Page 32 - Англи хэл
P. 32

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


             Судалсан танил       Судалсан танил    Судалсан танил     Судалсан танил     Судалсан танил
             сэдвийн  хүрээнд     сэдвийн  хүрээнд  сэдвийн  хүрээнд   сэдвийн  хүрээнд   сэдвийн  хүрээнд
             зэрэгцүүлэн холбох   ихэнх тохиолдолд   зэрэгцүүлэн       зэрэгцүүлэн        зэрэгцүүлэн
             холбоосыг ашиглан    энгийн, богино    холбох холбоос     холбох холбоосыг   холбох холбоосыг
             энгийн нийлмэл       өгүүлбэр  бичдэг    бүхий өгүүлбэр   ашиглан            ашиглан энгийн
             өгүүлбэр бичдэг                        болон богино       өгүүлбэрийг        нийлмэл өгүүлбэр
             ба бичих зүйлээ                        эхийг   зарим      холбодог, богино   ба  богино эх
             төлөвлөдөг, хянадаг                    тохиолдолд         эх зохион бичдэг   зохион бичихдээ
                                                    дэмжлэгтэйгээр                        бичих зүйлээ
                                                    бичдэг                                бүрэн төлөвлөдөг,
                                                                                          хянадаг

            1.4.5. Унших чадварыг илрүүлэх даалгавар боловсруулах

            Унших  чадварыг  илрүүлэх  даалгавар  боловсруулахдаа  суралцахуйн  зорилт,  үр  дүнгийн  шалгуурын
            зорилтонд  нийцсэн  эхийг  сонгож  авах  хэрэгтэй.  Жишээ  нь,  хэрэв  нэгж  хичээлийн  агуулга  нь
            бүхэлдээ  цаг  агаарын  тухай  судалж  байгаа  бол  үүнтэй  холбоотой  эхийг  уншиж  чадаж  байгаа
            эсэхийг шалгах даалгавар өгөх хэрэгтэй. Унших эх нь болж өгвөл бодит (authentic) мэдээлэл байвал
            зохистой. Сонгож авсан эх нь  зохих хүндрэлийн түвшинд байх ёстой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг
            хангалттай  багтаасан  урт  байх  ёстой.    Унших  эх  зохиоход  маш  олон  янзын  даалгаврыг  ашигладаг.
            Шалгуулагч буюу сурагч тухайн эхийг уншаад
               •  Эхийн гол санааг  ойлгох
               •  Эхийн дагалдах болон туслах санааг ойлгох
               •  Эхийн далд утга санааг ойлгох
               •  Зохиолын болон баримтат эхийг унших
               •  Бичгийн төрөл зүйлийн нийтлэг онцлогийг үг, өгүүлбэр, эхийн түвшинд таних
               •  Эхийн хам сэдвээс утга санааг дүгнэж ойлгох
               •  Зохиогчийн хандлага, санаа бодлыг таньж ойлгох
               •  Утга санааг нягталж, ойлголтоо гүнзгийрүүлэх
               •  Асуудлыг нарийвчлан ойлгох
               •  Богино хэмжээний эхэд дэвшүүлсэн санааны зөрчилт талыг таньж эхлэх
               •  Хэд хэдэн асуулт тавьж, хэд хэдэн хувилбараас зөв хариуг нь сонгохыг зааварчлах эсвэл эхийн
                  догол мөрийг хамгийн сайн нэгтгэсэн өгүүлбэр сонгох шаардлагатай даалгавар өгч болно.
            Үг  хасах,  бөглөх,  асуултанд  богино  хариулт  өгөх,  график  хэлбэрээр  толилуулсан  мэдээллийг
            ойлгож,  хүснэгтийг  тэмдэглэх,  бөглөх,  хариулах  даалгаварууд  өргөн  хэрэглэгддэг.  Эхийг  уншаад
            өөрийн  үгээр  нэгтгэн  дүгнэдэг  бичих,  эсвэл  бичээд  унших,  уншаад  ярих  (унших  ба  бичих,  унших
            ба  ярих)  гэх  мэт  нэгдмэл  даалгаврууд  Европын  холбооны  хэлний  түвшин  тогтоох  шалгалтуудад
            их  хэрэглэгддэг.  Иймээс  бид  аль  болох  олон  төрлийн,  хосолсон  даалгаварууд  оруулах  нь  зүйтэй.
            Унших  чадварыг  илрүүлэх  даалгавар  боловсруулахдаа  шалгуулагч  сурагчдад  өгөх  заавар,  хугацаа,
            оноожуулалт,  асуулт  бүрт  ганц  л  оновчтой  хариулт  өгөх  байдлаар  тодорхой  болгож  өгөх  хэрэгтэй.
            Унших мэдлэг, чадварыг үнэлэхэд доор өгөгдсөн даалгавруудыг ашиглаж болно.
               •  Тухайн нэгж эсвэл бүлэг сэдвийн суралцахуйн зорилтыг хангахын тулд дэвшүүлсэн зорилготоо
                  суурилан эхийг сонгож даалгавраа бодож боловсруулна.
               •  Тухайлбал, 11-р ангийн Human voices бүлэг сэдвийн “унших” агуулгаар үнэлгээ хийх бол тухайн
                  сэдвийн  суралцахуйн  зорилтоо  судлан  сэдвийн  хүрэх  суралцахуйн  үр  дүнгээ  дараах  байдлаар
                  тодорхойлж болно.


               Сурагч  нь  “Welcome  to  learning",  "People  and  their  jobs",  "Life  stories"  дэд  сэдвийн  хүрээн  дэх
               дэлгэрэнгүй  эхийн    гол,  дагалдах  санааг  ойлгон  хам  сэдвээс  утгыг  тааварладаг  ба  асуудал
               дэвшүүлсэн эхийн дагалдах санааг  уншаад ойлгож чаддаг болно.



             28
   27   28   29   30   31   32   33   34   35   36   37