Page 28 - Англи хэл
P. 28

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

               •  Танилцуулга, илтгэл
               •  Төсөлт ажил
               •  Бүтээлийн сан
               •  Сурвалжлага
               •  Нээлттэй номын шалгалт
               •  Жүжигчилсэн тоглолт
               •  Долоо хоног болон сарын тайлан
               •  Ажиглалтын үнэлгээ
               •  Олон сонголттой дасгалууд
               •  Судалгаа  болон  дата  анализ  боловсруулах,  турших,  үр  дүнг  задлан  шинжлэх,  нэгтгэн  дүгнэх,
                  статистик боловсруулалт хийх, гм/


            1.4.2. Сонсох чадварыг илрүүлэх даалгавар боловсруулах арга, аргачлал
            Гадаад  хэлний  сонсох  чадварыг  үнэлэхийн  тулд    амьдралын  бодит  хэрэглээний  жишиг  даалгаврыг
            сонгон    сонсоод  ойлгосон  зүйлээ  мөн  өөрийн  санаа  бодлоо  бичгээр  эсвэл  ярианы  хэлбэрээр
            илэрхийлэх  даалгавар  ч  боловсруулж  болно.  Энэ  тохиолдолд  зөвхөн  сонсох  чадвараас  гадна  ярих,
            бичих  чадварыг  хамтад  нь  үнэлж  болно.  Ийм  төрлийн  даалгаврыг  “integrative  assessment”  буюу
            цогц үнэлгээний даалгавар гэдэг.
            Сонсох  даалгаврыг  боловсруулахдаа  танил  сэдвийн  хүрээнд  олон  төрлийн  даалгаврыг  хэрэглэх  нь
            зүйтэй.  Үүнд:  Ижил  төстэй  үг  сонгох  эсвэл  дүрмийн  зөв  цаг,  үгийг  ялган  таних  зэргийг  багтаадаг.
            Судалсан эх болон өгүүлэгчийн ярианаас сонсоод түүний талаар
               •  Ерөнхий ойлголттой болох,
               •  Гол утгыг ойлгох
               •  Дагалдах утгыг ойлгох
               •  Тусгай санааг ойлгох
               •  Далд утгыг ойлгох
               •  Сонсож буй зүйлийн санааг эхээс тааварлах
               •  Ярианы төрлүүдийг үг, өгүүлбэр, эхийн түвшинд ялган таних
               •  Урт хэмжээний хүүрнэл яриаг ойлгоод ямар нэг үйл хийх зэрэг нарийн сонголт
            бүхий даалгавруудыг сурагчийн түвшин, нөхцөл байдалд тохируулан янз бүрийн аргаар боловсруулах
            боломжтой.
            Жишээ  нь:  ямар  нэгэн  эх,  бичвэр,  харилцан  яриаг  шалгагч  буюу  багш  “шууд”  чангаар  унших,  эсвэл
            аудио  бичлэгүүдийг  сонсгох  эсвэл  англи  хэл  дээрх  хэлэлцүүлэг,  богино  видео,  киноны  хэсгээс
            сонсгож  болно.  Даалгавар  нь  олон  сонголттой  бөгөөд  зөв  хариулт  сонгох,  бичгээр  эсвэл  ганц  үг,
            богино  хариултаар  хариулах  эсвэл  эсээ  бичих,  бодол  санаагаа  бичгээр  ойлгуулах  замаар  хариулт
            өгөх зэрэг байж болно. Хамгийн гол нь хариулт бүрт нэг оноо өгөх харин хэцүү асуултад нэгээс илүү
            оноо өгөх гэх мэт жишээгээр оноожилтыг  оновчтой «жинлэх» нь чухал.
            V  ангийн  англи  хэлний  5.L1  суралцахуйн  зорилтын  хүрээнд  сонсох  чадварыг  илрүүлэх  үнэлгээний
            даалгаврыг боловсруулан, гүйцэтгэлийн хүрэх түвшинг жишээгээр харуулбал:
            Суралцахуйн  зорилт  5.L1:  Ангид  хэрэглэгдэх  энгийн  зааварчилгааг  дэмжлэгтэйгээр  сонсоод  ялган
            таньдаг болно.
            Үнэлгээний нэгж: Сонсох
            Суралцахуйн үр дүн: Сурагч нь зааварчилгаа, өдөр тутмын хязгаарлагдмал сэдвийн хүрээнд болон эхийн
            гол ба туслах санааг сонсож, ялган таньдаг болно.
            Суралцахуйн үр дүнгийн үнэлгээний шалгуур: Сурагч зааварчилгаа, хувийн мэдээлэл, энгийн ярианаас
            гол  ба  туслах  санаа  ялгаж,  богино  хэмжээний  хүүрнэлийг  хязгаарлагдмал  сэдвийн  хүрээнд  сонсож
            ойлгодог.
            Даалгавар: Багшийн ангид хэрэглэж байгаа үг хэллэгийг болон бичлэг сонсоод зааварчилгааг дагаад
            үйлдэл хийх



             24
   23   24   25   26   27   28   29   30   31   32   33