Page 24 - Орос хэл
P. 24
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
1.4. ГАДААД ХЭЛНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУРТ СУУРИЛСАН
ДААЛГАВАР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
Нэгж хичээл бүрээр дээрх боловсруулсан үнэлгээний шалгуурыг баримтлан даалгавар
боловсруулж, суралцахуйн үйл ажиллагааны гараа тогтоох, суралцахуйн явц, үр дүнг үнэлэхдээ ашиглах
боломжтой.
1.4.1. ГАДААД ХЭЛНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ ДААЛГАВАР БОЛОВСРУУЛАХ ЗАРЧИМ
Үнэлгээний даалгаварыг боловсруулахдаа дараах зарчим баримтална. Үүнд:
1. Үнэлгээний даалгавар нь хичээлийн агуулга, түвшин, сонсох, ярих, унших, бичих, хэлний
хэрэглээний суралцахуйн зорилтод нийцсэн байна.
2. Үнэлгээний даалгавар нь олон төрөл, хэлбэр бүхий сурагчийн цогц мэдлэг, чадварыг үнэлэхүйц
байна.
3. Үнэлгээний даалгавар нь сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг бодитой илрүүлэх, хэмжигдэхүйц
байна.
4. Үнэлгээний даалгавар нь цаг хугацааны хувьд бодитой байна.
5. Эцсийн үнэлгээний болон бие даан гүйцэтгэх даалгаврууд нь бодит үр дүнд суурилсан, хэд хэдэн
мэдлэг, чадварыг илрүүлэхүйцээр интеграцчилагдсан, логик холбогдол бүхий байна.
6. Гүйцэтгэлд суурилсан үнэлгээний даалгавар тус бүр нь үнэлгээний шалгуурын дагуу
боловсруулагдаж сурагчдад ил тод байна.
7. Олон төрлийн үнэлгээний арга ашиглана. Нэг төрлийн даалгавар гүйцэтгэхэд олон төрлийн
мэдлэг, чадвар, хандлагыг дайчлах ёстой бөгөөд ингэснээр даалгавраа зохих ёсоор
гүйцэтгэж байгаа эсэх, сургалтын зорилгод хүрэх эсэхийг тодорхойлохын тулд төрөл бүрийн
үнэлгээний аргууд шаардлагатай байдаг.
8. Даалгаврын онцлог болон гүйцэтгэлээс хамааран мэдлэг, чадвар, хандлага дундаас аль
нэг хэсэг нь илүү тодрох эсвэл хоорондоо нийлж нэгдэх боломжтой тул шаардлагатай
тохиолдолд эсээ, хэлэлцүүлэг, төсөл, туршилт, дадлага гэх мэт төрөл бүрийн үнэлгээний
аргыг ашиглана.
1.4.2. СОНСОХ-БИЧИХ ЧАДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ ДААЛГАВРЫН ТӨРӨЛ, БОЛОВСРУУЛАХ
АРГА, АРГАЧЛАЛ
Суралцагчийн тухайн сэдвийн хүрээнд аливаа зүйлийг сонсоод ойлгох, ойлгосноо амаар
болон бичгээр илэрхийлэх чадварыг олон төрлийн үнэлгээний даалгавраар илрүүлэх боломжтой.
Сонсох эхийг тухайн ангид судалж байгаа сэдвийн хүрээнд хүнд хөнгөний түвшинг харгалзан
оновчтой сонгож, үнэлгээний шалгуураа баримтлан даалгавраа боловсруулна.
Сонсоод ойлгох чадварыг илрүүлэх дараах төрлийн даалгаврыг багш боловсруулан оношлох, явцын,
үр дүнгийн үнэлгээ хийхдээ ашиглаж болно. Тухайлбал,
Цээж бичиг: Тодорхой сэдвийн хүрээнд судалсан шинэ үг, хэллэг бүрийг цээжилж, тэдгээрийг
ярих, бичихдээ зөв хэрэглэж байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор цээжээр бичүүлэх эх, даалгавар
боловсруулна.
Сонгох даалгавар: багш урьдчилан суралцагчдад сонсгох харилцан яриа, богино эхийг сонгон,
гүйцэтгэх даалгаврыг бэлтгэнэ. Даалгаварт сонссон харилцан яриа, богино эхийн гол ба туслах
санааг ойлгосон эсэх, шинэ үг хэллэгийн утгыг ялган таньж байгаа эсэхийг илрүүлэхэд чиглэсэн
асуулт боловсруулан, уг асуултад олон хариултаас нэг зөвийг эсвэл үнэн/худал хариултын
аль нэгийг сонгон хариулах, өгөгдлүүдийг харгалзуулах дасгал өгч болно.
20