Page 26 - Уран зохиол
P. 26

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Зохиолыг  задлан  шинжилж  буй  чадварыг  бичгийн  ажлын  гүйцэтгэлээр  үнэлнэ.  Багш  үр  дүнгийн
            үнэлгээний  шалгуур  буюу  рубрикийг  урьдчилан  танилцуулж,  хэрхэн  яаж  бэлдэх  талаар  зөвлөж
            танилцуулсны дараа асуулт боловсруулж бичгийн ажлын шалгалт авна.
            Агуулга: Асуулт боловсруулна, сурагчдын ажлын гүйцэтгэлийг оноожуулна.
            -  Б.  Ринчен  “Нууцыг  задруулсан  захиа”,  Ж.  Лхагвын  “Эвэр”  зохиолоос  үг  сонголт,  уран  дүрслэл/
               бэлгэдэл/-ийг  /2-5/  түүж,  учир  холбогдлоор  далд  утга  /зохиолд  гүн  гүнзгий  санаа  байна  уу,
               зохиолын  төгсгөлд  ямар  гол  санааг  чухалчилсан  гэх  мэт/-ыг  тайлан  тайлбарлахуйц  асуулт
               боловсруулна.
            -  Зохиолын  өгүүлэгдэхүүний  бүтэц,  өнгөрснийг  дурсах,  ирээдүйг  зөгнөх  арга  нь  үйл  явдлын  цаг
               хугацааны дарааллыг өөрчлөхөд нөлөөлж байгааг тайлбарлахуйц асуулт боловсруулна.
            -  Зохиолын  утга  санааг  бүрдүүлэхийн  тулд  сэдэв,  хам  сэдвийг  хэрхэн  хөгжүүлснийг  дүгнэхүйц
               асуулт боловсруулна.
            -  Зохиолын  орчин,  нөхцөл  байдал  нь  сэдэв  утга  хоёрыг  тодруулахад  нөлөөлж  буйг  шинжлэхүйц
               асуулт боловсруулна.
            -  Зохиолын  дүрийн  зорилго,  зан  төрх,  дүрүүдийн  холбоо  хамаарлаас  дүрийн  өсөлтийг  дүгнэхүйц
               асуулт боловсруулна.
            Суралцахуйн  үр  дүнгийн  шалгуур,  гүйцэтгэлийн  хүрэх  түвшнийг  рубрик  болгон  ашиглах  боломжтой
            гэж үзэж байна. Шалгуур нь 1-4 оноотой ба энэ нэгжид 5 шалгуур байгаа учраас 1-20 оноо болно.

                                              ГҮЙЦЭТГЭЛИЙН ХҮРЭХ ТҮВШИНИЙ ШАЛГУУР
                Гүйцэтгэл
                                     I                II                 III                    IV
             Зохиолын далд  Зохиолоос          Зохиолчийн        Зохиолын үг          Зохиолын үг сонголт,
             утгыг тайлан    уран дүрслэл,     сонгосон          сонголт, уран        уран дүрслэл
             тайлбарлах      бэлгэдлийг        өвөрмөц үг, уран  дүрслэл              /бэлгэдэл/-ийн учир
                             ялган таньдаг.    дүрслэл           /бэлгэдэл/-ээр       холбогдлоор далд утга
                                               /бэлгэдэл/-ийг    далд утгыг тайлан    /зохиолд гүн гүнзгий
                                               ялган             тайлбарладаг.        санаа байна уу, эсвэл
                                               таньж, утгыг                           өвөрмөц содон санаа
                                               тайлбарладаг.                          байна уу, зохиолын
                                                                                      төгсгөлд ямар гол
                                                                                      санааг чухалчилсан
                                                                                      гэх мэт/-ыг тайлан
                                                                                      тайлбарладаг.
              Оноожуулалт        0-1 оноо           2 оноо             3 оноо                 4 оноо
             Зохиолын        Зохиолын          Зохиолын          Зохиолын             Зохиолын
             өгүүлэгдэхүүн   өгүүлэгдэхүүний   өгүүлэгдэхүүний   өгүүлэгдэхүүний      өгүүлэгдэхүүний бүтэц,
             бүтцийн         бүтцийг           бүтэц,            бүтэц, өнгөрснийг    өнгөрснийг дурсах,
             нөлөөг          тайлбарладаг.     өнгөрснийг        дурсаж , ирээдүйг    ирээдүйг зөгнөх арга
             тайлбарлах                        дурсаж ,          зөгнөж өгүүлсэн      нь үйл явдлын цаг
                                               ирээдүйг зөгнөж  ямар хэрэг явдал      хугацааны дарааллыг
                                               өгүүлсэн ямар     үйл явдлын өрнөлд  өөрчлөхөд нөлөөлж
                                               хэрэг явдал       нөлөөлж байгааг      байгааг тайлбарладаг.
                                               гарч байгааг      тайлбарладаг.
                                               тайлбарладаг.
              Оноожуулалт        0-1 оноо           2 оноо             3 оноо                 4 оноо
             Зохиолын хам    Зохиолын          Зохиолын сэдэв,   Зохиолын сэдэв,      Зохиолын утга санааг
             сэдвийг хэрхэн  сэдвийг           хам сэдвийг       хам сэдвийг          бүрдүүлэхийн тулд
             хөгжүүлснийг    дүгнэдэг.         дүгнэдэг.         хөгжүүлснийг         сэдэв, хам сэдвийг
             дүгнэх                                              дүгнэдэг.            хэрхэн хөгжүүлснийг
                                                                                      дүгнэдэг.




             22
   21   22   23   24   25   26   27   28   29   30   31