааг)    зааварчилгааг)
               дагах үйлдэл      дэмжлэгтэйгээр     дэмжлэгтэйгээр 2-5      зурах хараад        маш бага
                   хийх          1-2 хон л (цөөн    зааварчилгааг дагаж    (дэмжлэгтэйгээр)   дэмжлэгтэйгээр
                Жишээ нь:         тохиолдолд)        /зарим тохиолдолд/   ихэнх  зааварчилгааг   зааварчилгааг
                 Stand up      зааварчилгааг дагаж      үйлдэл хийх       дагаж үйлдэл хийх  дагаж үйлдэл хийх
                 Sit down          үйлдэл хийх
               Оноожуулалт             1                    2-3                  4                 5

            1.4.3. Ярих чадварыг илрүүлэх үнэлгээний даалгавар боловсруулах арга, аргачлал
            Ярих  чадварыг  үнэлэх  олон  янзын  арга  байна.  Тухайлбал  хувийн  мэдээлэл  өгөх  (гэр  бүл,  хобби,
            төрөлх  хот,  амралтын  тухай  ярих),  аливааг  дүрслэх,  түүх  ярих,  аливааг  зүйлсийг  харьцуулах,
            ярилцлага авах (багш урьдчилан бэлтгэгдсэн асуулт асуух, сэдэв өгөх), аман танилцуулга, хүүхэлдэйн
            жүжиг, жүжигчилсэн тоглолт, аман тайлан, интерактив даалгавар, бүлгийн хэлэлцүүлэг гэх мэт.
            Ярих  чадварыг  илрүүлэх  үнэлгээний  даалгавар  боловсруулахад  дараах  хэлбэрийг  анхааран
            сурагчийн  түвшин,  нөхцөл  байдалд  тохируулан    янз  бүрийн  аргаар  даалгаврыг  боловсруулах
            боломжтой.
               •  Албан ба албан бус үг хэллэг ялган хэрэглэх
               •  Асуулт тодруулж асуух
               •  Санаа бодлоо илэрхийлэх
               •  Урьдаас төлөвлөөгүй ярианд хариу өгөх
               •  Бусдын яриаг нэгтгэн дүгнэж хэлэх
               •  Бусдын яриатай өөрийн санаа бодлыг уялдуулан илэрхийлэх
               •  Дасгал даалгаврын хүрээнд бусадтай зөвшилцөх замаар харилцах
               •  Хичээлтэй холбоотой үг хэллэг болон өгүүлбэрийн бүтцийг ашиглан ярих гэх мэт
            Англи хэл хичээлийн үнэлгээний шалгуурыг хэрэглэх арга зүйг VIII ангийн “Routines”, нэгж хичээлийн
            ЯРИХ нэгжийн үнэлгээгээр жишээ болгон харууллаа.
            Суралцахуйн зорилт: 8.S1, 8.S2, 8.S3, 8.S5, 8.S6, 8.S7

            Хүснэгт 13. Үнэлгээний нэгж:  Ярих

                                                     Суралцахуйн үр дүнгийн
                    Суралцахуйн үр дүн                                                 Жишиг даалгавар
                                                       үнэлгээний шалгуур
                                                Судалсан  танил  сэдвийн  хүрээнд   -  Provide basic information
             Сурагч  нь  өдөр  тутмын  амьдрал,   хувийн  дэлгэрэнгүй    мэдээллийг
             ахуй,  нийгэм,  соёлын  харилцааны   өгүүлбэрийн  түвшинд  илэрхийлэх   about you and your family
             тодорхой ба танил сэдвийн хүрээнд   замаар ерөнхий мэдээллийн талаар   -  Tell  about  your  school
             хувийн болон ерөнхий мэдээллийг    асуулт асууж, хариулдаг              routine
             өгүүлбэрийн  түвшинд  илэрхийлэх
             замаар    бусадтай   харилцахдаа   Судалсан  танил  сэдвийн  хүрээнд  -  Ask and answer questions
             судалсан  үгийн  нөөц,  энгийн  үг   хос, бүлэг, ангиар ажиллан бусадтай   about typical week

             хэллэг,  холбоос  ашиглан  өөрийн   харилцахдаа  судалсан  үгийн  нөөц,  -  Interact  in  exchanges
             санаа бодлыг илэрхийлдэг болно.    энгийн  үг  хэллэг,  холбоос  ашиглан   on  what  the  same  and
                                                өөрийн санаа бодлыг илэрхийлдэг      different in schools

            “ROUTINES”  нэгж  сэдвийн  жишээн  дээр  суралцахуйн  үр  дүнгийн  ЯРИХ  үнэлгээний  нэгжийн
            шалгуурын  гүйцэтгэлийн  хүрэх  түвшинг  багцлан  (I-II,  III-IV,  V-VI,  VII-VIII)  4  түвшинд  рубрикээр
            харуулав.



                                                                                                          25
   24   25   26   27   28   29   30   31   32   33   34