Page 25 - Орос хэл
P. 25

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

              Задгай  даалгавар:  Харилцан  яриа,  богино  эх  сонсоод  өгөгдсөн  асуултад  товч  эсвэл  дэлгэрэнгүй
                хариулж  бичих,  орхигдсон  үг,  холбоо  үг,  өгүүлбэрийг    нөхөж  бичих,  сонссон  харилцан  яриатай
                ижил  төстэй  харилцан  яриа  зохиох,  сонссон  эхээс  хэрэгцээт  мэдээллийг  товчхон  тэмдэглэж
                авах,  сонссон  зүйлийн  талаар  өөрийн  сэтгэгдлийг  товч  илэрхийлэн  бичих  даалгавруудыг
                боловсруулна.
            Хүснэгт  1.  “СЕМЬЯ”  бүлэг  сэдвийн  хүрээнд  сонсох  –  бичих  нэгжийн  суралцахуйн  үр  дүнгийн
            шалгуур, жишиг даалгавар

               Үнэлгээний        Суралцахуйн үр дүнгийн шалгуур                 Жишиг даалгавар
                  нэгж

                             Богино  эх,  энгийн  харилцан  ярианы  -  Прослушайте  диалог.  Отметьте,  куда
                             агуулга  болон  түүнд  оролцогчдын  санаа   идут ребята.
              Сонсох-бичих
                             бодлыг  сонсоод,  сонирхсон  мэдээллийг  -  Прослушайте рассказ. Отметьте, о чём
                             сонгон тэмдэглэдэг.                        рассказывается в тексте.

            Хүснэгт  2.  “В  мире  профессий”,  “Все  работы  хороши”  нэгж  хичээлийн  сонсох  –  бичих  нэгжийн
            суралцахуйн үр дүнгийн шалгуур, жишиг даалгавар

               Үнэлгээний    Суралцахуйн үр дүнгийн шалгуур                  Жишиг даалгавар
                  нэгж

                                                               -  Прослушайте  интервью.  Отметьте,  какие
                             Сонссон  өгүүлбэр,  богино  эхийг   высказывания являются ложными. Исправьте
                             утгын түвшинд ойлгож, хэрэгцээт     неверные утверждения.
              Сонсох-бичих
                             мэдээллийг  сонгон  авч  нэгтгэн  -  Прослушайте полилог о роли работы в жизни
                             дүгнэдэг.                           человека.  Согласны  ли  Вы  с  их  мнениями?
                                                                 Выскажите своё мнение.



            1.4.3.  ЯРИХ ЧАДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ ҮНЭЛГЭЭНИЙ ДААЛГАВРЫН ТӨРӨЛ,
                    БОЛОВСРУУЛАХ АРГА, АРГАЧЛАЛ
                    Сурагчийн  сонсох-ярих  чадварыг  үнэлж,  дүгнэхэд  тухайн  ангийн  түвшнээс  хамааран  явцын
            үнэлгээний төрөл бүрийн арга техник, үйл ажиллагааг ашиглах боломжтой. Үүнд:
              Ярилцлага  авах:  багш  тухайн  сэдвийн  хүрээнд  ярилцлага  авах  асуултыг  урьдчилан  бэлтгэнэ.
                Асуулт нь товч бөгөөд тодорхой байж, дэлгэрэнгүй болон товч хариулт шаардахаар боловсруулсан
                байна.

              Зураг,  хүснэгт,  тоо  баримтын  тайлбар  хийлгэх:  багш  холбогдох  материалыг  урьдчилан  сонгож,
                мэдээллийн  хэмжээ,  ярианы  загвар,  ашиглах  үг  хэллэгийг  тусгасан  даалгаврыг  гүйцэтгэх
                зааварчилгаа бэлтгэнэ.
              Харилцан  яриа  зохиох,  өрнүүлэх:  багш  судалсан  сэдвийн  хүрээнд  тодорхой  ярианы  нөхцөл
                /ситуация/  бэлтгэн,  ашиглах  загвар,  асуулт  хариултын  хэмжээг  тодорхой  тусгасан  зааварчилгаа
                боловсруулна.

              Сонссон  болон  уншсан  харилцан  яриа,  богино  эхийн  гол  утга  санааг  яриулах:  тухайн  ангийн
                түвшинд  тохирсон  эхийг  сонсгох  эсвэл  уншуулж,  эхийн  гол  утга  санааг  монолог  хэлбэрээр  ярих
                даалгавар бэлтгэнэ. Даалгаврын зааварт хэрэглэх түлхүүр үг хэллэг,  хэлзүйн бүтэц, мэдээллийн
                хэмжээг зааж өгч болно.








                                                                                                          21
   20   21   22   23   24   25   26   27   28   29   30