Page 17 - Дизайн технологи
P. 17

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            В/. Үр дүнгийн үнэлгээ: Нэгж агуулга, бүлэг сэдвийн төгсгөлд үр дүнгийн үнэлгээ хийж болно. Нэгж
            агуулгын  хүрэх  үр  дүн,  үнэлгээний  шалгуурт  тулгуурлсан  цогц  даалгаврыг  боловсруулж  сурагчдын
            мэдлэг,  чадварыг  үнэлж  болно.  Үр  дүнгийн  үнэлгээг  хийхдээ  үнэлгээний  даалгаврыг  суралцахуйн
            үр  дүнгийн  шалгуурын  дагуу  үнэлгээний  нарийвчилсан  төлөвлөгөө  /блюпринт/-нд  үндэслэн
            боловсруулна. Энэ тухай нэгжийн үнэлгээний жишиг даалгавар хэсэгт бичсэн даалгавар боловсруулах
            арга зүй, жишиг даалгавруудаас хараарай.

            Мөн дизайн технологи хичээлийн тодорхой агуулга, сэдвийн хүрээнд төсөлт ажил хийх бөгөөд төсөлт
            ажлын явц, үр дүн болон сурагчдын эзэмших мэдлэг, чадварыг бүтээлч эрэлхийллийн арга барилыг
            рубрик зохиож үнэлж болно. Бүтээлч эрэлхийллийн арга барилыг үнэлэх рубрик боловсруулах санааг
            Хүснэгт 8-оор харуулав.
            Төслийн ажлын сэдэв: ”Сав баглаа боодол”
            Анги: VIII анги, Дизайн зураг зүй бүлэг сэдэв
            Даалгавар:

                                   Монголчуудын  уламжлалт  цагаан  идээ  ааруул  нь  кальцигаар  баялаг  бөгөөд
                                   бидний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм.

                                   Тэгвэл  та  энэхүү  идээнд  зориулсан  сав,  баглаа,  боодлын  иж  бүрдэл  дизайн
                                   загвар зохион бүтээнэ үү?


            Хүснэгт 8. Төсөлт ажлын үр дүнгийн үнэлгээний санаа


                   БЭАБ                    Даалгавар                         Үнэлгээний шалгуур

               Асуудал болон   Даалгавар 1.                      Хүснэгт  12.  Бүтээлч  эрэлхийллийн  арга  барилыг
                               Худалдаанд зориулсан ааруулын сав
                 хэрэгцээг                                       үнэлэх рубрик
                  илрүүлэх     баглаа боодлын хэрэгцээг оюуны    Шалгуур 1
                               зураглалын аргаар илэрхийлээрэй.
                 Мэдээлэл      Даалгавар 2.                      Хүснэгт  12.  Бүтээлч  эрэлхийллийн  арга  барилыг
                               Сав баглаа боодлын тухай  мэдээлэл
               цуглуулах, дүн   цуглуулж  3 доошгүй дизайн санаа    үнэлэх рубрик
              шинжилгээ хийх   зурж тайлбарлаарай.               Шалгуур 3,5


               Дизайны шинэ    Даалгавар 3.                      Хичээл,  сургалтын  үр  дүнг  үнэлэх  шалгуур
                               Сонгосон 1 дизайн санааныхаа
                                                                 ДТ8.1.ҮД2.  Ш4.  Ортогональ  болон  аксонометрийн
               санаа шийдэл
                   гаргах      ажлын зургийг зурж                проекцын аргаар эд зүйлсийн (сав, баглаа, боодол)
                               загварчилаарай.                   загварыг төлөвлөн зурдаг.
                               Даалгавар 4.                      Хичээл,  сургалтын  үр  дүнг  үнэлэх  шалгуур  ДТ8.1.
              Бүтээх хөгжүүлэх  Сонгосон  дизайн загварын        ҮД2.Ш5. Загварын төлөвлөлтийн дагуу эд зүйлсийн
                               дэлгээсийг зурж, биет загварыг
                               бүтээгээрэй.                      (сав, баглаа, боодол) биет загварыг бүтээдэг.

                               Даалгавар 5.
              Үнэлэх, үр дүнгээ   Бүтээгдэхүүний биет загварыг   Хүснэгт  12.  Бүтээлч  эрэлхийллийн  арга  барилыг
                                                                 үнэлэх рубрик
                танилцуулах    бүтээсэн  технологи дарааллыг     Шалгуур 6,7,9
                               тайлбарлаарай.















                                                                                                          13
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22