Page 15 - Дизайн технологи
P. 15

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Даалгавар:  Өгөгдсөн деталийг нэгдсэн ортогональ  проекц  дээр үндсэн дүрэм стандартын дагуу зурж,
            хэмжээг бичих. /4 оноо/
                                    Дараах дарааллын дагуу зурж гүйцэтгэдэг.
                                    А. Харилцан перпендикуляр нэгдсэн проекцын  тэнхлэг  байгуулдаг. /1 оноо/
                                    Б.П2  нүүрний  хавтгай  дээр  өгөгдсөн  хэмжээсийн  дагуу  деталийн  нүүрний
                                    проекцыг зурдаг.   /1 оноо/
                                    В.  П1  хэвтээ  хавтгай  дээр    өгөгдсөн  хэмжээсийн  дагуу  деталийн  хэвтээ
                                    проекцыг зурдаг.  /1 оноо/
                                    Г. П3 хажуугийн хавтгай дээр  өгөгдсөн хэмжээсийн дагуу деталийн хажуугийн
                                    проекцыг зурж хэмжээг бичдэг.  /1 оноо/
            Б/.  Явцын  үнэлгээ:  Суралцахуйн  үйл  ажиллагааны  явцад  сурагчдын  сурлагын  ахиц  амжилтыг
            дээшлүүлэх ээлжит хичээлийн үр дүнг тодорхойлоход явцын үнэлгээ чухал ач холбогдолтой юм. Иймд
            суралцахуйн  үйл  ажиллагааны  явцад  үнэлгээний  шалгуур  болон,  гүйцэтгэлийн  түвшинд  тохирох
            сонгох болон задгай даалгаврыг боловсруулж сурагчдын мэдлэг, чадварыг үнэлж болно. Жишээ:
            Үнэлгээний  шалгуур:  ДТ8.1.ҮД1.Ш1.  Зураг  зүйн  дүрэм  стандартаар  деталийн  нэгдсэн    ортогональ
            проекцыг зурдаг.
            I  түвшин:  Зураг зүйн дүрэм стандартын дагуу ортогональ (тэгш өнцөгт) проекцын тэнхлэг байгуулдаг.
            Сонгох  даалгавар  1.  Деталийн  нэгдсэн  проекцын  тэнхлэг  зурахдаа  дараах  аргаар  байгуулдаг.  Зөв
            хариултыг сонгоорой .  /1 оноо/
                    А. Харилцан байршилтай проекцын тэнхлэг байгуулдаг.
                    Б.Харилцан перпендикуляр проекцын тэнхлэг (Х, Y) байгуулдаг.
                    В.Деталийг Х тэнхлэгдээр зурж  байгуулдаг.

            Задгай даалгавар 2. Нэгдсэн проекцын тэнхлэг байгуулж зураарай. /2 оноо/
                    Y
                            А. Х тэнхлэгийг цэгтэй тасархай зураасаар зурдаг. /1оноо/
                            Б. Y тэнхлэгийг Х тэнхлэгтэй перпендикуляр хэвтээ шулууны төвийг  дайруулан зурдаг.
            Х
                            /1 оноо/


            Мөн ээлжит хичээлийн явцад ажлын  хуудас  боловсруулах нь явцын үнэлгээ хийхэд үр дүнтэй арга
            бөгөөд  дасгал,  даалгаврыг  сонирхолтой  хэлбэрээр  гүйцэтгэж  ээлжит  хичээлээр  олж  авсан  мэдлэг
            чадвараа хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм  Ажлын хуудас нь гурван төрөл байдаг. Үүнд:
            -Танин мэдэхүйн (нэмэлт мэдээлэл, зураг зүйн дүрэм стандарт бүхий)
            -Сорилын (суралцагчдын мэдлэг, чадвар шалгах дасгал даалгавар, сорил бүхий)
            -Интеграцчилсан (мэдээлэл болон бие даан гүйцэтгэх дасгал даалгавар)

            Үүнээс  гадна  ажлын  хуудас  нь  нийт  сурагчдад  зориулсан,  ганцаарчилсан  (сул  сурагчид  зориулсан,
            өндөр түвшний сурагчид зориулсан г.м.) хэлбэрээр байж болно.


















                                                                                                          11
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20