Page 26 - Орос хэл
P. 26

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Хүснэгт  3.  “СЕМЬЯ”  бүлэг  сэдвийн  хүрээнд  сонсох  –  ярих  нэгжийн  суралцахуйн  үр  дүнгийн
            шалгуур, жишиг даалгавар

               Үнэлгээний        Суралцахуйн үр дүнгийн шалгуур                 Жишиг даалгавар
                  нэгж

                                                                      -  Слушайте,  повторяйте.  Прочитайте,
                             Үг хэллэг, богино эхийг сонсоод өргөлтөт   соблюдая интонацию.
                             ба  өргөлтөт  бус  үеийн  эгшиг,  гийгүүлэгч   -  Слушайте,  повторяйте.  Сопоставьте
                             авиа,  үгийн  өргөлт,  өгүүлбэрийн  аялгыг   произношение  слов.  Следите  за
                             ялган таньж зөв дуудан уншдаг.
                                                                        ударением.
              Сонсох-ярих                                             -  Прослушайте        вопросительную
                             Харилцагчийнхаа  ярианы  өнгө,  аялгаас    реплику  диалога.  Дайте  ответную
                             түүний бодол санааг ойлгож, хариу үйлдэл   реплику. Выскажите своё мнение.
                             хийдэг:  ярилцагчийн  асуултад  хариулдаг,   -  Прослушайте  диалог  о  семейной
                             ойлгоогүй  зүйлээ  тодруулан  асуудаг,     традиции.   Расскажите    о   своей
                             өөрийн бодол санааг илэрхийлдэг.
                                                                        семейной традиции.

            Хүснэгт  4.  “В  мире  профессий”,  “Все  работы  хороши”  нэгж  хичээлийн  сонсох  –  ярих  нэгжийн
            суралцахуйн үр дүнгийн шалгуур, жишиг даалгавар
               Үнэлгээний       Суралцахуйн үр дүнгийн шалгуур                 Жишиг даалгавар
                  нэгж
                             Үгийн  сангийн  нөөц,  хэлзүйн  мэдлэгээ  -  Прослушайте  вопросительную  реплику
                             ашиглан  хэл  ярианы  хэм  хэмжээний     диалога.   Дайте   ответную   реплику,
              Сонсох-ярих    (речевой  этикет)  дагуу  албан  ба  албан   высказывая своё мнение.
                             бус  яриа  өрнүүлдэг  (яриа  өдөөх,  асуух,  -  Участвуйте  в  беседе:  поговорите  с
                             хариулах).                               друзьями о будущей профессии.


            1.4.4.  УНШИХ ЧАДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ ДААЛГАВРЫН ТӨРӨЛ, БОЛОВСРУУЛАХ АРГА,
                    АРГАЧЛАЛ
                    Унших  чадварыг  илрүүлэх  даалгаврыг  сурагчийн  төрөл  бүрийн  эхийг  уншиж,  гол  болон
            туслах  санааг  ойлгосноо  амаар  болон  бичгээр  илэрхийлэх,  хэрэгцээтэй  мэдээллийг  сонгож  авах,
            хэрэглэх  чадварыг  үнэлэх  зорилгоор  үнэлгээний  шалгуураа  баримтлан  боловсруулж,  гүйцэтгэлийн
            түвшингээр үнэлнэ.
                    Унших эх нь тухайн ангийн сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон, сурагчдын сонирхол,
            танин  мэдэхүйн  хэрэгцээ  шаардлага,  гадаад  хэлний  мэдлэг,  чадварын  түвшинд  нийцсэн,  сурагчдын
            хүмүүжил төлөвшил, ёс суртахуунд эерэг нөлөө үзүүлэхүйц  байна.

            Уншаад ойлгох чадварыг илрүүлэх даалгаврын төрөл хэлбэр:
              Сонгох  даалгавар:  багш  урьдчилан  унших  эхийг  сонгон,  гүйцэтгэх  даалгаврыг  боловсруулна.
                Даалгаварт  уншсан  эхийн  агуулгын  дагуу  асуулт  боловсруулан,  уг  асуултад  олон  хариултаас  нэг
                зөвийг  эсвэл  үнэн/худал  хариултын  аль  нэгийг  сонгон  хариулах,  өгөгдлүүдийг  зөв  дараалалд
                оруулах, харгалзуулах дасгал өгч болно.
              Задгай  даалгавар:  өгөгдсөн  асуултад  богино  эсвэл  дэлгэрэнгүй  хариулж  бичих,  орхигдсон  үг,
                холбоо үг, өгүүлбэрийг  нөхөж бичих, алдаа засах, уншсан зүйлийн талаар өөрийн сэтгэгдлийг товч
                илэрхийлэн бичих даалгавруудыг боловсруулна.
              Судалсан сэдвийн хүрээнд танил богино эх /зүйр үг, үлгэр, шүлэг/  харилцан яриа бэлтгэн сурагчдаар
                уншуулж уншилтын техникийг үнэлэх боломжтой.





             22
   21   22   23   24   25   26   27   28   29   30   31